Uncategorized

“Хаан бууз”-наас Соёлын Яамны Төрийн Нарийн руу “үсэрсэн” С.Оюунбилэг Ард түмнийг Соён Гэгээрүүллээ юу?

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төрд нэг ч өдөр ажиллаж үзээгүй С.Оюунбилэгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилж төрийн албаны тухай хуулийг зөрчив. Төрийн албаны тухай хуульд дээрх албан тушаалд томилогдохын тулд төрийн захиргааны албан хаагч түшмэлийн зэрэг дэвд хамаарах бөгөөд төрд 16 жил тасралтгүй ажилласан, 8 жил нь тухайн салбартаа ажиллаж мэргэшсэн хүнийг томилуулахаар заасан байдаг. Соёлын Яам гэж яачихсан газар вэ Сайд Ч.Номин нь томилогдсон өдрөөсөө эхлээд л “балбуулж” гарсан. Өөрөө ч туршлага маруухан, чадал багатайгаа мэдэрсэн шиг байгаа юм. Гэтэл Төрийн нарийн бичгийн дарга нь гэж бас “хөөтэй амьтан” гараад ирэв…МАН засагласан үед барцадтай, батгана суусан газар балагтай гэдэг шиг тэд эрх мэдлийн хэмжээлшгүй оройд заларч ийнхүү төрийн албыг намын томилгоо болгож байгаа нь иргэдийн итгэх итгэлийг улам ихээр алдах шалтгаан болоод байгаа. Төрийн эрхийг дангаараа барьж буй МАН-ынхан болон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Төрийн албаны тухай хуулийг уландаа гишгэж, хувийн хэвшилд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Оюунбилэг гэх эмэгтэйг ийнхүү төрийн албаны том сэнтийд залрах боломж олгосон нь Төрийн албаны тухай хууль МАН-ын сэтэртэй л бол хэнбугайд ч үйлчилдэггүй гэдгийг гэрчлэв.Үнэндээ МАН засагласан он жилүүдэд төрийн албаны томилгоо хөл толгойгоо алдаж байгаа талаар амтай болгон ярьж, харж байгаа. Танил тал харсан томилгоо муу нэртэй төрийн албыг улам дордуулж байна. Засгийн газар солигдож, сайдууд шинээр томилогдох бүрт халаа сэлгээ хийгдсээр л. Харин “Төрийн данхайсан бүтцийг цөөлнө, жинхэнэ мэргэшсэн төрийн албан хаагчдыг төрд ажилуулна” гэж байнга шахам ярьдаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгнээсээ буцаж төрийн албанд нэг ч өдөр ажиллаж үзээгүй С.Оюунбилэгийг яагаад Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилох болов гэдэг нь эрхгүй анхаарал татах асуудлын нэг.Эцэст нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын томилгоо Монгол төрийн алба яаж дампуурсныг  С.Оюунбилэгийн томилгоогоор бэлээхэн харууллаа. Төрд ажиллаж үзээгүй Төрийн нарийн С.Оюунбилэгийн CV-тэй уншигч та танилцаад нэгийг эрхгүй бодох биз ээ. 2002-2005: “Black Morgan” ХХК-д нягтлан бодогч 2005-2007: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д ерөнхий менежер 2007-2009: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д гүйцэтгэх захирал 2008-2013: онд Хан-Уул дүүргийн МАН-ын 86-р үүрийн тэргүүлэгч 2009-2013: “My Great Khan” ХХК-д гүйцэтгэх захирал 2009-2014: МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн 2013-2016: МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн 2014-2016: МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!