Uncategorized

МАЛЧИД ГАСЛАН УЙЛЖ, ИНГЭЖ ГУЙЖ БАЙНА!!! МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭЭ! УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРАА! ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУНЭРДЭНЭЭ! ..

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭЭ! УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРАА!
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУНЭРДЭНЭЭ! …Хөдөө хөхөрч, гадаа гандаж хэдэн малынхаа ач буянаар амьдардаг бид төр засгаас цалин тэтгэвэр, халамж эд хөрөнгө, хашаа хороо, өвс тэжээл , худаг ус, хөгжил дэвшил юу ч гуйгаагүй нэхээгүй. Зөвхөн олон зуун мянган жил эцэг өвгөдөөс минь өвлүүлж өгсөн энэ газар нутагт минь эрүүл саруул, амгалан тайван, айх аюулгүй амьдрах , эрхийг минь хүндэтгэн үзэж, биднийг уул уурхай уранаар хордуулж хохироож зовоон шаналгаж тарчлаахаа зогсоогоод өгөө чээ гэсэн туйлын эцсийн хүсэлт минь энэ л байна гэжээ…\Дундговийн Өлзийт сумын малчид\ …Нутаг минь талибуухан, нулимас минь далдхан Хараа бараа нь харагдахдахгүй, хаа холын нутагт амьдардаг Биднийхээ зовлонг дарга дээдэс минь даанч ойлгохгүй байгаагаа ухаарч хайрлаа чээ!!! гэж бас нэг малчин залуу бичжээ.Малчдын бичсэн өр өвдөм, зүрх зүсэм үгийг та нартаа дамжуулж байгааг ойлгож, яахыг ухаант ард түмэн минь мэдэх бизээ гэж найдаж байна. XXI зуун бол хүний эрхийг дээдлэх гэсэн НҮБ-ын уриа тунхагтай. Гэтэл яг л дундад зууны колончлолын үе шиг уугуул иргэд Индианчуудыг хордуулж устгаж, газар нутаг баялгийг нь булааж эзэмшиж байсантай яг адилхан үйл явдал Монголд 20 гаруй жил явагдаж байна.ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЭМЖ ОЛНООР НЬ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ОРОН НУТГИЙН САНАЛ ОРОЛЦООГҮЙ ЦАХИМААР ЗАРАХЫГ ЭСЭРГҮҮЦЭХ ОЛОН ҮНДЭСЛЭЛИЙН НЭГ НЬ ЯАХ АРГАГҮЙ МАЛЧДЫН АСУУДАЛ ЮМ. № 6. 2022.04.18 Л.Бор

Related Articles

Back to top button
error: Content is protected !!