Uncategorized

Бясалгаж сайн бодож бай!! Итгэл хамба бясалгасан байдлаар өөд болсон!!! Бодлын хүч Номын хүч гэж бий !!!

.Номын хүч гэж бий гэдэгт би хувьдаа бат итгэдэг.Гэхдээ энэ нь ямар нэгэн ид шидлэг, сүсгийн талаар тэр тусмаа мухар сүсгийн талаас нь хэлсэнгүй.Зуун дамжсан олон арван жил “амьд организмын” шинж чанараа алдаагүй номын хүчээр оршин байгаа “Амьд гэгээн” ” “Итгэлт хамба” нарын талаар шинжлэх ухааны өнөөгийн хүрсэн төвшинд тайлбарлаж чадаагүй байгаа нь Итгэлт Хамбын тухай
Хамба лам Дашдорж нь 1852 онд төрж, 16 наснаасаа Буриадын Агын дацанд сууж шашны гүн ухаан ба эмнэхүйн ухаанд суралцажээ. 1911 онд түүнийг Хамба лам Бандид цолд дэвшүүлж, бүх Буриадын шашны тэргүүнээр сонгожээ. 1913-1917 онуудад Дашдорж хамба Оросын Хаант засаглалын нэр нөлөө бүхий шашны зүтгэлтнээр тодорч, 1917 оны 3 сарын 19-нд Оросын хаанаас Гэгээн Станиславын одон хүртжээ.
Хамба лам Дашдорж нь дэлхийн 1-р дайны үед Оросын армид хандив цуглуулах, эмнэлэг байгуулах зэргээр идэвхтэй тусалж, Гэгээн Аннагийн одонгоор шагнуулж байжээ.
Гэрээс ба дараах амьдрал


1926 онд Дашдорж бусад лам нартаа Буриад ба Оросыг орхиж явахыг зөвлөж, өөрөө Буриаддаа үлдэхээр шийджээ. Жилийн дараа 75 насандаа сүмийнхээ лам нарт өөрийгөө бие барах болсноо дуулгаж, шашны тусгай бясалгалыг бусдадаа хамт хийхийг хүссэн боловч бусад лам нар татгалзаж, өөрөө ганцаараа бясалгалаа хийж сүүлд бусад нь нэгдэж удалгүй Итгэл хамба бясалгасан байдлаар өөд болжээ.
Дашдорж хамба өөд болохдоо өөрийг нь бадам-лянхуа суусан байдлаар оршуулахыг захисан байна. Түүний гэрээсээр хэдэн жилийн дараа өөрийг нь оршуулгаас нь гаргаж сүсэгтэн олонд үзүүлэх ёстой байжээ. Гэвч тухайн цагийн Зөвлөлтийн комунист засгийн шашныг устгах бодлогоос болж Буриадын лам нар 1955, 1973 онуудад түүний шарилыг нууцаар гаргаж үзэхэд бие нь бараг занданшаагүй байсан нь үл тайлагдах оньсого болжээ. 2002 оны 9 сарын 11-нд Дашдорж хамбын шарилыг Оросын буддын шашины тэргүүний оролцоотойгоор ил гаргаж Ивэлгийн дацанд байрлуулсан нь өдгөө сүсэгтэн олны ихээр очдог газруудын нэг болжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!