Uncategorized

Даатгуулагч ЭМД-аараа жилд хэдэн удаа рашаан, сувилалд хэвтэн эмчлүүлэх боломжтой вэ?

Бүх насны даатгуулагч рашаан сувиллаас сэргээн засах болон анагаах ухааны тусламж үйлчилгээг авах шаардлагатай тохиолдолд хэдэн ч удаа авч болно. Даатгуулагч нь ЭМДЕГ-тай гэрээтэй рашаан сувилалд нэг удаад таваас дээш хоногоор хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд ЭМД-ын сангаас 250 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эдэлнэ. Мөн рашаан сувилалд хэвтэх болон гарах үедээ хурууны хээгээ уншуулах бөгөөд тусламж үйлчилгээ авсан төлбөрийн баримтыг заавал авах шаардлагатай гэдгийг ЭМДЕГ-аас мэдээллээ.2021 ОНД ДААТГАЛААР ҮЙЛЧЛЭХ 33 РАШААН СУВИЛАЛ: Оргил рашаан сувилал- Хан-Уул дүүрэг, 15-р хороо ОБЕГ-ын дэргэдэх Жаргалант сувилал – Хан-Уул дүүрэг, Жаргалантын ам Багануур сувилал – Багануур дүүрэг, 3-р хороо, Нацагдоржийн гудамж Аксу рашаан, сувилал – Баян-Өлгий аймаг Шаргалжуут рашаан, сувилал – Баянхонгор аймаг Баян-Ундарга Зэндмэнь рашаан, сувилал – Баянхонгор аймаг Бигэр шимт элс сувилал – Говь-Алтай аймаг Нар элс сувилал – Говь-Алтай аймаг  Оюут сувилал –Дархан-Уул аймаг Үе залгамжлагч элит сувилал – Завхан аймаг Эльма хужирт рашаан, сувилал – Өвөрхангай аймаг Ар үр рашаан, сувилал – Өмнөговь аймагЗадгай цагаан рашаан, сувилал – Төв аймаг Булагтай сувилал – Төв аймаг Чингэсийн гурван нуур – Хэнтий аймаг Дархан оточ аварга – Хэнтий аймаг Ар жанчивлан рашаан, сувилал – Төв аймаг Ариун лотус сувилал – Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо АШУҮИС-ийн сувилал – Төв аймаг Далд засал сувилал – Гацууртын шар хоолой Өнө энх сувилал – Баянгол дүүрэг, 14-р хороо Сиси хатан “Арга билэг” – Төв аймаг Сувд сувилал – Архангай аймаг Энх саран – Сонгинохайрхан дүүрэг Эрхэс сувилал – Сүхбаатар дүүрэг, Бэлх Ээлтэй оточ сувилал – Баянзүрх дүүрэг, 15-р хороо СБД-ийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх сувиллын газар – Сүхбаатар дүүрэг, Дамбадаржаа Жаргалан сувилал – Сэлэнгэ аймаг Жинст сувилал – Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо Интенсэвкаре сувилал – Гавьжийн шанд Төгөл сувилал – Сонгинохайрхан дүүрэг, Зүүн салаа Эм жи жи сувилал – Төв аймаг Хайрын билэг-2 сувилал – Төв аймаг

Related Articles

Back to top button
error: Content is protected !!