Uncategorized

Орос хэрвээ ялагдвал Монгол Улс ямар ч хамгаалалтгүй, түшиг тулгуургүй болж мөн л эзлэгдэнэ

УКРАЙН НАТО-Д ЭЛСВЭЛ АНУ 5 МИНУТЫН ДОТОР МОСКВАД ЦӨМИЙН ЦОХИЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛНО! Владимир Путин хөрш орноо түрэмгийлээгүй, харин Орос орны тусгаар тогтнолыг хамгаалахын тулд чадах бүхнээ хийж байна. Ази тивд ОХУ-ыг Хятадын түрэлтээс хааж буй хоёр гол улс бий. Тэр нь Монгол, Казахстан хоёр. Харин Европт АНУ тэргүүтэй НАТО-гийн түрэлтээс хааж буй хоёр улс нь Беларусь, Украйн хоёр юм. АНУ Оросын ойр хөрш жижиг улсуудыг ээлж дараалан НАТО-д элсүүлж, цэрэг зэвсгээ байршуулсаар Оросыг бараг бүслэлтэнд оруулаад байгаа. Хэрэв Путин Украйныг НАТО-д алдвал Орос үлдсэн давуу талаа алдаж, АНУ-д ялагдна. Хэрэв Путин ялагдвал Орос эргээд 1990 оныхоо эмх замбараагүй байдалд эргэн очиж хөл толгойгоо алдана, задарч бутарна, гадныхан газар нутгийг нь хувааж авна. Өнгөрсөн жил АНУ Орост үнэнч үлдсэн Европын ганц хөрш Беларуст өнгөт хувьсгал хийх гээд бүтээгүй. Харин одоо Украйныг НАТО-д элсүүлэх гэж байна. Монголд тархи угаагчид “лам нарын хэлмэгдүүлэл” гэгчээр Японы харгис түрэмгийллийг зөвтгөж, Халх голд Япон дайн хийгээгүй гэж монголчуудаар Оросыг үзэн ядуулдаг шиг Украйны тархи угаагчид Дэлхийн 2 дайны үеийн Зөвлөлтийн түрэмгийлэл гэгч үлгэр зохиож, Украйны олон нийтийг Оросын эсрэг турхирч, Оросыг үзэн ядах үзлийг дэвэргэж байна. Гэвч гэнэн украйнчууд үүнд итгэж хамаг болохгүй асуудал нь зөвхөн Оросоос болоод байгаа мэтээр ойлгож, 2014 онд өнгөт хувьсгал хийж, улмаар В.Зеленский гэдэг хошин шогийн жүжигчнийг ерөнхийлөгчөөрөө сонгосон. В.Зеленский Украйныг НАТО-д элсүүлэхээр улайрч, Орост аюул учруулж байна. Аргаа барсан Оросын ерөнхийлөгч Путин хэдхэн өдрийн өмнө Украйн НАТО-д элсэхийг эрс эсэргүүцэж байгаа учраа дэлхий дахинаас нуулгүй хэлжээ. Тэрээр хэрэв Украйн НАТО-д элсэж АНУ-ын цэрэг зэвсэг Украйнд байршвал АНУ ердөө 5 минутанд Москвад пуужингийн цохилт өгөх боломжтой болно гэж мэдэгдсэн байна. Хэрэв Украйн НАТО-д элсвэл Оросын ард түмэн тусгаар тогтнолоо хамгаалах эх орны дайнд сүүлчийн удаа орохоос өөр сонголтгүй болно. Нэмээд хэлчихэд Орос хэрвээ ялагдвал Монгол Улс ямар ч хамгаалалтгүй, түшиг тулгуургүй болж мөн л эзлэгдэнэ. Америк, Хятад хоёр Монголыг яаж хувааж залгихаа л хоорондоо тохирно. Ийм болхоор л Орос, Монгол хоёр Улсыг хувь заяа нэгтэй гэдэг юм. Манай Улс ямар ч үед ОХУ-тай хамт байх ёстой🇲🇳🤝🇷🇺 Дэлхийн хоёрдугаар дайнд яаж хамт байлаа, яг түүн шиг … Гэхдээ санаа зоволтгүй дайн болохгүй. Дайн болсон ч Орос ЭЗЛЭГДЭХГҮЙ!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!