Uncategorized

“Оюуны ундраа” сургууль залуу багш нарынхаа амралтын мөнгөнөөс 500 мянгыг “ХАЛААСАЛЖ”, 1000 төгрөгийн цалин өгчээ

2021 онд ардын багш 1000 төгрөгийн цалин авчээ. Богинохон онигоо юм шиг санагдаж болох ч энэ бол болсон явдал. БГД-ийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн захиргаа энэ мэт багш нарынхаа хөдөлмөрийн хөлсийг хулгай хийдэг аж. Сургууль дотор нь бугшсан уг асуудлыг тус сургуулийн хэд, хэдэн багш ажилчин манай сайтад дэлгэлээ.-500 МЯНГАН ТӨГРӨГ ХУРААДАГ ТОГТСОН ЁС-“Оюуны ундраа” цогцолбор сургууль нь 1997 онд БГД-ийн 22, 96 дугаар сургуулиудыг түшиглэн байгуулагдсан, Монгол Улсын ууган цогцолбор сургууль. Гэвч шинээр ажилд орсон багш нарынхаа цалингаас нь завшдаг гэнэ.Тодруулбал, багш нар ажилд орсон эхний жил амралтын мөнгөнөөсөө 500 мянган төгрөгийг сургуулийн захиргаандаа өгдөг аж. Сургуулийн захиргаа ч гэж, нягтлан нь амралтынх нь мөнгийг шилжүүлэхдээ дээрх хэмжээний мөнгийг залуу багш нарын данс руу дутуу хийдэг гэнэ. Харин өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн шинээр ажилд орсон залуу багш нарын цалингаас бөөнд нь 500 мянгыг авахгүйгээр уян хатан байдлаар өгч болно гэжээ. Багш нарын ярьж буйгаар дээрх хэмжээний мөнгийг цалин дээрээсээ 100, 100 мянгаар цувуулан өгч болно гэсэн аж. Уг шаардлагын дагуу өнгөрсөн жил шинээр ажилд орсон багш нар цалингаасаа 100 мянгаар цувуулсаар, 500 мянган төгрөг өгсөн гэнэ.Хэл ам хийхээр ажилгүй болчихно гэх айдастай нүүр тулж, хэн нь ч хэлж ярилгүй өдий хүрчээ. Сургуулийнх нь багш нарын ярьж буйгаар энэ нь бараг л тогтсон ёс гэнэ. Олон жил ажиллаж буй багш нар, залуу багш нартаа “Хэл ам хийвэл асуудалд орно, тоохгүй орхичихвол хоёр дахь жилийн чинь амралтын мөнгөнөөс хасахгүй. Эхний жил л хасдаг юм” гэж хэлдэг аж. Тэднээс авч буй уг мөнгө хэний халаас руу орж, чухам юунд зарцуулагддагийг багш нар өөрсдөө ч мэддэггүй юм байна.-НЭМЭЛТ ЦАЛИНГҮЙ ДАЙЧИЛГАА-Манай улс энэ оны хоёрдугаар сарын 23-наас хойш иргэдээ дархлаажуулж буй. Энэ цаг үеэс эхлэн С.Нэргүйдаваа захиралтай “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн багш нар сургуулийнхаа спорт зааланд буюу дархлаажуулалтын цэг дээр дайчлагдсан ажилласан аж. Гэтэл дайчилгаанд ажилласан багш нарт ямар ч нэмэлт цалин өгөөгүй аж. Уг нь анх дайчилгаанд ажиллаж эхлэхэд цалин дээр чинь урамшууллын мөнгө өгнө гэж ярьсан байна.1000 ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВСАН Ч ТАЛХ АВЧ ХҮРЭЭГҮЙ-БШУЯ-наас багш нарыг зургадугаар сарын 1-нээр амраагаад цалинг нь бодоорой гэхэд “Оюуны ундраа” сургууль тавдугаар сарын 20-нд амарснаар тооцож, багш нарынхаа цалинг тавьжээ. Тус сургуулийн багш нарын ярьж буйгаар тавдугаар сарын 15-нд эхний цалин болох 300 гаруй мянган төгрөг олгочхоод сарын сүүлч цалин гэж 1000 хэдэн зуун төгрөгийн цалин өгчээ. /Багш нарын өгсөн гүйлгээний утга бүхий цалингийн хэмжээг хавсаргаж болох ч эх сурвалжаа хамгаалав/ 1000 хэдэн зуун төгрөгийн цалин авсан багш нар гайхаж, асуутал анги дааж аваагүй багш нарт ийм цалин олгогдож буй гэж хэлсэн байна. Харин олон жил ажиллаж буй болон анги дааж авсан багш нарын цалинг хэвийн олгожээ.Бидэнд мэдээлэл өгч буй багш нар зургадугаар сарын 1 хүртэл сургууль дээрээ ажилласан, хоёрдугаар сарын сүүлчээс хойш дархлаажуулалтын цэг дээр дайчлагдан ажилласан хэрнээ авсан цалин нь талх авч хүрэхгүй байгаад бухимдалтай байгаагаа илэрхийллээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!