Uncategorized

З.Энхболд: Дахиад оймс шидүүлнэ шүү, хэдэн залуугийн амьдрал сайжраг

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг цуцалж, төр буцаан авсан. Тус үйлдвэрт төрийн төлөөллийг Л.Наранбаатар хэрэгжүүлэхээр, захирлаар нь томилогдов. Л.Наранбаатар 2016 оны Монголын эдийн засгийн чуулганы үеэр тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидэж, түүнийг “Эдийн засгийн алуурчин” хэмээн цоллож байв. Энэ үйлдлийнхээ дараа тэрбээр АН-аас гарч, МАН-ыг дагасан юм. Харин өнөөдөр төрийн өмчийн захирлын суудалд заларлаа.Түүний томилгооны талаар УИХ-ын дарга асан З.Энхболд “Оймс шидээд л төрийн өмчит компанийн захирал. Дахиад өөр горилогчид байгаа бол оймс шидүүлнэ шүү, хэдэн залуугийн амьдрал сайжраг, МАН-ын захирал ажилд авч байгаа шалгуур нь инээдтэй” хэмээн жиргэжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!