Uncategorized

Ардын жүжигчин Д.Ухнаа гуай Соёлын сайд Ч.Номинд хандан ингэж хэлжээ

Соёлын сайд Ч.Номин урлагийн салбарын ахмад уран бүтээлчидтэйгээ уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсчээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын соёл урлагийн салбарын томоохон төлөөлөл Д.Ухнаатай уулзсан байна. 80 насны босго давсан Д.Ухнаа “Баяртай байх үедээ битгий амлалт өг. Ууртай байх үедээ битгий хариу хэл. Гунигтай байх үедээ битгий шийдвэр гарга. Авах хүнд нэг үг ч эрдэм билээ ” гэж салбарын сайдад захижээ. Монгол уран бүтээлчдийг олон улсын наадамд тогтмол оролцуулах шийдвэрийг Соёлын яамнаас гаргасан. Оскарын дараа эрэмблэгддэг Каннын наадам бол дэлхийд Монголыг сурталчлах том боломж гэдгийг салбар яамны сайд онцолж байсан удаатай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!