Uncategorized

Өглөө болгон зөгийн бал, нимбэгтэй ус уувал 1 жилийн дараа ямар үр дүнд хүрэх вэ

Жилийн өмнө би хүнд ханиад хүрсэн юм. Эмчийн бичиж өгсөн эм тус болсонгүй. Нэгэн эмэгтэй өглөө болгон зөгийн бал, нимбэгтэй бүлээн ус уухыг санал болгож байж билээ. Мэдээж тэр эмэгтэйн зөвлөгөөг би нэг их тоосонгүй. Гэхдээ гарзтай биш гээд туршиж үзэхээр шийдлээ. Ханиад ч эдгэлээ. Өглөөдөө уух бүлээн амттай ус надад таалагдаж эхэлсэн юм. Тэгээд л би өглөө болгон ууж эхэлсэн дээ. Одоо нэг жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд би өөрийгөө шинэ биетэй болсон мэт мэдрэмж төрөх болсон юм. Юу, хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулбал. 1. Би бүтэн жил ханиад хүрсэнгүй. Гэдэс ч өвдөхөө больсон Би ардын анагаах ухаанд итгэдэггүй байсан гэдгээ хэлэх хэрэгтэй байх. Би эмийн сангийн байнгын үйлчлүүлэгч байлаа. Гэдэс өвдлөө – эм авч ууна. Ядаргаанд орлоо – төрөл бүрийн амин дэмээр бөмбөгдөнө… гэх мэт эмийн санд зарагдаж байгаа бүх эмийг уусан гэхэд буруудахгүй. Амттай бүлээн ус ууснаас хойш жилийн турш би ганц ч найтаасангүй. Толгойн өвчин гэдгийг мартсан. Одоо би хаашаа ч явсан зөгийн бал, нимбэгтэй явдаг болсон. Зочид буудалд буудалласан үедээ ч ууна. 2. Өглөө би кофе уухаа больсон. Сэрэхдээ ч амархан болжээ Зөгийн бал-нимбэгийн коктейль намайг өглөөний аяга кофеноос салгаж чадсан. Үүнтэй зэрэгцээд толгойн өвчин ч байхгүй болсон. Өдрийн турш би эрч хүчтэй ажиллаж чадна. Нойрондоо сайн, эрт ч гэсэн хөнгөн шингэн босоод ирнэ. Хуучин бол нүдээ нээх гэж цаг гаран болдог байлаа. Одоо бол өглөө босоод гэрийнхнийгээ загнаж зовоохгүй. Үнэнийг хэлэхэд өөрийгөө ядарч байгаагаа сүүлийн хагас жил мэдрээгүй гэж хэлж болно. 3. Эргэн тойрны хүмүүс эрүүл болсон мэт санагддаг. Энэ бол хамгийн том шагнал Би гэрийнхнийгээ өөр шигээ ус уухыг зөвлөж уулгадаг болгосон. Тийм учраас надаас бусад манай гэр бүлийн гишүүд болох эхнэр, миний хоёр хүүхэд өвлийн хүйтнээр ханиад хүрэлгүй давж чадсан. Энэ шидэт ундаа хэрхэн ажиллаж байгааг сайн мэдэхгүй юм, гэхдээ үнэхээр үр дүнтэйг би өөрөө нотлож чадна. Энэ зөвлөгөөг өгсөн тэр эмэгтэйд талархаж явдаг юм. Уг нь эмийн санд ажилладаг эмэгтэй, дахиж түүнтэй таарсангүй. Миний жор Стаканд тал нимбэгийн шүүс, хоёр цайны халбага зөгийн бал хийж хутгана. Халуун ус хийсэн бол бүлээсгэж байгаад өглөө сэрэнгүүтээ шууд ууна. Ундааны амт өдөр болгон адилгүй байдаг нь сонин: магадгүй нимбэг, зөгийн балны чанар, төрлөөс шалтгаалдаг байж болно. Заримдаа хүчиллэг, заримдаа чихэрлэг болно, гэхдээ энэ бол чухал зүйл биш. Хэрхэн нөлөөлдөг вэ? Би анагаахын хэд хэдэн сайтуудыг ухаж учир юунд байгааг олж мэдэхийг хүссэн юм. Ингээд хэд хэдэн зүйлийг мэдсэнээ таньтай хуваалцъя. Шээсний замын үрэвслээс таныг хамгаална Нимбэг, зөгийн бал нь таны хоол боловсруулах эрхтнийг сайжруулахаас гадна бүдүүн гэдсийг чийгшүүлж өгдөг. Энэ утгаараа өтгөн хатах, циститийн зовлонгоос ангижрана. Ундаа нь шээс хөөх үйлчилгээтэй тул эмч нар шээсний замын өвчнөөс хамгаална гэж тайлбарлажээ. Хоол боловсруулах ажиллагааг сайжруулна Энэ ундааны балга болгон таны хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Нимбэг нь элэгний үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Зөгийн бал нь нянгийн эсрэг үйлчилгээтэй тул аливаа халдвараас хамгаална. Уг ундааг ууснаар ходоодны шүүсний ялгарал ихсэж биеэс хорт бодис гадагшлах үйл явц сайжирна. Энэ аргаар та өөрийн жингээ хянах боломжтой болж байгаа юм. Эрүүл бие, саруул ухаантай байхад тань тусална Мөн гоо сайханд сайнаар нөлөөлнө. Нимбэг нь арьсны өнгийг сэргээж өгөхөөс гадна цусны ханыг цэвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, нимбэг амталсан хүний бие цусны шинэ эд эс бий болгож эхэлдэг ажээ. Ус нь коллагений ялгаруулалтанд нөлөөлөх тул арьс залуу төрхөө хадгалж чадна. Товчхондоо, та бүхэнд бүгдэд нь санал болгож байна. Тэгээд ч амттай. Та зүгээр л туршаад үз.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/151510/ © XopoM News

