Uncategorized

ЧИХРИЙН ӨВЧНИЙ ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА

Чихрийн өвчин нь ямарч өвдөлтгүй байдаг тул эхэн үед нь өвчтөнүүд өвчтэй гэдгээ сайн ойлгодоггүй. Хэдэн жилийн дараа хүндрэл гарч эхлэхэд аюултай өвчнөөр өвчилснөө ойлгох тохиолдол элбэг байдаг. Хамгийн аюултай хүндрэл нь цус харвах, зүрхний шигдээс , бөөрний дутагдал юм. Эдгээр хүндрэлээс хамгаалдаг эмчилгээ гэж байдаггүй тул үхэл ихтэй байдаг. Анагаах ухаан цусанд байгаа глюкоз болон глюкозон гемоглобиныг багасгавал уг өвчнийг эмчилнэ гэдэг онолыг баримталж энэ онолын дагуу эмчилгээ хийгээд ямарч үр дүн гарахгүй харин ч чихрийн өвчний хүндрэлийг ихэсгэж байгаа нь нууц биш юм. Германы эмчилгээний чанарт хяналт тавьдаг IQWIG гэдэг байгууллага энэ асуудлаар 28 мянган өвчтөнийг хамруулсан 7 судалгаа хийсэн байна. Энэ судалгаагаар чихрийн өвчнийг эмчилдэг, цусан дахь глюкозын хэмжээг багасгадаг эмнүүд нь чихрийн өвчний хүндрэлийн шалтгаан болж байна гэсэн дүгнэлт хийсэн байна.(2011) Үүнийг Америкт хийсэн ACCORD , ADVANCE, VADT зэрэг олон судалгаа баталсан байдаг. Чихрийн өвчний 2-р хэлбэрийн үед цусанд инсулин их болж олон хүндрэл үүсгэх шалтгаан болдог ба энэ тухай анагаах ухаан ерөөсөө ярьдаггүй.Польшийн эндокринологч эмч dr. Robert Wilczynski метформин болон түүнтэй төстэй эмнүүд инсулиныг цусанд хүчтэй ихэсгэж олон өвчний шалтгаан болдог гэж үздэг. Инсулин цусанд их болоход цус өтгөрч өтгөрүүлсэн сүү шиг болдог. Инсулин ихтэй үед элэг , бөөр болон бусад эрхтнүүдийг гэмтээдэг ба эсийг гэмтээж эсийн хуваагдлыг өөрчилж хавдраар өвчлөх магадлалыг ихэсгэдэг гэсэн байна. Найрлаганд нь метформин байдаг Ebymect, Glucophage, Metifor, Langerin, Siofor, Etform, Aurobindo, Metformin Galena, Metfogamma, Diamed, Avamina зэрэг эмнүүд бүгд цусанд инсулиныг ихэсгэж олон хүндрэл үүсгэдэг .Метформин цусанд байгаа В12 витаминыг организмаас зайлуулж В12 витамины дутагдалтай болгодог ба үүнээс болж гомоцистеин ихсэж цус өтгөрч судсыг гэмтээх болон эсийн митохондри гэмтэж шинээр эрүүл эс үүсэх процесс алдагдаж чихрийн өвчний хүндрэл үүсэх магадлал ихэсдэг байна. Тиймээс цусан дахь глюкозын хэмжээ болон глюкозон гемоглобиныг багасгадаг чихрийн өвчний 2-р хэлбэрийн үед хэрэглэдэг эмнүүд нь өөрөө чихрийн өвчний хүндрэл болон бусад олон дагалдах өвчний шалтгаан болдог байна.
Нүүрс ус нь организмд зайлшгүй чухал хоол тэжээл биш .Хэрэв нүүрс ус дутагдвал өөхөн эд болон уургаас организм авдаг. Нүүрс ус байнга хэрэглэдэг хүмүүс өөх идэхгүй байсан ч таргалдаг. Нүүрс ус нь организмд глюкоз болон хувирч цусанд ордог. Энэ үед нойр булчирхайд дохио очиж инсулиныг ялгаруулж, инсулин нь глюкозыг эсрүү зөөдөг. Инсулин глюкозыг эсрүү зөөж цусанд хэт их болохоос хамгаалж байдаг. Хүн юм идэхгүй үед цусанд глюкозын хэмжээ багасч организм өөхөн эдээс тосны хүчлийг ялгаруулж организмд энерги (дулаан) үүсгэдэг. Инсулин нь глюкозыг эсрүү болон өөхөн эдрүү зөөдөг. Чихрийн өвчний 2-р хэлбэртэй хүмүүсийн биед инсулин эрүүл хүмүүсийнхээс 2-3 дахин их хэмжээтэй үүсдэг.Эс инсулиныг нэвтрүүлэхгүй болоход инсулин өөхөн эдийг нэмэгдүүлдэг ба үүнээс болж чихрийн өвчний 2-р хэлбэрийн үед өвчтөн таргалах хандлагатай байдаг ба нөөцлөгдсөн өөхөн эдийг задрахыг нь удаашруулдаг тул турахад хэцүү болдог. Тиймээс нүүрс усыг аль болох хэрэглэхгүй байвал нойр булчирхай инсулиныг ялгаруулах нь багасч , өөхөн эдийг ихэсгэхгүй болж жингээ багасгах боломж бүрддэг.
