Uncategorized

Учирлаа чи дуугаа дуулаад явж байхгүй!!! Монгол улс ард түмнийхээ эсрэг ФАШИЗМ КОММУНИЗМ хийсээр л байна

Учка буюу Тимонд зориулав.. Залуу хүн, боловсролтой хүн өөр юмаа… За больж үзээ. Энэ хууль бол иргэдийн Фэйсбүүк, твиттерт улс төрчдийг шүүмжилдэг постыг хориглох, цензур тавих гэсэн л хууль. Тийм биш бол ямар новшоо хийгээд 3 хоногийн дотор батлах гээд яараад, улайраад байгаа юм бэ??!!Хачин хууль баталчхаад “Монголын хууль ийм, наадхаа устга” гэж фэйсбүүк, твиттерт шаардлага хүргүүлж устгуулах сууриа л бэлдэж байгаа юм. Үр дүнд нь бид 2024 оны сонгуульд МАН-ыг, МАН-ын улс төрчдийг шүүмжилж чадахгүй болно. Тухайлбал, “нийтийн албан тушаалтны хувийн мэдээллийг өөрөөс нь зөвшөөрөл авахгүйгээр сошиалд бичиж болохгүй” гэж заасан байна. Улс төрчид гэр бүлийн хүнээ хууль бусаар албан тушаалд томилвол, гэр бүлийн хүнээрээ дамжуулж хулгай хийвэл бид тэрийг шүүмжлэх эрхгүй, боломжгүй болно.
Тэр цахим гэмт хэрэг, залиланг чинь Эрүүгийн хуулиар зохицуулдаг юмаа.
Бас, жишээ нь Фэйсбүүк хэрэглэх насны доод хязгаар 13. Хүмүүс бага насны хүүхдэдээ Фэйсбүүк нээж өгч байвал тэр нь тэр эцэг эхийн л асуудал. Худал мэдээ, ялгаварлан гадуурхсан мэдээг хязгаарлах зохицуулалт фэйсбүүкийг ашиглах нөхцөл, журам дотор байгаа. Өөрсдийгөө шүүмжлэхийг болиулах гэж хүүхдийн нэр барихаа болиочээ. Увайгүй амьтад!
Uchral Nyam-Osor, Erkhembaatar Jargaltsengel, ядаж Хууль тогтоомжийн тухай хуулиа баримталж хэлэлцүүлэг зохиож, холбогдох ТББ-уудаас саналыг нь аваад зохих журмаар нь наад хуулиа батлаачээ. Ичдэггүй, цагаандаа гарчихсан хулгайчид вэ!!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!