Uncategorized

Т.Доржханд: АН, МАН хоёр бие бие рүүгээ чихэх хэрэггүй, бүгд нийлээд хулгайлсан

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Ерөнхий садын мэдэгдэлтэй холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “За одоо ингээд бүгдээрээ нээлттэй шударга байх нь зөв байх өө. Сая Сангийн сайдын уншсан зүйл бол миний ойлгосноор ер нь энэ зээлийн асуудлыг Ардчилсан намын гишүүд анхнаасаа замыг нь төөрүүлээд, шийдвэр гаргаад Засаг дээрээс нь бүх юмыг нь шийдээд явчихсан гэсэн ойлголтыг л авлаа. За АН-ын гишүүд маань та нар битгий худлаа яриад бай тийм зүйл байхгүй ээ бидэнд өгсөн танилцуулгаа хийгээч ээ гэсэн байр суурьтай байх шиг байна. Жүжиг тоглохоо л больцгоочих лдоо. Яг бодит байдал дээр энэ хулгайг та нар хамтдаа хийсэн. АН-ынхан бол тэр тусдаа менежменттэй явдаг байсан компанийнх нь удирдлагыг нь Солонгос менежменттэй багийг нь хөөж явуулаад өөрсдөө Засгаар шийдвэр гаргаад л явсан нь үнэн шүү дээ. Бодит байдал үнэн шүү. Дараа нь МАН-ынхан хуулийг нь өөрчлөөд хулгай хийе гээд бүр сайхан замыг нь нь алдуулсан нь бодитой үнэн шүү дээ. Аль аль нь хулгай хийсэн биздээ. Үр дүнд нь өнөөдөр Сангийн сайд нь дампуурчих гээд байна аа. Хөгжлийн банкны бондын асуудлыг шийдэхгүй бол Монгол улс хөгжлийн банкаараа дамжуулаад дефолд зарлах гээд байна. Одоо үүнийгээ санхүүжүүлье гэх байдлаар оруулж ирж байгаа юм. Тэгсэн тэндээс Ц.Даваасүрэн гишүүн “хөөе хөөе хулгай хийсэн мөнгийг гаднаас зээл авч санхүүжүүлэх гээд байна энэ Б.Жавхлан ямар муухай нөхөр вэ” гээд гурвалжин дөрвөлжин юм болж байна. Би маш энгийн үгээр нь хэлж өгч байгаа шүү. Маш ойлгомжтойгоор ийм л юм болж байна. Гэхдээ үр дүн хаана байна. Үр дүн гээд бид Хөгжлийн банк дээр түр хороо байгуулаад явсан. Зургаан сар ажиллаад ямар ч үр дүн байхгүй. Нөгөө Ерөнхийлөгч, дарга байсан хүмүүсийн нэр байхгүй. Хариуцлага тооцох болсон чинь та нар нууцын журмаар гээд бүгдийг нь өмөөрөөд хамгаалаад аваад үлдээ биздээ” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Миний бие Үндсэн хуулийн 39.4 дэх заалтын дагуу Ерөнхий сайдад хандаж Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг хүргүүлж байна. Би таван үндэслэлийг тавьсан байгаа.Нэгдүгээрт, Өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан чуулганы хуралдаан дээр Сангийн сайдад миний бие хэзээ ч хандаж байгаагүй 105 сая еврогийн баталгааг Дарханы арьс ширний цогцолборт гаргаж өг гэсэн 160 сая евро болгож өг гэсэн огт үндэслэлгүй худал гүтгэлгийг цацсан. Би ХХААХҮ-ийн яамнаас тодрууллаа 90 сая евро юм байна. За тэр төслийн баталгаа гаргах асуудал одоогоор яригдсан зүйл байхгүй байгаа юм байна. Яагаад гэхээр үнийн санал нь тодорхой биш байгаа учраас. Ер нь төслийн баталгаа гаргах нь Засгийн газрын дотооддоо шийдэх асуудал юм аа. Энэ бол эхний зүйл Ер нь ичсэн хүн хүн ална гэж огт надтай ярьж байгаагүй зүйлээ ярьсан мэтээр худлаа гүтгэсэн.Хоёрдугаарт, Б.Жавхлангийн хамаарал бүхий этгээдүүдийг бүгдийг нь та нарт хэлсэн. Пүрэвсүрэн чинь “Ди Би эм” бизнесийн захирал томилоод 2017 онд нэр бүхий 11 гишүүний хамт Хөгжлийн банкны хуульд нэмэлт өөрчлөлтийг өөрөө санаачилж оруулаад банкны удирдлагууд тав нь тэрбум төгрөгийг олгох эрхтэй болсон. За ингээд жижиг жижиг зээлүүд цуварч эхлээд Хөгжлийн банкийг дампууруулах гол хүчин зүйл болсон. Хамгийн ноцтой асуудал нь Чингис хаан банкийг түүний хамаарал бүхий Батхүү, түүний эхнэр Соёлмаа гээд “НЬЮГОБИ ГЕЙТ” компанийг хамтарч эзэмшдэг. За Чингис хаан банканд 49 тэрбум төгрөгийн хадгаламж байршуулаад байхгүй болгосон. Гэтэл энэ мөнгийг хэн төлөх юм.
Уг зээлүүдэд л төрийн баталгаа гаргадаг үйлдлийг л боль гээд байгаа юм. Үүнийг боль гэхээр урдаас хаа хамаагүй арьс ширний үйлдвэр яриад тэнэгтээд байгаа юм.Гуравдугаарт, Хаана банк, зээлийн сан байна, Б.Жавхлан тэнд гар дүрж байна. Монголбанкны дэргэдэх Бичил санхүүгийн хөгжлийн зээлийн санд өөрийн дүү Амгаланг ажилд оруулсан. Нийт 2.8 тэрбум төгрөгийн зээлийн Жет финанс ББСБ-даа авсан. Жилийн 6 хувийн хүүтэй зээл аваад, ББСБ-аас хэдэн хувийн хүүтэй зээл болгосныг мэдэхгүй. Мөнгө угаасан гэсэн үг. Мөн ЖДҮС-гаас Пример инвестмент групп зэрэг гурван компанид зээл олгоход нөлөөлсөн байж магадгүй гэж яригдаж байна.Дөрөвдүгээрт, Б.Жавхлан 2014 онд Капитал банкнаас иргэн Чинзоригийн нэрээр 1.4 тэрбум төгрөгийн зээл авч, эхнэр Соёлмаагийн нэр дээр зээл болгож гаргасан. Тэр зээл одоо Хөгжлийн банканд шилжсэн. Хөгжлийн банк сангийн яамны харьяанд шилжсэн.Тавдугаарт, Сангийн сайдын багцад арилжааны банкууд ААН-үүдэд зээл олговол хүүгийн зөрүүг сууллахад 60 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Үүнийг юу болгож байгааг мэдэхгүй байна. Банк, зээлийн сангуудын хямд хүүтэй зээлээр мэргэшсэн Сангийн сайд үүнийг шударгаар олгож байгаа гэдэгт эргэлзэж байна. Төсөвт суусан энэ хөрөнгийг хэрхэн зарцуулж байгааг Ажлын хэсэг гарган, жил жилээр нь шалгах шаардлагатай байна.Дээр таван үндэслэлээр Б.Жавхланг огцруулах санал хүргүүлж байна. Шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх тухай танай Засгийн газрын бодлогод нийцэхгүй байгаа учраас Засгийн газрын гишүүн байх ёсгүй. Иймд Сангийн сайдыг огцруулж, АТГ‑д шалгуулах хүсэлтийг гаргаж байна” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!