Би жил болгон зуслан дээрээ үхрийн нүдний навч хатааж бэлддэг. Ардын уламжлалт анагаах ухааны талаар төдийлөн мэдлэггүй танилууд маань намайг яах гэж ингэж өөрийгөө зовооно вэ гэнэ. Яагаад гэвэл байна шүү дээ: Ардын уламжлалт анагаах ухаанд үхрийн нүдний навчаар ханд бэлдэж ханиад томуу, тулай, үе мөчний үрэвсэл, давсагны өвчлөл, бөөрний чулуу болон арьсны

өвчин зэрэг төрөл бүрийн өвчнийг анагаахад өргөн ашигладаг юм. Энэ тухай “Мандаринка” сэтгүүлд ч бичсэн байсан. Үхрийн нүдний навч үүнээс гадна: С амин дэм ихээр агуулдаг, мөн мөөгөнцөр, гэдэсний шимэгч хорхой устгах бодис агуулдаг тул эдгээр өвчинтэй тэмцэнэ. Цусан дахь холестерины хэмжээг эрс багасгана, судас цэвэрлэнэ. Ингэснээр цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэлийг эрс багасгаж өгдөг. Яс бэхжих үйл ажиллагаанд оролцдог, шүдний эмалийг бүрдүүлж бэхжүүлж өгнө.

Мэдрэлийн системд сайнаар нөлөөлж стрессийн эсрэг тэмцэх чадалтай болгодог. Уураг ялгаруулах, глюкозын солилцоо, шим тэжээлтэй бодисын солилцоо, генетик мэдээлэл солилцох, нүүрс ус болон фосфорын солилцоог идэвхжүүлдэг. Бөөрний чулуу үүсэхээс хамгаална. Бие махбодиос зарим нэг хорт бодисыг гадагшлуулна. Нөхөн үржихүйн зарим нэг үйл явцад эерэгээр нөлөөлнө. Цэвэршиж байгаа үед тусална. Булчингийн үйл ажиллагааг дэмжинэ. Бронхийн өвчлөлийн үед цээж агшилт, тэлэлтийг дэмжинэ. Яс болон эд эсийн нэгдэлд идэвхтэй оролцоно. Эмэгтэй хүний бэлэг эрхтэн,

бэлгийн системийн үйл ажиллагаанд бүхэлд нь сайнаар нөлөөлнө. Тунгалгийн солилцоог сэргээнэ. Нүүрс ус шингэх үйл явцыг хурдлуулна. Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Үхрийн нүдний навчны ханд нь биед хуримтлагдсан илүүдэл шээсний хүчлийг гадагшлуулахад нөлөөлдөг. Үхрийн нүдний навчаар бэлдэх ханд Үхрийн нүдний шинэхэн навчийг буцалсан усанд хийж нэг цаг хандалж орхино. Шүүгээд ууна. Үхрийн нүдний навчны ханд нь бие махбодиос зарим

нэг төрлийн хорт бодисыг гадагшлуулна, бодисын солилцоог дэмжиж, цус тогтоох зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн туберкулез, ханиад томууны үед тустай. Үхрийн нүдний навчаар чанах ханд 300 мл усанд 50 г хатаасан навч хийж 20 минут зөөлөн галаар буцалгана. Шүүгээд ууна. Үхрийн нүдний навчаар чанасан энэ ханд нь бөөр, давсагны өвчлөлийн үед нэн тустай мөн хаван бууруулах үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл цистит, уретрит, бөөрний дутагдал зэрэг өвчний үед түгээмэл хэрэглэдэг.

Энэ хандыг тогтмол хэрэглэсэн ч гаж нөлөө үзүүлэхгүй болно. Тус ханд нь мөн гэдэс, ходоодны муу орчныг устгах үйлчилгээ үзүүлдэг. Хоол боловсруулах үйл ажиллагааны асуудал үгүй болно – гэдэс дуугарах, өвдөх, хүнд оргих зэрэг мэдрэмжүүд арилдаг. Үхрийн нүдний навчаар бэлдсэн цай 1 хоолны халбага нунтагласан хуурай навчийг буцалсан усанд хийж цайны гүцэнд юүлнэ.

Дээрээс нь хоёр стакан буцалсан ус хийгээрэй. Цайг 20 минут хандалж орхино. Цайгаа шүүгээд зөгийн бал болон сахараар амтлан ууна. Уг цай нь эмэгтэйчүүдийн өвчин, бие суларч сульдах, амархан ядрахад нэн тустай. Үхрийн нүдний навч хатаах арга Цай хандад хэрэглэх навчийг хэдийд түүж хэрхэн хатаах вэ? Мод жимсээ өгч эхэлсний дараа навчийг түүнэ, энэ нь 6 дугаар сарын сүүл үед байдаг.

Зөвхөн мөчрийн дунд хэсгээр ургаж байгаа навчийг л түүнэ, дээд болон доод навчуудыг оролдохгүй. Цаг агаар хуурай байгаа үед навчийг түүгээрэй, зөвхөн бүтэн навчийг буюу гэмтэж, мөөгөнцөр зэрэгт идэгдээгүй эрүүл навч түүнэ. Түүсэн навчаа сүүдэрт цаас эсвэл даавуун дээр дэлгэж хатаана. Навчийг давхарлаж тавихгүй, навч хатаад хугарамтгай болонгуут нь хураана. Хатсан навчийг хуурай газар даавуун уутанд хадгална эсвэл сайн таглаатай саванд хийж ч болно. Энэхүү нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу. Ямар нэгэн эмчилгээ эхлэхээс өмнө заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах ёстойг мартаж болохгүй!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/238954/ © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!