Uncategorized

Би Өмдөндөө шээж баасан АР.ХИЧИН явсанаа хэзээ ч нууж байгаагүй… Орцонд хоног төөрүүлж явсан АРЧААГҮЙ ЭР байсанаа ч нуудаггүй…

Би 177 см өндөр хирнээ 48-хан кг жинтэй… Өмдөндөө шээж баасан АР.ХИЧИН явсанаа хэзээ ч нууж байгаагүй… Орцонд хоног төөрүүлж явсан АРЧААГҮЙ ЭР байсанаа ч нуудаггүй… Их доошоо ороод ирхээр БӨӨС хүртэл дээрлэхдэг юм билээ… Пальтоны захны үс, гутлын түрийд байдаг үс хүртэл бөөсчихдөг юм билээ… Харин тэр хүнд, хатуу жилүүд миний АЛДАА байгаагүй юм… Бурхан надад хэцүү хатуугын сэдэвээр, нөхөрлөл хийгээд хүн чанарын ХИЧЭЭЛ орсон он жилүүд байлаа… 18-н жил эг маггүй УУСАН даа… Аав ээж, ах дүүсээ залхаж ЗУГТААТАЛ бүр ү.хээсэй гэж бодтол нь уусан… Хүмүүс өөрсдийнхөө туулсан замын хэцүү, хатууг гайхаж ярьдаг л юм… Миний амьдралаар ЗОХИОЛ бичвэл гэж ирээд бүгд ярьдаг… Харин миний амьдралыг сонсвол тэд өөрсөдөөсөө ИЧИХ байх… Хэн байсаныг минь…. Одоо хэн болсоныг минь их олон хүн мэднэ… Надад харин ямар ч хүн ТУС ДЭМ болж намайг ӨӨД татаагүй юм шүү… Бүхнийг би ӨӨРӨӨ давсан… Хүмүүсийн ярьдагчлан ЁСТОЙ л бүгдийг 0-оос эхэлсэн… Үүгээрээ би өөрийгөө магтах гэсэнгүй ээ харин ямар ч боломж байхгүй болно гэж байдаггүй юм шүү бас хэн нэгний татаас дэмжлэг үгүй өөрөө хичээвэл болдог гэж л хэлэх гэсэн хэрэг… Амандаа АР.ХИ ойртуулаагүй 13 дахь ШИНЭ ЖИЛ минь… САЙН БАЙНА УУ… Амьдралаа ГЭГЭЭН болгож эхэлсэн 13 дахь ӨВӨЛ минь ТАВТАЙ МОРИЛ….

Related Articles

Back to top button
error: Content is protected !!