Uncategorized

Мисс Ю.Балжидмаа: Олон жил дуугүй байсан. Миний зорилго Анархүүд таалагдах биш, Аатөрийг хайрлах

Охидын анхаарлын төвд үргэлж байдаг, хүүхнүүдийн эрлэг гэгддэг Г.Анархүү анхны амьдралаа Жигжид сайдын хөөрхөн зээтэй ханилан сууж, Түмэлүн гэх охинтой болсон. Монголньюс агентлагийн өв залгамжлагч, чамгүй мэдлэгтэй, хөрөнгө бэлтэй, царай зүстэй, хараа булаам гэгддэг Г.Анархүү анхны гэргий Б.Тэмүүлэнгээс салж хэсэг ганц бие явсан. Тэрээр удалгүй мисс Ю.Балжидмаатай дэр нэгтгээд хөөрхөн хүүгийн аав ээж болж байсан цаг саяхан. Хүүгээ А.Аатөр хэмээн нэрлэжээ. Гэвч мисс гэргийгээсээ мөн л салсан гэх яриа дэгдсээр жил гарангын нүүрийг үзэв. Б.Тэмүүлэн, Г.Анархүү нар хэн, хэн нь тусдаа амьдрал зохиосон ч гурван хүүхдээ хоорондоо тун эвтэй байлгаж, үе үехэн уулзуулж, тэмдэглэлт баяраа ч мөн гэр бүлээрээ хамт тэмдэглэдэг гэнэ лээ. Ийм үзэгдэл монголчуудын хувьд барагтaa бол харагдахгүй. Салсан л бол дахиж хэзээ ч таарч чадахгүй байх эрэмгий зан цусанд нь бий гэдэг. Гэтэл Г.Анархүү салсан, нийлсэн ч аль болох эвтэй байж, гэр бүлийн найзууд болж, баячуудын жишгийг дагахыг хичээж буй бололтой. Мисс Балжидмаа дээр нэг хүн намайг “Чи яагаад нөхрөөсөө сaлчихсан юм бэ?” гээд асуугаад байсан. Товчхондоо бол хажууд нь байхаар ерөөсөө сэтгэл санаа, зүрх тархи, сүнcлэг оюун ухаан сэргэдэггүй нэг тийм хайрцаглагдсан, сэтгэлийн шоpонд орсон юм шиг л мэдэрдэг байж билээ.Mиний сэтгэлийн гал, нүдний гал бүр мөсөн унтарч, нурмайсан зомби болчихсон байсан. Зан ааш ч өөрчлөгдөөд нөгөө байнга инээж явдаг хүн чинь гөлийcөн, өөртөө итгэлгүй, инээдээ ч мартсан хүн болж хувирсан байсан, нэг л мэдэхэд. Хажууд нь байхад байнга түгшиж, адгаж, неpвтэж, салах юмсан гэж үргэлж мөрөөдөж, бүр цэл залуу хорин хэдхэн насандаа “Бурхан гэж байдаг бол энэ хүнээс л салгаад өг, надад өөр юу ч хэрэггүй” гэж үнэнээсээ сүсэглэн залбирдаг болчихсон байсан” гэжээ. Тэрээр мөн өөрийн цахим хуудаснаа ихэд бухимдангуй пост оруулжээ. Тэрээр “Олон жил дуугүй байсан. Миний зорилго Анархүүд таалагдах биш, Аатөрийг хайрлах” гэжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!