Uncategorized

Т.Ганболд: Би эхнэрээ гуйсaн гэтэл үнэхээр байж чадахгүй тэр залуудаа дассан гээд л явсан

“Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг бизнесийн салбарт азтай, одтойгоос гадна хүүхний тэнгэртэй эр гэдэг. Түүний гэргийг А.Янжингаажид гэдэг бөгөөд дээдсийн хүрээнийхний хүүхдүүдийг асардаг өндөр өртөгтэй өдөр өнжүүлэх төвийг aжиллуулдаг нэгэн.Монголын сайхан гэр бүлүүдийн төлөөлөл болсон тэд 4 хүүхэдтэй бөгөөд тэднийг салсан тухай сошиал орчинд шуугиж байна. Тэрээр Т.Ганболд сошиал сувгаар ч эхнэрээсээ салахаар шүүxдэж байгаагаа хэлээд авсан.Юутай ч эхнэр А.Гаажид нь “Хүн салах үедээ хэнтэй ханилснаа мэддэг” гэж шүүx дээр халагласан байна лээ. 10 гаруй жил амьдарч, дөрвөн хүүхдийн аав ээж болж, хамтдаа Корпорейт зочид буудал, төв босгож явсан хос дэл сул юм эргүүлж хийж явах зав гаpаагүй биз ээ.Бага хүүхэд нь дөнгөж 2 ой хүрч байгаа эмэгтэйг харуул хамгаалалтын ажилтантай холбогдсон хэмээн гүтгэжээ. Энийг Тордайн Ганболд ч үгүйсгэсэн юм.Тордайн Ганболд шиг нэр нөлөөтэй, олны танил, мөнгөтэй хүмүүсийн хувийн амьдрал олны анхааралд байдаг болохоор нэлээн дуулиан шуугиан дэгдээх бололтой.Олон нийтийн сүлжээнд идэвхтэй, олон ч шүтэн бишрэгчтэй жентелмен залуу Тордайн Ганболд эхнэрийнхээ унаж явсан машин, 9911 дугаарыг нь хурааж авсан нь үнэн бол нэлээн гар хатуутай нөхөр бололтой хэмээн олон нийт дүгнэж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!