Uncategorized

Би одоо 57 настай, үүнийг хэрэглэснээс хойш 5 кг тураад зогсохгүй, хавагнахаа хүртэл больсон!

Таны мэддэгчлэн, жин хасах нь бодисын солилцооны хурдаас ихээхэн хамаардаг. Бодисын солилцоог унтаж байх үедээ сайжруулахын тулд гал тогоонд үргэлж байдаг орцуудын тусламжтай энгийн коктейл бэлтгэж уухад л хангалттай. Хэрэв та үүнийг орондоо орохын өмнө уувал үр дүн нь тэр дорхноо мэдрэгдэх бөгөөд биеийн эрүүл байдалд сайнаар нөлөөлнө. Зөв жин хасахад туслаад зогсохгүй, өтгөн хатах үйл явцыг бүрмөсөн зогсооно. Өөрөөр хэлбэл бие организмоос хэрэггүй бодисуудыг гадагшлуулна гэж ойлгож болно. Гоолиг болгох нимбэгийн ундаа Орц: 1 ширхэг нимбэг 1 хоолны халбага цагаан гааны нунтаг 1 хоолны халбага зуун настын шүүс 1 боодол яншуй 1 чимх шанцай 5 литр ус Хийх заавар: Яншуй болон нимбэгийг холигчид хийж холино. Хөшиглөсөн яншуй болон нимбэг дээрээ цагаан гааны нунтаг, шанцайгаа хийж тогоотой усанд буцалгана. 5-10 мин хүлээнэ. Ундааг юүлж авч хөргөнө. Дээр нь зуун настын шүүсийг хийж холино. Хөргөгчинд хийж хөргөсний дараа хэрэглэвэл илүү үр дүнтэй. Та энэхүү ундааг (150-200 мл) өдөр бүр орондоо орохын өмнө уугаарай. Үр дүнд нь таны бодисын солилцоог шөнийн турш сайжруулж, 7 хоногийн сүүлээр гэхэд итгэмээргүй өөрчлөлтийг та мэдрэх болно. Энэ ундааны найрлаганд орж буй бүтээгдэхүүнүүд бүгдээрээ эрүүл мэндэд ач тустай. Нимбэг хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сэргээнэ, хэрэв та орондоо орохын өмнө хүнд хоол идэж, шингэлгүй ходоодонд үлдсэн бол нимбэг уг асуудлыг шийдвэрлэнэ. Яншуй бол шээсээр дамжуулан хэрэггүй бодисыг гадагшлуулагч. Хавагнахыг болиулна – биед хуримтлагдсан илүүдэл шингэнийг гадагшлуулна. Цагаан гаа найрлагандаа гингерол агуулдаг бөгөөд энэ нь шээсээр дамжуулан хэрэггүй бодисуудыг гадагшлуулах үйл явцад дэмжлэг үзүүлдэг бөгөөд биеийн бодисын солилцоог сайжруулна. Энэ бүтээгдэхүүний үндэс нь найрлагандаа үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулдаг тулд хоол боловсруулах эрхтний доголдсон үйл ажиллагааг сэргээж, гэдсэн дэх шимэгч хорхой болон хортой бодисыг гадагшлуулах ач тустай. Зуун наст ургамал найрлагандаа туулгах үйлчилгээтэй бодис агуулдаг. Ходоодны булчирхайг тайвшруулж, хоол идэх дуршлыг хэвийн байлгана. Одоо та жингээ хасахын тулд хэрхэн бодисын солилцоогоо эрчимжүүлэх ёстойг мэдэж авлаа. Тэр тусмаа 40 болон түүнээс дээш насныханд энэ ундаа яг тохирно. Энэ насны хүмүүсийн бодисын солилцоо бага зэрэг удааширч, асуудалтай хэсгүүдэд илүүдэл өөх тос хуримтлагдсан байдаг. Бодисын солилцоог сайжруулах нь хоолны зөв дэглэм баримтлахаас ч илүү чухал нөлөөтэй бөгөөд үр дүн ч сайн байдаг. Та энэхүү хэрэгтэй мэдээг найз нөхөдтэйгөө хуваалцаарай, магадгүй жингээ хасахыг хүсэж буй хүн найзын хүрээлэл дунд чинь байгаа ч юм билүү.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/229993/?fbclid=IwAR2wcjT_BpDXoEOpdDHB-MiobIilwERTkssBOXw3cq9BmUHIPZRdyVUegqg © XopoM News

Эмээгийнхээ зааж өгсөн аргаар амттай боорцог хийж сурснаас хойш гэрийнхэн маань дэлгүүрээс гурилан бүтээгдэхүүн худалдаж авахаа больсон!  Амттай бас зөөлхөн! Манай гэрийнхэн шарсан боорцогт дуртай. Энэ боорцгийг би ч гэсэн хийж идэх дуртай байдаг. Ерөнхий орц: Сахар – 1 хоолны халбага Ус – 50 мл Хуурай хөрөнгө – 1 хоолны халбага (5 гр) Бусад хэрэгтэй орц: Сүү, ус, кефир – 250 мл Өндөгний шар – 2 ширхэг Сахар – 2 хоолны халбага Давс – ½ хоолны халбага Гурил – 500 гр (илүү их эсвэл бага хэмжээтэй байж болно) Хүнсний тос – 2 хоолны халбага Хийх заавар: Аяганд хуурай хөрөнгөө хийж хутгаж, 1 хоолны халбага сахар болон 50 мл усыг дээрээс нь хийнэ. Дулаахан газар тавьж, өсөхийг нь хүлээнэ. Хэрэв хөрөнгө сайн өссөн байвал 15 минутын дараа гэхэд бэлэн болсон байна, харин эсрэгээрээ бэлэн болоогүй байвал хөрөнгийг өөрчилж болно. Бүлээн сүүг саванд хийнэ. Дээр нь сахар, давс, өндөгний шар, хүнсний тос зэргийг хийнэ. Эдгээрийн дээр нь хөрөнгөө хийж бүх орцыг сайтар холино. 2/3 хэмжээтэй гурилыг сонгон авч зуурах ба ингэхдээ зөөлхөн, бага зэрэг наалдамхай болгоно. Хольсон орцыг гурилтай холих хэрэггүй. Нунтаг хэлбэрээр хэрэглэх хэрэгтэй. Гурилыг 10-15 минутын турш сайтар зуурна (цавуулаг агуулаагүй гурил байх ёстойг анхаараарай). Зуурсан гурилаа саванд хийж, хүнсний тосоор сайтар тослож, гадуур нь уутаар ороож дулаахан газар тавьж өсгөнө. Хэрвээ шөнө болж байвал хөргөгчинд хийж болно. 1,5-2 цаг болсны дараа хүссэн хэмжээгээрээ гурилаа тасдаж, хэлбэрт оруулан, хайруулын тавганд тос хийж, халсны дараа шарахад л хангалттай. Ингээд таны амтат боорцог бэлэн боллоо!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/229029/?fbclid=IwAR1v901bTxMVPpXl3Fs5_RATUhJj4zTxgs_gMB7r_z02dAO7BHC0Gi7aD1I © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!