Эрүүл хүнд өдөрт 200-300 гр нүүрс ус идэхэд биеийн жинд нөлөөлдөггүй , харин чихрийн өвчний 2-р хэлбэрийн өвчтэй хүмүүс 100 гр идэхэд л жин нэмэгддэг. Цусанд чихрийн хэмжээ их болоход цусны залгиур эсүүд өвчин үүсгэгч бичил биетүүдийг устгаж организмыг хамгаалж чадахгүй болдог . Америкт гэмтлийн бус гаралтай мөч тайрах мэс заслын 50-с илүү хувийг чихрийн өвчний хүндрэлээс болсон хөл тайрах мэс засал эзэлдэг ба эдгээр хүмүүсийн 10% нь мэс заслын дараа эмнэлгээс гараагүй байхдаа нас бардаг ба хөлөө тайруулсан хүмүүсийн дөнгөж 40% нь 5-с илүү жил амьдардаг гэнэ. 820900 хүн хамрагдсан 92 судалгаанд метаанализ хийхэд чихрийн өвчтэй хүмүүсийн хорт хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг нь батлагдсан байна.Чихрийн өвчтэй хүмүүсийн 3/4 нь зүрхний шигдээсээр нас бардаг ба даралт ихсэх магадлал 11 дахин их, цус харвалт болох магадлал 4 дахин их байдаг . Тиймээс энэ өвчин жилдээ 1 сая гаруй хүний амь насыг авдаг болсон.
Эмчилгээ хоолны дэглэмийг өөрчлөхөөс эхлэх ёстой. Уг өвчин бодисын солилцооны өвчин тул хоолны дэглэм өөрчлөхгүйгээр эмчлүүлнэ гэж байхгүй. Хоолны дэглэм нь аль болох нүүрс ус багатай , өөх тос ихтэй LOGY, Keto хоолнуулыг идэж цусан дахь инсулин болон глюкозыг багасгана. Үүнийг өвчтөнүүд болон ар гэрийн хүмүүс нь ойлгож нэгэндээ туслахыг хичээх ёстой. Нүүрс ус маш багатай , өөх тос ихтэй (өдрийн илчлэгийн 50-70%-г өөх тосноос авах ёстой) хоол хэрэглэж цусан дахь глюкоз болон инсулиныг багасгана.
С-витамины дутагдалтай хүмүүс чихрийн өвчнөөр өвчилдөг болохыг эрдэмтэд баталсан байдаг. Тиймээс юуны өмнө энэ витамины дутагдлыг арилгана. С-вит 3-5 гр өдөрт ууж зугуухан ихэсгэж 10-15 гр орчим болгоно. С-вит нь цусанд их хэмжээтэй байгаа глюкозын молекулыг багасгаж , судасны ханыг гэмтэхээс хамгаалж уян хатан байдлыг нь хангадаг. Е-вит дутагдалтай хүмүүс уг өвчнөөр амархан өвчилдөг гэсэн судалгаа байдаг. Тиймээс натурал Е-вит 600-800 IU-өдөрт 1 удаа , чихрийн өвчний хүндрэл үүссэн тохиолдолд 1600-2400 IU хоногт ууна. В-вит комп”100″ өдөрт 1-2ш 2-3 удаа ууна. Д-вит 10000 IU -1 удаа өдөрт ууж сарын дараа Д-вит шинжилгээ өгч тухайн доз тохирч байгааг шалгана. 80-100нг/мл байвал организм аливаа үрэвсэлтэй тэмцэх чадвар нэмэгддэг тул үүнээс бага байвал дозыг нэмнэ. Чихрийн өвчтэй хүмүүсийн эсийн доторхи антиоксидант бодис болох глютатион нь багассан байдаг тул судас , мэдрэл, нүд амархан гэмтэж хүндрэл үүсдэг. Алфа липоины хүчил нь глютатионыг нэмэгдүүлж дээрхи эрхтнүүдийг гэмтэхээс хамгаалахаас гадна үүссэн хүндрэлийг арилгах буюу цаашид ихэсгэхгүй байлгахад сайнаар нөлөөлдөг.R-ALA 100 мг-3 удаа ууна. Хүндрэл үүссэн үед 200 мг-3 удаа уудаг. Үүнтэй хамт