Uncategorized

Мета (ФЭЙСБҮҮК) компанийн Монгол дахь түнш MFCC нь “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийг эсэргүүцэж МЭДЭГДЭЛ гаргалаа

МЭДЭГДЭЛ
MFCC нь “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийг эсэргүүцэж байгаа тул хуулийн хэрэгжилтэд хамтарч ажиллах саналаас татгалзлаа.
Mongolian Fact Checking Center нь Олон Улсын Баримт Шалгах Сүлжээ (IFCN)-ний албан ёсны гишүүнчлэлтэйгээс гадна, Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түншээр ажиллаж цахим орчин дахь хуурамч, ташаа мэдээллийг бууруулах чиглэлд технологийн аргыг мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаатай хослуулан ажиллаж байгаа Монголдоо цорын ганц олон улсын тусгай эрх эзэмшигч статустай байгууллага болохын хувьд хараат бус, ёс зүйтэй, тэгш шударга ажиллах зарчмаа хамгаалах үүднээс энэхүү саналаас татгалзсанаа албан ёсоор мэдэгдэж байна.
2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр УИХ-аар батлагдсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль” нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн, мөн хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх заяагдмал эрх, шударга шүүхээр шүүлгэх эрх зэргийг хязгаарласан зохицуулалтыг оруулсан зэрэг тодорхой шалтгааны улмаас манай байгууллага тус хуулийг эсэргүүцэж, эгүүлэн татахыг шаардаж байгаа билээ. Хууль батлах процесс нь өөрөө хуулиа зөрчиж, үүнийг зогсоох боломжтой байсан Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар хууль дээдлэх үүргээ умартан чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэх боломжийг олгосноос эхлээд Хууль тогтоомжийн хуулийн дагуу хэрэгцээ шаардлагын судалгаа хийж, үр нөлөөг үнэлээгүй, мэргэжлийн байгууллага, олон нийтийн санал аваагүй зэргээр хууль зөрчсөн үйл явцыг Mongolian Fact Checking Center эрс буруушааж байна. Гэвч нэгэнт батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүргээ төрийн байгууллагууд биелүүлэхээр дагалдах журмаа боловсруулж, бэлтгэл ажилдаа орсон байна. 2023 оны 01 дүгээр сарын 22-ны Ням гарагт ХХЗХ-ны газрын дарга уг хуульд заасан Олон нийттэй харилцах нэгжид манай байгууллагыг оруулж, хараат бусаар хамтран ажиллах санал тавьсан ч батлахаасаа эхлээд хууль зөрчсөн “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилтэд хамтарч ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Иргэн бүр 4000 орчим ам.долларын орлоготой байна” гэж хэлээгүй гэх мэдээлэлд залруулга хийж, баримт шалгалтыг дахин хийх боллоо.
ЗАЛРУУЛГА:
Баримт шалгалтыг албаны эх сурвалжийн хүрээнд хийсэн алдаа гаргаснаас үүдэн, дүгнэлт, агуулга бүхэлдээ өөрчлөгдөх болсон тул дахин баримтын шалгалт хийж, дүгнэлт өөрөөр гарч ирэх боллоо. Мэдээлэл өгч, хамтран ажилласан Zorigoo Zoogi нэртэй хэрэглэгчид талархал илэрхийльеhttps://www.facebook.com/mfcc.mn
Хятад сургуулиудыг хаах санал гаргалаа гэх мэдээлэл #ХУДАЛ
#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #170
2022.07.20 | Улаанбаатар хот, Монгол
2022 оны 7-р сарын 17-нд “monnews” нэртэй, 46,504 дагагчтай Facebook пэйжид “Хятад сургуулиудыг бүгдийг нь хаах санал гаргалаа” гэсэн тайлбартай, medleg.me гэх домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруужээ. Энэ мэдээллийг 2021 оны 09 дүгээр сарын 8-наас эхлэн 2022 оны 07 дугаар сарын 17 хүртэл давтан оруулж, хандалт авсаар байна. CrowdTangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд 2022.07.20-ны байдлаар нийт 61,501 хандалт авснаас 49,498 реакц, 8,325 сэтгэгдэл авч, 3,678 удаа цааш хуваалцжээ.
?Уг мэдээнд “Хятад сургуулиудыг бүгдийг нь ХААХ санал гаргалаа! Дэмжиж байвал Шэйр хийж, тийм гэж бичээрэй!!” гэжээ.
?Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. Албан ёсоор Хятад сургуулиудыг хаах санал гаргаагүй
?Уг мэдээлэл 2020 оны 9-р сарын 16-нд болж өндөрлөсөн БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын дараа нийтлэгдсэн бөгөөд, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан уг айлчлалын үр дүнд бухимдан Facebook live хийх үеэрээ “Хятад сургуулиудаа хааваал таарна” гэж хэлснийг мэдээндээ ашиглажээ. Мөн Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн зургийг ашигласан нь төөрөгдүүлсэн агуулгатай болгосон байна. Боловсрол, Шинжлэх Ухааны Яам болон бусад холбогдох эрх бүхий байгууллагаас ийм агуулгатай санал гаргаагүй.
