Uncategorized

“ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЛИЙГ ДАГААД, ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ”

Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас тодрууллаа. ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тоог авч үзэхэд 469 мянган хүн байгаа. Энэ 469 мянган хүн дотроо өндөр насны тэтгэвэр авч байгаа 358 мянга хүн бусад тэтгэвэр тэтгэмжийг мөн авч байгаа. Энэ нь зөвхөн өндөр настны тэтгэвэр болохгүй. Хөгжлийн бэрхшээлтэй мөн цэргийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэмж, үйлдвэрлэлийн осол өвчний улмаас тэтгэвэр тэтгэмж авч байгаа хүмүүс дээр мөн нэмэгдэл орж ирнэ.469408 тэтгэвэр авагчдын тооцооллыг хийсэн. Ингэхдээ бид инфляцын төвшинтэй зэрэгцүүлж жил болгон тэтгэврийг нэмнэ гэдэг бодлогыг дэвшүүлдэг. Энэ хүрээндээ 15 хувиар нэмэгдүүлнэ гэсэн тооцооллыг гаргаж байгаа юм. Гэтэл тухайн үедээ бүрэн тэтгэвэр авч байгаа 385000 мянган хүн байдаг. Эдгээрийн 300 мянга нь 500 мянган төгрөгөөс бага тэтгэвэр аваад байна. Тэгэхээр эдгээр хүмүүс дээр 350 мянга хамгийн доод тэтгэврээрээ авч байгаа 200 мянган хүн байна. Эдгээр хүмүүс дээр 15 хувиар нэмэгдүүлнэ гэхээр маш өчүүхэн бага мөнгө. Энэ бол өнөөдрийн нийгмийн хэрэгцээнд нийцэхгүй. Ийм учраас аль болох бүрэн тэтгэврийн хэмжээг 500 мянгад хүргэх ийм чиглэлийг барилаа. 500-аас дээш авч байгаа нь 15 хувиар нэмэгдээд явна гэсэн тогтоолыг гаргалаа. Хувь тэнцүүлсэн 84000 хүн байгаа. Хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400 мянгад хүргэнэ. Нэг ёсондоо бүрэн тэтгэврийн 350 мянгыг 500 мянгад хүргэнэ, хувь тэнцүүлсэн тэтгэврийн 300 мянгыг 400 мянгад хүргэнэ. Нийт 637 тэрбум нэмэлтээр шаардлагатай. Ямар ч байсан цагаан сараас өмнө шийдвэрлэнэ.Ямар ч байсан цагаан сараас өмнө шийдвэрлэнэ. Одоо шууд 500 мянгад хүргэж байгаа нь нийгмийн хүлээлт. Ахмадуудын тэтгэвэр амьдралд үнэхээр хүрэлцэхгүй байгаа нь ийм зоримог шийдвэр гаргалаа. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яах вэ гэдэг зүйл гарч ирнэ. Аль болох бага цалинтай хүмүүсийн цалинг нэмэх зэргээр ажиллана. Төрийн албан хаагчдын хувьд цалингийн доод төвшинг тогтооно. Дээшээ хязгаар байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд халамжийн тэтгэмжийн талаар арга хэмжээ ав гэсэн санал дэвшүүлсэн. Ковидын хуулийг сунгаснаар 188000 төгрөгийн тус тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлснийг энэ оныг дуустал олгох шийдвэр гарсан байгаа. Нэгдүгээр сарын олголт өнөө маргаашгүй олгогдоно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!