Uncategorized

Сэтгүүлч Отгон: ХЗДХ-ын сайд Нямбаатар нэрсийг зарлахаар бэлтгэж байтал Ерөнхийлөгч мэдээд Тэгээд Сү, Мэ, Хүрэлбаатараас эхлээд нэрсийг дарж эхэлсэн гэнэ

ЕС Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг дуудаад “Та шалгуулчихвал дээргүй юу, “Хотгор шанага” гэх мэт асуудлаа нэг тийш болгоод ав!” гэжээ. Өнөөх нь “Үгүй!” гэж. “Ядаж та намайг байхад шалгуулаад нэрээ цэвэрлэчихийг бодохгүй байна уу?” гэсэнд “Ер нь больё, сайдаа ч өгье!” гэж уурлаад гарчээ…
ЗГХЭГ-т жагсаалт гарсан ба Таван толгойг ашиглаж эхэлснээс хойших бүх Ерөнхий сайд, ЭТТ-н дарга нарыг багтаасан байжээ. Шалгаад нэг тийш болгочих нь зөв гэж! ХЗДХ-ын сайд Нямбаатар зарлахаар бэлтгэж байтал Ерөнхийлөгч мэдээд үзэхээр болов. Ч.Хүрэлбаатар хэлсэн үү? Тэгээд Сү, Мэ, Хүрэлбаатараас эхлээд нэрсийг дарж эхэлсэн ба “Намынхаа эв нэгдлийг бодно оо хө!” гэсэн ганцхан үг л хэлжээ…
Буцаад ирсэн жагсаалтыг үзсэн Л.Оюун-Эрдэнэ “Би намын дарга биш юм байна!” гээд инээжээ! Үнэндээ өнгөрсөн жагсаалын үеэр нам нь түүнд дэм болоогүй, тэр өөрөө жагсагчид руу очиж байж тогтоосон! МАН де юре засаглаж, хамаг цохилтыг авч байна, гэвч де факто нүүрсчид эрх барьдаг гэсэн үг! Тэмцэл яг энэ хоёр хүчний дунд болж байгаа хэрэг!
Намаа сүйрүүлэхгүйн тулд нүүрсчдийн цэвэрлэх гэсэн түүний болон генсекийнх нь оролдлогууд саадтай тулж байна. Тэгээд жагсаалт өөрчлөгдөж, 5 гишүүн үлдэж, бусад нь нуугдав!
Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ нийтийн дэмжлэггүй бол ордон дотор хүч мөхөсдөж байна гэж хэлсний учир энэ! #copy Авиан Баатархуяг

Related Articles

Back to top button
error: Content is protected !!