Uncategorized

Гэрэлтмаа: Хуримтлуулсан бүх мөнгөө аваад Өмнөговьдоо очиж мод тарихыг хүсэж мөрөөдөж байна

Манайх нэг хил гурилаар дөрөв хондог айл байлаа.Анх 2009 онд шинээр гэр бүл болсон залуу гэр бүлд 500 мянган төгрөг өгсөн. Найзууд маань 500 мянгаар 2 утас л авч ойр зуурын хэрэгцээнд үрж байлаа. Харин би бизнесээ эхлүүлэхээр 500 мянгаа аваад Өмнөговиос Улаанбаатар явах машинд ээж маань суулгаж миний хүү саятан болоорой гээд 60 мянган төгрөг нэмж өгөөд духан дээр үнсээд явууллаа. Нарантуулаас комиссын 3 пүүзний прэсс аваад Өмнөговь руугаа очоод оёхыг нь оёж наахыг нь нааж тослохыг нь тосолж зарж эхэлсэн. Үеийнхэн маань маш гоё мэргэжил боловсролоороо ажиллаж байлаа. Харин би мөнгөтэй болохын төлөө өдөр бүр гутлаа тосолж арчиж хамгийн гоёор өрж янзлана Миний ажлын байр зундаа нар нэвт шарж өвөлдөө шалыг нь угаахаар эхнээсээ угаасан хэсэг нь хөлддөг доторгүй пин байлаа.2 жил ажиллаж мөнгөө хурааж Гэрэлтмаагийн Гутлын Дэлгүүр анхны хөрөнгө оруулалтаа хийж Бээжин Гуанжоугаас гутлаа зөөгөөд 10 жил боллоо. Өнөөдөр миний хийж байгаа бизнес үнийн хөөрөгдлийг эсрэг чиглэсэн хямд үнийг бий болгох зорилготой ажиллаж байна. Би 10 жилийн өмнө мөнгөтэй болохыг мөрөөддөг байсан бол одоо мөнгөөр өөр зүйл хийхийг мөрөөддөг. Хуримтлуулсан бүх мөнгөө аваад Өмнөговьдоо очиж мод тарихыг хүсэж мөрөөдөж байна. Нутаг минь усгүй хаа сайгүй ган гачиг алтыг нь ухаж аваад орхисон гүн гүн нүхнүүд байна. Мал хуй нүх рүү унаж нутаг ус минь асар их сэндийлэгдсэн. Миний тарьсан мод ус чийг татаж мал амьтны зоо тэнийж намайг хөгшрөөд хорвоог орхисоны дараа ч гэсэн навьчий нь хөөрхөн ишиг хурга янзага зээр хулан янгир ан амьтан идэж сүүдэрт нь хэвтэж ундаалж байгаасай гэж мөрөөддөг.Миний төрсөн нутагт мод огт байхгүй задгай гол горхи огт байхгүй би энэ бүгдийг бий болгохын төлөө амьдарлаа зориулна.Гэрэлтмаа: Би 23 настайдаа саятан болж 29 настайдаа тэрбумтан болсон Гэрэлтмаа: Ээж та өөрт таалагдсан 2 өрөө байраа ав. Дансаа гээд нэг өглөө залгаж билээ. Ээж та өөртөө таалагдсан хоёр өрөө байр ав. Дансаа гээд нэг өглөө ээжрүүгээ залгаж билээ. Миний ээж маш хүнд хэцүү амьдралыг туулж ирсэн. Зодуулax, өлсөх, даарах, хагацах, дором.жлол, хүнд хүчир ажил, байж болох хүнд хэцүү, тэр энэ бүхнийг салхи сөрөн ганцаараа гурван охиноо дагуулаад туулсан.Миний ээжийн хамгийн том хөрөнгө оруулалт гурван охиндоо боловсрол эзэмшүүлсэн. Би хүүхэд байхдаа хичээл, бэлтгэлээ их тасалдаг. Улсын аваргад явах гээд байрлаж бэлтгэл хийдэг. Ээлж ээлжээрээ хоолоо хийж ирдэг, миний хоолны ээлж болвол таслахаас өөр аргагүй хоол хийх материал манайд байхгүй. Бэлтгэл тасласан хоол хийгээгүй гээд ах эгч багш дасгалжуулагч нар энэ дэмий тэнэх дуртай тэнээд алга болчихсон гэнэ. Ээж гэрээс чулуугаар нүүлгэсээр байгаад бэлтгэлрүү оруулана. Хичээл дээр биеийн тамирт өмсөх өмд пүүз байхгүй 3-10 анги хүртэл ээжийнхээ хийж өгдөг буриад гуталыг өмссөн. Хүүхдийн пүүз гуйна. Хичээл,бэлтгэл дуусаагүй байхад нэхээд үүдэн дээр зогсчихсон, өгөхөөс өөр аргагүй. Хичээл тасалж, гэртээ оройтож орвол галын дэгээ, ганжин хоёроор хөхөртөлөө зодуула.на.Тухайн үедээ гомдодгол байлаа. Одоо бол баярладаг.Одоо ч 10 цагаас хойш гэрээсээ гардгүй, энэ бол миний ээжийн өгсөн хүмүүжил. Манайх нэг хил гурилаар дөрөв хондог айл, гурилаа зармалж шимэлдэгээр хуураад дээрээс нь хар цайгаа хийгээд буцалгана махгүй болоо. Ийм л ядуу амьдралаас ээж минь эгч дүү бид гуравт боловсрол эзэмшүүлж чадсан хүн. Эгчийг хоёр их сургууль дүү бид хоёрыг нэг, нэг их сургууль төгсгөөд өөрөө дараа нь өвчний үүр болцон туульдаж цөхөрсөн эмэгтэйг би олж харсан. Хөдөөнөөс намайг оюутан болгоод дотуур байранд оруулахаар микроны арын суудалд ээж бид хоёр сууцан, харий бүрий болцон айлуудын цонхны гэрэл ассан их үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Ээж энэ олон цонхнуудын нэг нь манайх байхгүйдээ.Энэ үгийг огт би мартадгүй. Тэр олон цонхны хоёр нь одоо миний ээжийх.Харин би их сургуульд ороод нэг өдөр ч хичээл,бэлтгэлээ тасдаагүй.Байнга л хичээл сургууль тасалдаг чихийг нь халууцуулдаг Гэрэлтмаа сургуулийнхаа онц сурлагатан оюутан болчихоор ээжийн нүд нь орой дээрээ гарсан байх. Учир нь идэх хоол, өмсөх гутал хувцас, амьдрах гэр, унааны мөнгө миний ээж өглөөнөөс орой хүртэл гүрийтэл ажилж байж надад явуулдаг байсан юм. Хар судалтай цамц, хажуудаа үүрдэг ногоон цүнх, хүзүү гар нь говийн наранд улайгаад түлэгдчихсэн, нүүр битүү хар сэвх болсон ээжий минь тэр үеийн дүр төрх санаанаас минь огт гардгүй. Ээжийнхээ өөдөөс нэг ч үг дуугарч үзээгүй надад тийм эрх байхгүй. Миний ээж урсгалаар биш урсгалыг сөрж амьдарсан эмэгтэй. Дурсамж ээж надад бэлгэлсэн. Би байн байн уншдаг их гоё санагдаад. Ээж та өөртөө таалагдсан хоёр өрөө байр ав.Дансаа гээд нэг өглөө ээжрүүгээ залгаж билээ. Миний ээж маш хүнд хэцүү амьдралыг туулж ирсэн.Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!