эсийг хамгаалахын тулд NAC(Н-ацетилцистеин) 500мг-2 удаа ууна. В3-витамин ( Ниацинамид) 500мг-3 удаа (хүндрэл үүссэн тохиолдолд 1 гр-р 3 удаа ууна). Энэ витаминаар 5000 гаруй шизофрени өвчтэй хүмүүсийг эмчилсэн Канадын Абрам Хоффер эмч: миний өвчтөнүүдийн дунд чихрийн өвчтэй хүмүүс байсан ба энэ витаминыг ууж байсан хүмүүст чихрийн өвчний хүндрэл гарсан тохиолдол байхгүй гэж хэлж байжээ. Түүнээс гадна энэ витамин шигдээсийн дараа дахин шигдээс болохоос хамгаалдаг ба шигдээсээр өвчилсөн өвчтөнүүдийн насыг уртасгадаг болохыг эрдэмтэд баталсан байдаг. Түүгээр ч тогтохгүй В3 вит хавдраар өвчлөхөөс хамгаалдаг болох нь батлагдсан байгаа. Тиймээс энэ витаминыг манайхан заавал уугаасай гэж бодож байна. Энэ вит монголд байхгүй боловч Европ, Америкт байгаа. Абрам Хоффер эмч энэ витаминыг 55 жил уусан байдаг. Энэ эмчийг канад улс 2003 онд Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлж байжээ. Энд би чихрийн өвчний хүндрэлээс хамгаалах аргуудыг бичсэн ба өмнө бичсэн 3 бичлэгт байгаа витаминуудыг хэрэглэж инсулиныг багасгах ёстойг мартаж болохгүй. Өнөөгийн анагаах ухаан уг өвчнийг эмчлэхгүй олон хүнийг нөгөө ертөнцрүү илгээж байгаа нь нууц биш. Энэ бол зөвхөн манайд байгаа асуудал биш дэлхий дахинд ийм дүр зураг харагдана. Тиймээс гадаадад яваад сайн эм олж уугаад эмчлүүлнэ гэж бодвол том эндүүрэл болно гэдгийг манайхан ойлгоорой. Гадаадад эмчлүүлсээр байгаад бурханы оронд явсан хүмүүсийг манай эмч нар бүгд мэдэж байгаа. Чихрийн өвчний 2-р хэлбэрийн үед гардаг хүндрэлээс сэргийлэхийн тулд : 1. Хамгийн түрүүнд нүүрс усгүй хоол хэрэглэж глюкозын хэмжээг багасгаж чихрийн өвчний үед хэрэглэдэг эмнүүдээс аль болох түргэн татгалзахыг хичээх ёстой. 2. Витамин болон өмнө бичсэн бусад эмчилгээнүүдийг хэрэглэж бодисын солилцоог хэвийн болгож митохондрыг гэмтэхээс хамгаална. 3. Эдгээрийн хажуугаар организмд хуримтлагдсан хорт бодисуудаас нь цэвэрлэж чихрийн өвчин үүссэн шалтгааныг арилгана. Хүнд металлууд, цацраг идэвхит бодисууд, химийн бодисууд, эмийн бодисууд , мөөгөнцрүүд, паразитууд гэх мэт маш их хорт бодис болон бичил биетүүд организмд хуримтлагдаж биднийг хордуулж байна гэдгийг хэлэх гэж чихрийн өвчин үүсдэг гэж эрдэмтэд үздэг .Чихрийн өвчний тухай өмнө 3 бичлэг тавьсан тул тэнд бичсэн эмчилгээг давхардуулахгуйн тулд дахин бичсэнгүй. Тиймээс өмнөх бичлэгүүдийг уншиж энд бичсэн витаминтай харьцуулж эмчилгээг сонгоорой. Энд зөвхөн хүндрэлийн үед зайлшгүй хэрэглэдэг витаминуудыг бичсэн байгаа болно. Эмчлэх аргууд байгаа боловч өвчтөн буюу хувь хүнээс бүх зүйл шалтгаална. БАДРАХЫН БАЯРСАЙХАН КРАКОВ 2022-05-01

Related Articles

Back to top button
error: Content is protected !!