Uncategorized

Бид яагаад Улсаараа хохирч Хятадуудын хоолыг, ажлын байрыг, бизнесийг дэмжих ёстой гэж…

Өнөөдөр удирдлагуудтай нь уулзчих, боломжгүй бол ярилцах, уулзах цаг авчих санаатай Мак цемент, Мон цемент үйлдвэрүүдийн УБ дахь байраар очиж үзлээ. Мон цементийн үүдэнд ажилд орох гэж буй бололтой 2 залуу хүлээгээд сууж байна. Хэрвээ энэ компаний оронд Хятадууд цемент оруулж ирдэг болчихвол Монголчуудын маань ажлын байр үгүй болж амьдрал нь хэцүүднэ. Монгол залуусыг хэн ажилд авах вэ? гэх бодол төрсөөн. Удирдлагуудтай нь уулзах хүсэлтээ байгаагаа хэлээд гарлаа. Цаашлаад МАК аар оров. Ярилцах цаг авах хүсэлтээ байгаагаа хүлээн авах бүсгүйд уламжлах зуур Нямтайшир гуай хажуугаар хурдан хурдан алхаад гарч явав. Гэргий Хулангийнх нь бид 2 ханьлаад, үйлдвэрлэл эрхлээд 30 аад жил болжээ. Гэвч ажил ажил гэж явцгаасаар хагас бүтэн сайнд ч хамт амарч үзсэнгүй дээ гэж бичсэн байсан пост нь зурсхийгээд санаанд оров. Олон залуус хоорондоо ярилцаж, инээлдэн найрсаг мэндлэн орж гарч ажил нь ундарч байгаа харагдсан. Цементийн үйлдвэрүүд, оффисууд нь хөл хөдөлгөөн ихтэй ажиллаж Монгол залуус хийж, бүтээж чадаж байна. Бахархмаар биш гэж үү? Миний тухайд Шантааж хийгээд, баялаг бүтээгч, үйлдвэрлэгчидээ намнах дампууруулах, Хятадын гар хөл болж санааг нь гүйцэлдүүлж, улсаа хүчгүйдүүлж, урдаас хараат болгох адын муухай хүсэл, сэтгэл надад огтоос алга. Хятад цемент оруулж ир! Монгол үйлдвэрүүдийг буулгаж ав гэж би бүр хэзээ ч бичиж чадахгүй. Би чинь Монгол хүн шүү дээ! Аль болох болж бүтэх талаас нь тус болчих санаатай л зорьж очив. Эдгээр компаний ард өчнөөн мянган Монгол хүн, Монгол айл, Монгол хүүхдүүдийн амьдрал, ирээдүй байна. Аав ээж нь ажилгүй болоод гудманд гарчихвал яах вэ?! Өнөрцэцэг тэжээж дийлэх үү?! Хэн татвар төлж улсын төсөв бүрдүүлэх юм бэ? Хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр, халамж энэ бүхнийг хэн ажил хийж төсөвт өгөх юм. Өөрсдөө хийж чаддаг юмаа Хятадуудад найр тавьж өгөн хоолоо булаалгах ямар хэрэгтэй юм бэ?! Урдаас Хятад цемент хэзээ ч Монгол үйлдвэрүүдийнхээс хямд орж ирэхгүй! Хил гааль хаалттай, вагон олдохгүй, кг чинжүүг хүртэл 30 к аар хайж явж авдаг Монгол Улс болчихоод байна. Үндэсний үйлдвэрүүдийг чинь хаалгаж, Монголчуудыг гудманд гаргачихаад, бүхнийг Хятад өөрөөсөө хараат болгосон цагт Цементний үнээ нэмэхгүй гэх баталгаа үгүй! Угаасаа нэмнэ. Өөрсдөө үйлдвэргүй болсон цагт Хятадуудын хэлсэн үнээр цемент авахгүй байхын аргагүй болно.Хэлсэн үнээр нь авч л таарна! Би лав хувьдаа Хятадтай өрсөлдөх Цементний үйлдвэр ажиллуулж чадахгүй. Өнөрцэцэг бол бүр ч чадахгүй биз! Тиймээс чадаж буй хэсгээ намнахаа больцгооёо! Хятад руу урсах Монгол мөнгө Монголдоо үлдэг. Тэр мөнгөөр нь цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, халамжаа цагт нь тавьцгаая л даа. Илүү гарсан мөнгөөр нь сургууль, цэцэрлэг, эмнэлэгүүдээ барьцгаая. Бид яагаад Улсаараа хохирч Хятадуудын хоолыг, ажлын байрыг, бизнесийг дэмжих ёстой гэж. Хятадууд тэрбум гаран хүндээ л цементээ шах л даа! Ухаалаг, нэгдмэл байцгаая Монголчуудаа! Үндэсний эрх ашгаа, Тусгаар тогтнолоо хамгаалцгаая! Эцсийн эцэст идэх талх, ажил амьдрал, үр хүүхдүүдийнхээ ирээдүй, улсынхаа төлөө Монголчууд бид л нэгдэхгүй юм бол тэрбум гаран хүнтэй Хятад улс лав биднийг бодохгүй! Бодох нь бүү хэл жижигхэн гэж голохгүй манай зах зээл рүү санаархаж байна. Дэнсэлж нэг бодно биз дээ! Надад сая дагагч байхгүй ч Монголчуудаа гэх сайхан сэтгэл бол байнаа. Та бүхнээсээ дэмжлэг хүсэхээс өөр арга алга. Монголчууд маань бүгдээрээ уншиж эргэцүүлэн бодож үзээсэй гэсэндээ энэхүү постыг бичлээ. Та нар минь, элэг нэгт Монгол ахан дүүс минь түгээж өгнө үү. Шэйр хийж өгнө үү баярлалаа ?? Аан тийм Хятад цемент оруулж ирье гэх хаягнуудыг ороод нэг үзээрэй! Ихэнхи нь тролл, ботууд ( юаниар цалинждаг биз) эсвэл Монголд шигдсэн Хятадууд л байгаадаа! Түүнээс Монгол хүн хэзээ ч Үндэсний үйлдвэрлэлээ устгаж, Үндэсний эох ашгаасаа урваж, Хятадын хараат болохыг хүсэхгүй!!! Жич: Дотоодын цементний үнэ 260к байна. Харин Хятад цементний үнэ 729к байнадаа. Эх сурвалж: Сэтгүүлч А.Шинэбаяр

ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ ТУУЛАЙ ЖИЛ ?
Ямартаа ч АЗ ЖАРГАЛТ ЖИЛҮҮДИЙН НЭГ.
1. ГЭРЛЭЛТИЙН жил; 2. ГЭР бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө амар амгалан харилцах, эвлэрэх, эвсэх жил;
3.УРТ УДААН БАЯР БАЯСГАЛАНТ АМЬДРАЛЫН мөн чанарын бэлэг тэмдэг;4. ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН бэлэг тэмдэг;
5. АЗ ЖАРГАЛЫН бэлэг тэмдэг… гм6. ШИНЭийг таних мэдэхэд таатай жил;7. ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛд таатай жил;
8. ОРОН БАЙР, СУУЦАА шийдвэрлэхэд таатай жил гэнэ. copy Хүн бүр зурхайд итгэдэггүй ч зарим үед зурхай уншиж, сэтгэлээ засан багахан дэм авахыг хүсдэг хүн цөөнгүй. Ирэх онд ордуудын хувьд ямар үйл явдал хүлээж байгаа талаарх зурхайг хүргэж байсан бол энэ удаад РИА Новости агентлагт Оросын астрологич Юлия Рольникийн нийтлүүлсэн 12 жилийн зурхайг хүргэж байна.  Хулгана жилтэн

Төрсөн он: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020
Хулгана жилтнүүдийн хувьд туулай жил аз жаргалтай мөч байна. Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, амьдралаа сайжруулах боломжууд гарна. Ажил хэрэгтээ амжилтад хүрэхийн тулд шинэ зүйл суралцах ёстой.

Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна.

Үхэр Төрсөн он: 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021 Үхэр жилд төрсөн хүмүүсийн хувьд Туулай жилд ажил, карьерт өөрчлөлт гарна. Таны цаашдын хувь тавилан ихээхэн шалтгаалах чухал сонголт хийх шаардлагатай болж магадгүй.

Оны хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд илүү таатай байна. Та хүчин чармайлтынхаа ачаар зорилгоо биелүүлж, амжилтад хүрнэ. Ирэх онд санхүүгийн хувьд таатай байна.

Та өөртөө илүү итгэлтэй болж, шинэ сонирхолтой хүмүүсийг өөртөө татна. Ирэх онд хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай.

Бар

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй.

Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ.

Туулай

Төрсөн он: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Ирэх он Туулай жилтнүүдийн хувьд тун чухал. Учир нь чухамхүү энэ онд цаашдын хувь тавилангаа тодорхойлох шийдвэрүүдийг гаргана. Энэ он амьдралын олон талбарт шинэчлэлийн жил байна.

Таныг хөгжих, урагшлахад саад болж буй зүйлсийг олж тогтооход тохиромжтой цаг. Түүнчлэн шинэ ажил үйлс, төсөл эхлүүлэх, эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд таатай. Санхүүгийн тал дээр одоо байгаа хөрөнгө мөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал. Төлөвлөгдөөгүй зардал гарах эрсдэлтэй.

Хувийн амьдралын тал дээр шинэ үйл явдлууд гаран. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай.

Луу

Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх жил холимог нөлөө үзүүлнэ. Багагүй хүндрэлийг даван туулах шаардлагатай болно. Гэхдээ цэцэн ухаан, зорилгодоо хүрэх тэвчээр гаргаснаар оны сүүл гэхэд та бүхий л сорилтыг давж чадна.

Ажил хэрэгт үүссэн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа, нөхөрлөл тус болно. Ирэх онд та бусдын тусламжгүйгээр аливаа хүндрэлийг даван гарч чадахгүй. Оны туршид орлого тогтвортой, зарим үед бага зэрэг өснө. Гэхдээ үүнийг дагаад зардал ч нэмэгдэж болзошгүй.

