Uncategorized

Монгол хүүхнийг зо.дож эр бяргаа гаргаж байсан Солонгосыг хаадын сүнс хашраав уу?

Солонгос улсад 5 жил сурч амьдрахдаа таарсан хамгийн сайхан сэтгэлтэй, тусч хүмүүс бол Солонгос хүмүүс бсан. Одоо ч тэр хүмүүст талархаж явдаг? Бүх хүн адил биш ээ сайн нь муугаасаа олон шүү. гэсэн цахим хэрэглэгийчинй сэтгэгдэл байхад зарим мОнголчууд маань Монгол хүүхнийг зодож эр бяргаа гаргаж байсан Солонгосыг хаадын сүнс хашраалаа гэхчилэн ахим орчинд хэлэлцэж байна.Солонгосын өдөр тутмын зарын сонинд нийтлэгдсэн зар: “Азтай монгол” гүрэн дамжсан гэрлэлтийн зуучлал
Солонгосын өдөр тутмын, нэр хүндтэй сонинд “Монгол хүүхэнтэй суух”-ыг санал болгосон зарлал нийтлэгдсэн байна. “Азтай монгол гүрэн дамжсан зуучлал. Анхны ба 2 дахь гэрлэлт. Зөвлөгөө өгнө. Бид монгол мэргэжилтэн. Гүрэн дамжсан гэрлэлт зохиох бол тэр улс нь Монгол” гэх зэргээр зарлажээ. 2013 оны дүн мэдээгээр Солонгос хадмын газар очсон 4151 монгол бэрийн тоо ийм маягаар эрс нэмэгдсээр байгаа юм. Дундчаар 10 сая вонын зуучлалын хөлстэй компаниудын “монгол эхнэр нийлүүлэх” зах зээлийн хэрэгцээ их, эргэлт том байгааг илтгэх багагүй үнэтэй зар сурталчилгаа. Эхний хоёр хүүхнийг зуучлахад л хөл дээрээ босдог бизнес гэнэ. Кимчи ханхалсан Солонгосын хөдөөгийн гоонь эрчүүдийн 40% нь ноолоход амар номхон гадаад эхнэр авах хэрэгцээтэй, 10 гэрлэлтийн нэг нь интернациональ хос юм. Гэрлэлтийн олон суваг шугам байдгийн хамгийн түгээмэл нь зуучлах бизнес, шашны холбоо хоёр байна.
Юу Тун гэх жүжигчин байсан, 30 насаар дүү монгол эхнэртэй өвгөн Солонгосын Star TV-ээр “Монгол охид бэлгийн харилцаанд эрт ордог. Та хэдэн ч настай хөгшин байсан ч хамаагүй 18-тай монгол охин авч сууж болно. Би л гэхэд дахиад 19-тэй монгол эхнэр авна, хоёр монгол хүүхэнтэй байх тэнхээ чалх надад байна” гэх мэтээр бидний тухай юу дуртайгаа бурж борлогдохгүй насандаа цайны мөнгө олж сууна. Долоон эхнэрээс салсан, энд тэнд арван хүүхэдтэй, шар сэмжилсэн солонгос зөнөгийн ярилцлага чамгүй түгжээ.
Монголчууд УИХ-ын гишүүдтэйгээ адил тооны 76 улс орны иргэнтэй айл гэр болсоны 95% нь бэр, 7000 шахам эмэгтэй гадаад нөхөртэй ураг барилджээ. Хажуу газар ургадаг хайлаас модны жамтай, харийн газар очсон бэрүүдийн 70 шахам хувь нь солонгос нөхөртэй. Дөрвөн зуу орчим нь японы 363, 300 нь хятад айлын бэр. Дээр нь уламжлалт хүргэн герман болон англи, америкчууд нэмэгдэнэ.
Хоёр жилийн өмнө Чоннам Нажүд амьдардаг 26 настай, 6 сартай нялх хүүхэдтэй монгол бүсгүй хамаатны дүүгийнхээ солонгос нөхөрт хутгалуулан амиа алдсан юм. 21 настай садангийн дүү нь зуучлах товчоогоор дамжуулан Янг гэгчтэй гэрлэсэн, тэр нь монгол эрээс ч илүү архичин, эхнэрээ зоддог дүвчин эр байжээ. Садангийн эгчийндээ зугтаж очсон эхнэрээ согтуу нөхөр нь гаргаж ирэхийг шаардан эгчийг нь хутгалсан юм.