?Боловсрол, Шинжлэх Ухааны яамны вебсайт дахь тушаал шийдвэр, журмуудыг шүүж харахад Хятад сургуулиудыг хаах эсвэл тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр байхгүй байна. /Холбоосыг хавсаргав/
?Мөн эрх зүйн мэдээллийн сангаас БШУЯ-ыг сонгож “сайдын тушаал” цэсэнд 2020-2022 оноор “Тусгай зөвшөөрлийг цуцлах” гэсэн утгаар хайлж хийхэд өгөгдөл гарч ирсэнгүй.
2. Боловсролын тухай хуульд тусгай зөвшөөрөл цуцлах нөхцөлийг заасан байдаг
?Боловсролын тухай хуулийн 24.1-т зааснаар Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д зааснаас гадна дараах үндэслэлээр түүнийг хүчингүй болгоно гэж заажээ. /Холбоосыг хавсаргав/
✅24.1.1.мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр стандарт зөрчсөн, эсхүл сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон;
✅24.1.2.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй сургалт зохион байгуулсан нь холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон;
✅24.1.3.улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй;
✅24.1.4.боловсролын сургалтын байгууллагыг бусад байгууллагатай нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулсан;
✅24.1.5.хуульд заасан бусад үндэслэл гэсэн байна.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1stОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Монгол Улсад болон Монголын ард түмэнд маш их талархаж явдаг” гэх мэдээлэл ХУДАЛ
#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #154
2022.06.24 | Улаанбаатар хот, Монгол
2022 оны зургадугаар сарын 22-нд Үндэсний мэдээ нэртэй Facebook пэйжээс “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: Монгол Улсад болон Монголын ард түмэнд маш их талархаж явдаг” гэх гарчигтай мэдээний линкийг холбож оруулсан пост хийсэн нь 06 дугаар сарын 24-ны байдлаар 6.7 мянган реакц, 361 сэтгэгдэл авч, 330 удаа цааш түгээсэн байна.
?Уг мэдээлэлд В.Путин түүхэн үг хэлэв гээд Монголын ард түмэнд талархаж явдаг гэсэн өгүүлбэрийг оруулаад цааш нь тэс өөр утга буюу Дэлхийн II дайны дараах нөхцөл байдлын тухай мэдээлэл оруулсан байна.
?Мэдээллийн холбоосооор орж үзэхэд үг үсэг, найруулгын алдаатай бөгөөд гарчигтай уялдсан мэдээлэл агуулаагүй байна. Мөн эх сурвалжийг REN TV гэж тавьжээ.
?Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
1. Эх сурвалжаар мөшгихөд судлаачийн өгүүлэл гарч байна.
?Эх сурвалжаар дурдсан ren tv-ийн цахим сайтад хайлт хийж үзэхэд агуулга нь ижил мэдээлэл гарч ирсэн нь 2021 оны тавдугаар сарын 18-нд улс төр судлаач Юрий Городненко гэх идэвхтэн бичигч “Газрын Түрээс буюу Ланд-лиз” нь АНУ-аас ЗХУ-д үзүүлсэн тусламж хэзээ ч байгаагүй” гэх гарчигтай нийтлэл байв. Уг нийтлэлийн Монголтой холбоотой бичсэн хэсгийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэлсэн үг мэтээр мушгиж оруулсан байв.
2. В.Путины хэлсэн үгүүдийг албан ёсны сайтуудаас хайхад дээрх утга гарч ирээгүй.
?Шалгаж буй мэдээлэлд эх сурвалжаар дурдсан ren tv сайт дахь мэдээлэлд ашигласан зураг нь 2021 оны тавдугаар сарын 09-ын ОХУ-ын “Улаан талбай”-д болсон ялалтын баярын жагсаалын үеэр үг хэлж буй В.Путины зураг байв.
Энэ үед түүний хэлсэн үгийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим эх сурвалжийн мэдээлэл буюу www.kremlin.ru цахим хуудсаар орж шалгахад “Монгол Улс болон Монголын ард түмэнд маш их талархаж явдаг” гэсэн гарчгийн агуулгатай ойролцоо утга огт байхгүй байна.
3. Мэдээлэлд ашигласан зургаар хайхад Монголтой ямар ч холбоогүй үйл явдлын зураг байна.
?Мөн цахим орчинд тархаад байгаа хуурамч мэдээлэлд ашигласан зураг нь 2022 оны зургадугаар сарын 21-нд Москва хотод Кремлинд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цэргийн сургуулийн төгсөгчдийг хүлээж авах үеэрх AFP-ийн зурагчин Кирилл Каллиниковын дарсан гэрэл зургийг ашигласан нь мөн төөрөгдүүлсэн байна.
Аливаа мэдээллийн түгээхээсээ өмнө #ЭхлээдБод #Think1st

Related Articles

Back to top button
error: Content is protected !!