Uncategorized

БНХАУ-ЫН НУУЦ ЦАГДААГИЙН ГАЗАР АЖИЛЛАДАГ УЛС, ХОТУУДАД МОНГОЛЫН УЛААНБААТАР байгааг newsweek.com онцолжээ

БНХАУ нь цагдаагийн нууц сүлжээг дэлхийн даяар ажиллуулдаг гэх дуулиант мэдээллийг newsweek.com цахим хуудас өнөөдөр олон нийтэд дэлгэлээ. “Safeguard Defenders” хэмээх ТББ-аас эх сурвалж авсан гэх тус мэдээлэлд өгүүлснээр, БНХАУ дэлхийн таван тивийн 21 улсын 25 хотод 54 салбар нэгжийг байгуулсан гэж бичсэн байх бөгөөд тэдгээрийн дунд Монгол Улс, Улаанбаатар хот байна.Фучжоу, Цитянь мужийн Цагдаагийн газарт харьяалагддаг эдгээр цагдаагийн хэлтсүүд нь үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор байгуулагдсан бөгөөд хилийн чанадад буюу тухайн цагдаагийн хэсэг байгуулагдсан улсад ажиллаж амьдардаг олон иргэдээ баривчлан БНХАУ руу шилжүүлсэн гэж уг мэдээлэлд бичсэн байна.Тэр ч байтугай тухайн улсад суугаа өөрийн улсын иргэддээ төрийн үйлчилгээ, БНХАУ-ын жолоодох эрхийн үнэмлэх сунгах зэрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг “Safeguard Defenders” онцолжээ.Хилийн чанадад зугтан гарсан этгээдийг нутагт нь үлдсэн гэр бүлийнхнээр нь дарамтлан сайн дураар нь нутаг буцаалгах ажил ч үүнд багтдаг гэнэ. Нууц цагдаагийн хэлтсүүд дээрх арга замаар 2021 оны дөрөөвдүгээр сараас 2022 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд 230 мянган сэжигтнийг нуцаг буцаасны ихэнх нь Зүүн хойд Азийн улс орнууд дахь салбарт ногдож байсныг эх сурвалжийн мэдээлэлд онцолсон байна. Манай улс мөн энэ бүс нутагт хамаардаг билээ.БНХАУ-ЫН НУУЦ ЦАГДААГИЙН ГАЗАР АЖИЛЛАДАГ УЛС, ХОТУУДХойд Америк: АНУ-ын Нью Йорк, Канадын ТоронтоӨмнөд Америк: Эквадорын Кито, Гуаякиль, Бразилийн Рио де Жанейро, Сан Паулу, Аргентиний Буэнос Айрес, Чилийн Винья дель МарЕвроп: Испанийн Мадрид /3 салбар/, Барселона /3 салбар/, Валенси /2 салбар/, Сантьяго-де-Компостела, Италийн Ром, Милан, Флоренц, Прато, Францын Парис, Португалын Дорту, Лиссабон, Мадейра, Английн Лондон, Шотландын Глазго, Нидерландын Амстердам, Роттердам, Чехийн Прага /2 салбар/, Унгарын Будапешт /2 салбар/, Ирландын Дублин, Словакийн Братислав, Германы Франкфурт, Грекийн Афин, Шведийн Стокхольм, Австрийн Вена, Украины Одесс, Сербийн Белград.Африк: Нигерийн Бенин сити, Лесотогийн Масеру, Танзанийн Дар эс Салам.Ази: МОНГОЛЫН УЛААНБААТАР, Узбекистаны Сырдарья, Брунейн Бандер сери бегаван, Японы Токио, Камбожийн Пномпень.Дээрх жагсаалт нь бүрэн бус бөгөөд зөвхөн дээр дурдсан хоёр мужийн /Фучжоу, Цитянь/ цагдаагийн газартай холбоотой ажилладаг хэлтсүүд болохыг мэдээлэлд онцолжээ.Дээрх цагдаагийн нууц хэлтсүүд нь тэрс үзэлтэн, улс төрийн хэрэгтнүүд дээр ажиллагаа явуулах нь олонтаа бөгөөд шударга шүүхээр шүүлгэх боломжийг нь хааж, олон улсын хэм хэмжээг зөрчдөг төдийгүй, хэлтэс байгуулагдсан улс, БНХАУ-ын хамтын ажиллагаа нь гуравдагч улсын эрх ашгийг ноцтой хохироож байж болзошгүй гэж newsweek.com онцолжээ.https://eguur.mn/371300/

Related Articles

Back to top button
error: Content is protected !!