Uncategorized

Л.Энх-Амгалан: Миний аав аймгийн Ахмадын зөвлөлийн даргаар олон жил ажилласан хүн байлаа

МИНИЙ МЭДЭХ БУУРЛУУД…/ бодлоо хуваалцахад… / Хүн бүрийн тойрч биш дайрч гардаг тэр л мөчлөг нэг мэдэхэд ирж, үсэнд буурал сууж, үр ачын тоо өсөж, цаг хугацаа гээч ямар хурдан юм бэ гэдгийг ухаардаг. Ахмад үе бол бидний ирээдүйн нэг хэсэг. Тиймээс ирээдүйд зориулан батлах хууль, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг төлөвлөхдөө Ахмадуудаа орхигдуулалгүй хамтад нь авч явах ёстой юм. Хувь хүнээр аваад үзсэн ч гэсэн ахмад буурлууд улам л хүүхэд шиг болж, анхаарал халамж шаарддаг.
Баярлаж гомдох нь амархан, итгэмтгий цайлган, хийнэ гэснээ л хийнэ, ямар нэгэн зүйл сэтгэлд нь таарахгүй байвал дуугаа хураачихна. Ямар ч асуудлыг хуримтлуулсан мэдлэг, туршлага, амьдралдаа мөрдөж ирсэн зан чанарынхаа мэдрэмжээр шийддэг. Тэднийг гэртээ сууж, хүүхэд харах ёстой хүн, тэтгэврийн хэдэн төгрөгийг нь бага багаар нэмчихэд асуудал шийдчих юм шиг өрөөсгөл ойлголтоор олон жил явж ирсэн.Ахмадууд сошил сүлжээнд байнга ороод фэйсбүүк хуудас хэрэглэх нь ховор. Хөдөө орон нутагт амьдарч байгаа нь бүр цөөн хэдий ч хэдэн үг даймаар бодогдов. Намайг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллах хугацаанд “АХМАД НАСТНЫГ ДЭМЖИХ ТУХАЙ” хууль батлагдсан. Уг хуулийг боловсруулах, хэлэлцэх явц болгонд нь оролцож АХМАДЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн заалтыг нилээд дэлгэрүүлж, ахмадуудад ажил хийх сонирхол их байдаг талаарх судалгаа хийлгэж байж энэ хуулинд заалт оруулсан. Дээрх хуулинд ахмадуудад тохиолддог бэрхшээлийг багасгах, арилгах, шинээр олон сайн заалтууд орж өгсөн. Гэтэл зориулж гаргасан хуулийг эзэд нь мэддэггүй. Анхан, дунд шатандаа хуулийн талаар мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах ямар ч ажил хийдэггүй. Үнэндээ тойрогтоо очоод би ийм хууль батлагдсан гээд задлаад ярихад эвэртэй туулай үзсэн юм шиг ахмадууд өөдөөс гайхдаг. Тэнд халамж үйлчилгээ хариуцсан нэртэй нэг хүн таг дуугай суугаад л байдаг. Тэр хүнд 1000 ам заяагаагүй нь үнэн. Үүнийг газар, хэлтсийн дарга нар нь баг гаргаад яриа таниулга хийгээд сум, багуудаар явахад нилээн сайн ойлголттой болох боломж бий.Хөвсгөл нутгаасаа 3 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Олон сайхан буурал найзууд, ах, эгч нар надад бий. Тэд бол аавын минь оронд аав болж, ээжийн минь оронд ээж болсон улс байдаг. Очих бүрт нэг нь бурхны орноо заларсан байх нь надад их хэцүү л тусдаг. Энэ хугацаанд 10 гаран сумандаа тохилог ахмадын өргөөний төсөв санхүүг шийдүүлж, өөрийн гэсэн тохилог өргөөтэй болсон. Зураг төсөв нь маш зөв болохоор цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Тоног төхөөрөмж, чийрэгжүүлэлтийн танхим, эмчилгээний ор гээд чадах ядахаар тохижуулж өгсөн. Хөвсгөл нуурын зүүн эрэг дээр байгуулсан Хөвсгөл аймгийн Ахмадын амралт сувилалыг 2014 онд хувийн хөрөнгөөр байгуулснаас хойш өвлийн тохилог байртай боллоо. Удахгүй Өвөл зуны цогцолбортой болж зөвхөн тойргийн биш Монголын ахмадууд Хөвсгөл далайн эрэг дээр амрах боломжийг бүрдүүлнэ. Үнэндээ үр хүүхдээ дагаж Хөвсгөл нуурын амралтанд очоод амарч, аялсан нэртэй хүүхдүүдийг нь хараад ядарчихдаг. Тийм болохоор Ахмадын сувилал байгуулсан юм.Төрийн одон бүү хэл салбарын шагналаа ч авч амжаагүй ахмадууд олон байдаг. Улс орондоо хийсэн юмтай, хэлэх үгтэй ахмадуудаа боломж олдвол шагнаж баярлуулж байх учиртай л гэж боддог. Төрийн одон бол улстөрийн үзэмжээр биш үнэнч шударгаар ажилласан ахмадуудын энгэрт гялалзаж байх ёстой. 70 наснаас дээш ахмадууддаа төрийн хишгийг хүртээх л ёстой юм.  Миний аав аймгийн Ахмадын зөвлөлийн даргаар олон жил ажилласан хүн байлаа. Түүх мэдэх хүн ховордох бүрт өдгөө амьд сэрүүн аавынхаа найзуудаас ихийг сонсож, тэмдэглэж авах хүсэл их байдаг ч ажлын шаардлагаас болоод амжихгүй юм. Сувилагч ээжийн минь шавь нар өнөөдөр бас л ахмадын тоонд ороод, аймгийнхаа эрүүл мэндийн салбарт зааж зураад, чадах бүхнээ хийгээд явж байдагт маш их баярладаг. Аавын найзууд сонгуулиар манай хуучин хашаанд аавын зил 130 машиныг авчраад тавьчихдаг юм. Энэ нь аав чинь дэргэд нь байгаа шүү гэж шууд ойлгогддог. Мөн айхтар ухаан энэ ахмуудаас л гарна. Өөрийн эрхгүй дээшээ юм огшоод нулимс цийлэгнээд ирдэг юм байна билээ.Ахмадуудынхаа хийе гэсэн ажлаа сэтгэлээсээ хийдэг, эхлүүлсэн ажлаа чанартай дуусгадаг, аливаад сэтгэлийн хөөрлөөр хандах бус асуудлын уг үндэсийг тогтоож ханддаг чанараас суралцах, тусгах юм их байна даа. Та бүхэндээ зориулж УИХ-ын ээлжит Намрын чуулганы нээлтийн өмнө эртлэн босож жаал юм бичлээ. Монголын минь ахмадууд эрүүл энх байвал хойч үед маань буян заяа тогтоно. Ахмадууддаа баярын мэнд хүргэж, эрүүл энх урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Хүндэтгэсэн Л.Энх-Амгалан.

 

Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!