Uncategorized

Буриад залуу Москва бол хулгай, авлига дээр боссон улс гэж шүүмжилжээ

Украинаас салсан Донбассын хоёр мужийн тусгаар тогтнолыг ОХУ өнгөрсөн Даваа гарагт хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ түүхэнд Украин гэж улс байгаагүй, Ленин тэргүүтэй большевикууд энэ улсыг зохиомлоор бий болгосон гэж ярьсан юм. Түүний хэлсэн үгийг олон хүн түүхийг шинээр бичих гэсэн оролдлого хэмээн шүүмжилж байв. Тэгвэл Оросын буриад үндэстэн Дорж нэртэй залуугийн фэйсбүүк хуудсандаа бичсэн хариу тайлбар интернэтэд өргөн тархаж, Оросын сөрөг хүчний зарим улс төрчдийн анхааралд өртжээ.Тухайлбал Путинийг шүүмжлэгчдийн нэг, гадаадад цагаачилсан бизнесмэн Михайл Ходорковский түүний бичвэрийг  “Гайхамшигт бүтээл!” хэмээн магтжээ.Украины түүхийн талаар Путиний тайлбарт Дорж ингэж хариулсан байна. “Украины талаар Путин худал түүх зохиож ярьсны хариуд Орос бол хууль бус салан тусгаарлалтын үр дүнд бий болсон улс гэдгийг Монгол хүнийхээ хувьд би хэлж чадна. Биднийг 1223 онд Орост ирэхэд Москва байгаагүй, Киев л байсан. Бид Киевийн Русьтай харьцаж байсан. Харин Москва бол Алтан Ордноос хууль бусаар зугтсан боолууд байлаа. НЭМЭЛТ: Нэмж хэлэхэд Москвагийн “эрх баригчид” анхнаасаа төрийн сангаас хулгайлж, ард иргэдээс хураадаг татварыг хэтрүүлдэг байсан. Тухайн үеийн хуулиар Алтан Ордны татвар 2 хувь байсан бол Москва 10 хүртэл хувийг аваад зөрүүг нь халаасалдаг байв.  Үнэндээ Москва бол хул.гай, авлига дээр боссон улс юм” гэжээ. Ер нь Украины хямралтай холбоотойгоор сүүлийн үед Монголын түүхийг сөхөж ярих явдал хүмүүсийн дунд нэмэгдсэн юм. Тухайлбал “Путин хуучны Зөвлөлт Холбоот Улсыг сэргээхийг оролдож байгаа бол өнөөгийн монголчууд Монголын эзэнт гүрнээ сэргээж яагаад болохгүй гэж” гэсэн наргиа, хошигнол интернэт ертөнцөд өргөн тархсан байна. Жишээ нь Чехийн судлаач Мария Колдинска фэйсбүүк хуудсандаа дараах зургийг нийтэлжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!