Uncategorized

ХЯТАД ЭЗЭН ВАНГ МАО МОНГОЛЫН ЦЕМЕНТИЙН БИЗНЕСИЙГ БАЗАХААР ОНИЛЖ БАЙНА

“Зариг” Өнөрөө гэх хүүхэн хамтран ажиллах санал тавьж, тэр нь бүтээгүй болохоор бизнес эрхлэгч Ц.Гарамжав гэдэг эмэгтэй рүү улайран дайраад байгаа гэж ойлгож байсан нь дэндүү гэнэн хэрэг байжээ. Үүний цаана асар том асуудал, эрх ашиг байгаа юм байна. Асуудал нь Ц.Гарамжав гэдэг зээлдэгчид биш харин, Ц.Гарамжавын компани Монголын “үндэсний цемент үйлдвэрлэгч” гэдэгт байгаа аж. Сая л тодорхой болж байна ш дээ. Эмүжин Монголын үндэсний цемент үйлдвэрлэл рүү хятадууд өнгөлзөж байгаа талаар ийм нийтлэл бичжээ. Тус нийтлэлээс Монголын цементийн үйлдвэрлэлтэй холбоотой гол хэсгийг нь аваад энд тавьчихлаа. ХБ-ны асуудлаар дөрөөлж Монголын үндэсний цементийн үйлдвэрүүдийн амыг барих нь хэнд ашигтай вэ? Энэ нийтлэлийг уншаад монгол хүн та бодоорой. Бид хятадуудаас үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах цаг болсон байна. Эмүжин: Монголын яамдын бодлогын хуралд Хятадын төлөөлөл оролцдог болоо юу? Монголыг хятаджуулах энэ ажиллагаа Ж. Эрдэнэбатын үед, Монголын телевизийн сувгуудаар урд зүгийн урт сериалуудыг зай завсаргүй гаргах тохироо хийгдсэнээр хурдаа нэгэнт авсан гэдэг. Үр дүнд нь олон монгол айл гэр бүлээрээ хятад кино үзэж, уйлж дуулаад сууцгааж байдаг болсон гэдгээ санаарай. Манай үндэсний номын санд Хятадын зохиолчдын 10 мянган ном хандивлах арга хэмжээ араас нь шил даран болоод өнгөрсөн. Улсын төв номын сан нийт хэчнээн номтой, үүнд Хятадын аж байдал ёс заншлыг хадгалсан 10 мянган бүтээл нэмэхэд хэдэн хувь нь болох уу, бодоод үзээрэй. Соёлын дайралтыг энэ мэтээр олон чиглэлээр хийж ирсэн, Бээжин, Шанхайд үнэ төлбөргүй монголчуудыг сургахаас эхлээд, одоо FB-ийн нүүр хуудсуудаар дүүрэн монгол хадмал орчуулгатай хятад аж байдлын бичлэгүүд хөвөрч байдаг боллоо. Гэтэл одоо Монголын яамдын бодлогын хуралд Хятадын төлөөлөл сууж байдаг болоо юу? Барилга, хот байгуулалтын яамны хоёрдугаар сарын 11-ний хуралд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мөнхийн баян гал” компанийн Ванг Мао тэргүүтэй төлөөллүүд ийнхүү оролцож, Монголын цементийн үйлдвэрлэл, экспорт импортын бодлогыг хэлэлцсэн байх юм. “Мөнхийн баян гал” нь Төв аймгийн Сэргэлэн сумд байгуулагдсан цементийн үйлдвэр юм байна. Барилгын материалын салбарт хүч түрэн орж ирсэн МАК, Монполимет компаниуд руу сүүлийн үед шалтагтай шалтаггүй илэрхий дайрах болсон. Хөгжлийн банкны асуудлыг хөлсөөр дэлгэсэн хүмүүс нь ч хамгийн түрүүнд энэ компаниуд руу гал нээсэн. Үүний цаана Хятадын хөрөнгө оруулалттай компаниудыг өөгшүүлэн дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдээ буланд шахах мөлхөө арга хэрэгжээд байгаа юм биш биз дээ? Ингэж хардах эрх монгол хүн бүрт бий. Энэ хурлаараа монголчуудын цементийн хэрэглээ, цаашдаа экспортод цемент гаргах боломж, хэрэглээнээс давсан хүчин чадалтай үйлдвэрүүд…гэхчлэн асуудлууд ярьсан байгаа юм. Хөгжих гэж буй улс орны хөл нь барилгын материал, тэр дундаа цемент. Энэ салбарт хятадууд хөрөнгө оруулж болно, болохгүй гээгүй. Гэвч яагаад яамны бодлогын хуралд ширээ эзлэн донхойтлоо томорсныг Барилга, хот байгуулалтын сайд Мөнхбаатар тайлбарлах хэрэгтэй. Энэ улсад чинь ер нь нууц гээч юм байна уу, эсвэл ингээд улсаараа хятаджиж байгаа юм уу? Тайлбар авмаар байна! Эх сурвалж: Эмүжин

Related Articles

Back to top button
error: Content is protected !!