Uncategorized

Долоон жилээс дээш насжилттай тээврийн хэрэгсэлд өндөр татвар ногдуулна

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, иргэдээс санал авч байна. Түгжрэлийг бууруулахад дараах арга хэмжээг авна гэжээ.-Улаанбаатар хотод жилд 10 мянгаас хэтрэхгүй тээврийн хэрэгсэл бүртгэх 2021 оны байдлаар Улаанбаатар хотод 654 мянган гаруй тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд жилд дунджаар 15 хувиар өсдөг. Энэ хэвээр өсвөл 2025 онд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо 1.2 сая хүрнэ. Хэрвээ таван жилийн хугацаанд хотод жилд 10 мянгаас хэтрэхгүй тээврийн хэрэгсэл бүртгэвэл тээврийн хэрэгслийн жилийн дундаж өсөлт 11 хувь болж буурна.-Долоон жилээс дээш насжилттай тээврийн хэрэгсэлд өндөр татвар ногдуулахАвтомашины насжилт өндөр байх тусам утаа их ялгарч, орчны агаарыг бохирдуулан хүлэмжийн хийн түвшинг ихэсгэдэг. Жил бүр арван жилээс дээш насжилттай тээврийн хэрэгсэл 5-6 хувиар өсдөг аж. Энэ тооцооллоор арваас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн тоо 40 хувиар өснө, үүнийг дагаад хүлэмжийн хийн түвшин гурав дахин ихэснэ гэсэн тооцоо гарчээ. Долоон жилээс дээш насжилттай тээврийн хэрэгсэлд өндөр татвар ногдуулснаар 2028 онд хүлэмжийн хийн түвшин 10-15 хувь буурна.-Нийтийн тээврийн төвлөрсөн буудлуудад шилжин суух зогсоол байгуулах Нийтийн тээврийн чиглэлийн сүлжээ төлөвлөлт оновчтой зохион байгуулалтад орохгүй тохиолдолд иргэдийн нийтийн тээвэрт зарцуулах хугацаа 15-20 хувиар нэмэгдэнэ. Тиймээс шилжин суух зогсоол байгуулах газруудыг тогтож, газар чөлөөлөлтийг ажлыг 2022 онд зохион байгуулах. 2022-2024 онд нийтийн тээврийн шилжин суух зогсоол байгуулах бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах. Нийтийн тээврийн дамжин суух буюу богино эргэлтийн гормын сүлжээ төлөвлөлт шилжүүлэх. 2023 онд 2 зогсоол, 2024 онд 2 зогсоол, 2025 онд 2 зогсоол барьж байгуулах. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдал, соёлыг дээшлүүлэх хүрээнд өндөр торгууль таваас дээш торгуулсан торгуулиа төлөөгүй жолоочийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх. -Нийслэлд борлуулж буй шатахуунаас өндөр татвар ногдуулах Улаанбаатар хотод борлуулагдаж байгаа шатахууны хүхрийн агууламж бусад орныхоос 10 дахин их байна. Япон, Европ, Америкт хэрэглэгдэж буй шатахууны хүхрийн агууламж нь 10-150 ppm-тэй байдаг боловч манай улсад импортлогдож буй шатахууны хүхрийн агууламж нь бензинд 100-300 ppm, дизельд 1400 ppm байна. Тиймээс шатахууны борлуулалтад татвар ногдуулах шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, нийслэлд борлуулагдаж байгаа нэг литр шатахуун тутамд нэг хувийн татвар ногдуулна. Ингэснээр нийслэлийн автозамын сангийн хөрөнгийн хэмжээ 10-15 хувиар буурна.-Зогсоолын төлбөрийг нэмж, стандартыг сайжруулах -Хэрэв хотын төвийн авто зогсоолын 1 цагийн төлбөр 1.500₮ болвол иргэдийн 40% буюу 188.1 мянган автомашинаар замын хөдөлгөөнд оролцдог иргэн нийтийн тээврээр үйлчлүүлэхийг илүүд үзэхээр байна. Үнийг 2.000₮ дээш болгоход 72% нь машинаасаа буух хандлагатай байна гэж тооцоолжээ. Үүний хүрээнд, Авто зогсоолын нэгдсэн стратеги, төлөвлөгөө боловсруулах, стратеги төлөвлөгөөнд үндэслэсэн үнэ тариф, төлбөр хураамжийн тогтолцоог бий болгох, зогсоол төлөвлөх стандарт, гарын авлага, ашиглах үйл ажиллагааны журам зэргийг шинэчлэн боловсруулах зэргийг авч хэрэгжүүлэх боломжтой. -Багтаамж сайтай зогсоолтой болох Багтаамж сайтай зогсоолыг эрэлт өндөртэй байршлуулад төлөвлөснөөр хотын төвийн бүсийн оргил цагийн ачаалал 20 хувиар буурна. Үүний хүрээнд, байршлыг тодорхойлох, зогсоолуудын үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган зогсоол байгуулна. Эдгээрээс гадна дугуйн зам, явган хүний зам, нүхэн гарцыг нэмэх, гэрлэн дохио шинэчлэх саналуудыг тусгасан байна. Мөн Нисэх-Сансар, Шархад-Толгойт, 7 буудал-Хүүхдийн ордон чиглэлд хөнгөн галт тэрэг нэвтрүүлж, дүүжин тээврийг 2024 онд ашиглалтад оруулахаар тусгажээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!