Хувийн амьдралын тал дээр ирэх онд олон өөрчлөлт гарах бөгөөд зарим тохиолдолд таагүй өөрчлөлтүүд ч гарч магадгүй.

Могой

Төрсөн жил:1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Могой жилд төрсө хүмүүсийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт эерэг байна. Гэхдээ зарим талаар хүндрэлүүд гарч болзошгүй. Та үүнийг цэцэн ухаан, тэвчээр гаргаснаар сорилтуудыг даван туулж чадна.

Энэ онд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхийн тулд илүү их эргэцүүлж, амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Карьерын хувьд бүх зүйл таатай байхгүй ч нөр их хөдөлмөр, тэвчээр, сэтгэл хөдлөлөө барих чадварын ачаар та сайн үр дүнд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна.

Хувийн амьдралын тал дээр хайртай болон дотны хүмүүстэйгээ маргалдаж, харилцаагаа муутгахгүйн тулд тэвчээртэй байж, уур бухимдлаа хянах хэрэгтэй

Морь

Төрсөн он: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийн хувьд ирэх он тийм ч тайван жил болж өнгөрөхгүй. Гэхдээ тааламжтай нөлөөлөл сөрөг муу бүхнийг зөөллөж, хүндрэлтэй зорилтуудыг амжилттай шийдэх боломж өгнө.

Ажил дээр хүндрэл гарсан ч та хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ ачаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Ирэх онд ажлын хамт олонтой зөрчилдөх, хөндлөнгийн хүмүүсийн атаархалд өртөх магадлалтай.

Мөнгө санхүүгээ зарцуулахдаа болгоомжтой байж, луйварчдаас сэрэмжил.

Хонь

Төрсөн жил: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд ирэх он бүхэлдээ таатай жил болно. Таны амьдралын бүхий л талбарт харьцангуй тогтвортой байдал ноёлно.

Ажил хэргийн тал дээр бүх зүйл эерэг байж, таныг удирдлага, нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Ирэх онд олон сонирхолтой хүнтэй танилцана. Та шинэ төсөл эсвэл бизнес эхлүүлж магадгүй.

Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олж магадгүй.

Бич Төрсөн жил: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016Бич жилтнүүдийн хувьд хүндхэн жил болж магадгүй. Гэхдээ хувь тавилангийн бүхий л сорилтыг давахад туслах эерэг үйл явдлууд ч олон гарна.

Ажил дээр олон зорилт шийдэх хэрэгтэй болно. Маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийн тулд хамт олонтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаарай. Өнгөрсөн үеийн алдаагаа эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр та урагшилж, сайн үр дүнд хүрч чадна.

Санхүүгийн хувьд ирэх жил тогтвортой байна. Гэхдээ аливаа тохиолдолд хэмнэж сурах хэрэгтэй.

Тахиа

Төрсөн жил: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд ирэх он зөрчилдөөнтэй жил болно. Нэг талбарт ололт амжилт дүүрэн байх бол нөгөө талд алдагдал хүлээж магадгүй.

Ажил болон карьерын хувьд хүндрэл, бэрхшээл гарч болзошгүй. Та ажлаа алдах эсвэл орлого буурах эрсдэлтэй.Ажлын тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байж, шинэ найз нөхөдтэй бол. Найз нөхөд болон ижил сэтгэлгээтэй хүмүүс таны ажил хэргийн асуудлыг шийдэхэд тусална.

Хайр дурлал, хувийн харилцааны тал дээр ирэх он ихээхэн амжилттай байна.

Нохой

Төрсөн жил: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Нохой жилтнүүдийн хувьд ирэх онд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Гэхдээ санаа амарч, хэт тайван суух зав гарахгүй.

Ажлын тал дээр та үр бүтээлтэй, идэвхтэй байх бөгөөд үүнийхээ төлөө зохих шагналаа хүртэнэ. Ажлын хамт олонтойгоо харилцахдаа тайван, нөхөрсөг байгаарай, ингэснээр та маргаан зөрөлдөөн, илүүц хурцадмал байдлаас зайлсхийж чадна.

Санхүүгийн тал дээр хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил, аз сорьсон алхам хийх хэрэггүй.

Хувийн амьдралын тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хүнтэй танилцаж, гал халуун хайр дурлалын харилцаа үүсгэнэ.

Гахай  Төрсөн жил: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүдийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт аз одтой, тааламжтай байна. Хамгийн гол нь таны өмнө гарч ирсэн шинэ боломжуудыг алдахгүй ашиглах хэрэгтэй.

Карьер, ажил хэргийн тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ажил дээр сайн, итгэлт харилцаа, тааламжтай уур амьсгал ноёлно. Ажил дээр эерэг өөрчлөлт гарснаар таны орлого нэмэгдэнэ.

Ирэх онд та бусад хүмүүсээс илүү хайр дурлалын тал дээр азтай байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох боломжтой.  Энэ жил та онцгой анхаарах шаардлагатай цорын ганц зүйл нь эрүүл мэнд. Тиймээс асуудалтай нүүр тулахгүйн тулд өнөөдрөөс эхлээд биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах тал дээр анхаараарай.  Г.Бямбасүрэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!