Солонгосын төрийн бодлогоор гадаад хүнтэй гэрлэхийг дэмждэгийг засаг захиргаанаас нь зохион байгуулдаг “Гадаад эхнэртэй харилцах сургалт”-аас харж болно. Дан 40-60 насны гоонь явсан, гологдмол хэдий ч мөнгөө төлж нөхөр болсон эрчүүд хамрагдана. Эхнэрүүд ихэвчлэн вьетнам, узбек, монгол. “Гадаад эхнэрийн эрх ашиг” холбооны дарга Канг Сёонг Юү “Гадаад бүсгүй эхнэр мөн боловч “орлуулагч бүтээгдэхүүн” хэвээр үлдэнэ гэж зөвшөөрлөө хэмээн өдөр тумын хэвлэлд нь бичиж байжээ. Засгийн газраас нь солонгос нөхөртэй эмэгтэйчүүдэд нөхөртөө хэрхэн үйлчлэх тухай интернет хичээл зааж байна. Хичээл нь англи, вьетнам, япон, монгол, тай, хятад хэлээр тавигдсан байна. Солонгосын үндсэрхэг үзэл ихтэй газарт эрлийз хүүхдүүд ялгаварлагддаг гэж хатагтай Канг ярьжээ. “Олон улсын гэр бүлийг дэмжих төв”-өөс бэрүүдийн уугуул нутгийн зан заншил, ахуй, хоол ундны талаарх гарын авлага тараадаг. Жишээ нь, монгол эхнэр ногоо, далайн хоол идэж чаддаггүй, харин нөхрүүд нь хонины махны үнэрийг ч авч чаддаггүй гэжээ.
Зөрчлийн гол нэг эх суурь нь зуучлагч ихэвчлэн солонгос нөхрийг нь баян чинээлэг гэж хэтрүүлэн магтаж рекламддагаас үүдэлтэй. Дөрвөн гадаад эхнэрийн нэг нь хүчирхийлэлд өртөн, зодуулдаг. 19 настай вьетнам бүсгүй Хюнх Майг нөхөр нь үхтэл нь зодож 18 хавиргыг нь хугалан хонгилдоо нуусан байсан хэрэг дэгдэж байв. Ааш зан, амьдралын хэв маяг, соёлын ялгаанаас зөрчил үүсдэг. Солонгост ажиллаж байгаа монголчуудын ихэнх нь эрчүүд учраас гэрлэдэггүй, харин 4000 орчим оюутны дийлэнх нь эмэгтэй, тэд бол шинэ бэр болох бэлтгэл хүчин. Нөхөр нь дундчаар 20 насаар ах буюу аав шиг нь хөгшчүүд байдаг ажээ. Солонгос хүргэчүүл, хадмууд ааш авир муутай, гар хөл хүрэх дуртай гэдэг сөрөг баримт мэдээ зөндөө байна.
Монгол, солонгос ураг барилдлага их эртнээс эхэлжээ. Хубилай хаан Гүрёог түшмэг дагавар улс болгоод охиноо тэднийд бэр болгон өгчээ. Монгол хатдаас Ванчэнь гэгч эмэгтэй түүхэнд нэр усаа үлдээсэн бөгөөд шарил нь одоогийн Умард Солонгост буй. Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийн нэг хатан нь Ки ч гэдэг, Ча ч гэгддэг Өлзийт хэмээх солонгос. Саяхан энэ тухай олон ангит кино гарч, түүхийг ихэд гуйвуулсаныг солонгос эрдэмтэд хүртэл эсэргүүцсэн юм. Ухаант хаан Тогоонтөмөрийг хатандаа алгадуулаад уйлаад байдаг, хүүхэмсүү төрхтэй болгон үзүүлсэн билээ.
Сонинд гарсан зарлалын дагуу зарим нэг монголчууд утастаж үзэхэд “Авралын сүм” гэх нэртэй шашны байгууллага гэсэн хариу өгсөн байна. Гадаад улс диваажин биш, харь нөхөр бурхан биш. Арван лангийн ембүүнд алгаа тоссон аав уу даа, хорин лангийн ёмбүүнд хормойгоо тоссон ээжүүд ээ? Шалтгаан олон, шалтаг ганц.
2014.12.27

Related Articles

Back to top button
error: Content is protected !!