Uncategorized

Хүн бие нь ойролцоогоор 7,000,000,000,000,000,000,000,000,000 атомаас бүрддэг!!! Хүн та өөртэйгээ танилц

Шүтэн барилдлага буюу Хоосон чанар
Хүний биеийн бүтэцийн баримтуудаас: Атомоос эхлээд Андромеда (Адаг чуулганы) од хүртэл.
– Хүн бие нь ойролцоогоор 7,000,000,000,000,000,000,000,000,000 (7 октиллион) атомаас бүрддэг бөгөөд тус бүр нь хэдэн тэрбум жилийн настай. Харьцуулбал манай галактикт “ердөө” 300 тэрбум орчим од байдаг. – Бидний биеийг бүрдүүлдэг атомууд, ихэнх нь – хоосон чанартай. Атомуудын ихэнх бодисыг бүрдүүлдэг гол цөм нь бүх бүтэцээсээ хамаагүй жижигхэн тул нэгэн томоохон сүмийн жижиг ялаатай зүйрлүүлж болно.- Бодисыг бүрэлдүүлдэг атомууд нь бие биендээ хэзээ ч хүрч шүргэлцдэггүй.

Тэд бие биендээ ойртох тусам тэдгээрийн бүрдэл хэсгүүдийн цахилгаан цэнэгийн хоорондох түлхэлтийн хүч нь нэмэгддэг. Энэ нь хоёр хүчтэй соронзыг нэг талаар нь холбох гэж оролдохтой адил юм. Объектууд бие биедээ хүрч байлаа ч гэсэн цаанаа үүнтэй төстэй үзэгдэл явагдаж байдаг. Та хэдий сандал дээр сууж байсан ч, чухамдаа түүнд хүрдэггүй. Та атомуудын түлхэлтийн хүчээр түүний дээр, бага зэргийн зайнд хөндий байдаг гэсэн үг юм. Таны биен дэх ямар ч атом нь хэдэн тэрбум жилийн настай.Бидний мэдэрч буй бүх зүйлс молекулуудаас бүрддэг.

Байгаль дээрх хамгийн том молекул нь бидний биед оршдог. Энэ бол анхны хромосом юм. Одоогийн байдлаар мэдэгдэж буй хамгийн том молекул бол хүний ​​анхны хромосомын ДНК юм. Хүний ген хамгийн том нь биш ч гэсэн, ойролцоогоор 10,000,000,000 атомыг агуулдаг. Энэ нь олон тооны генийг агуулан хадгалах боломжийг олгож байна гэсэн үг. – Хүн бүр нэг эст организмын төлөв байдалд хагас цаг орчимыг зарцуулсан ажээ. – Төрсөн цагаасаа эхлээд үхэн үхтэлээ таны нүд үргэлжийн нэг ижил хэмжээтэй, хамар, чих чинь дахиж хэзээ ч ургахгүй ажээ. -Хүний биеийн хамгийн хүчтэй булчин бол хэл юм. – Эрүүний яс нь бие махбодийн хамгийн бат бөх ясны нэг ажээ. – Хүн ганцхан алхам хийхэд л 200 булчинг ашигладаг. – Найтаах үед хүний ​​биеийн бүх үйл явц зогсдог.

-Хүний бие өдөрт 30 литр хүйтэн ус буцалгах хэмжээний дулааныг ялгаруулж чадна.- Хүн болгон 20 гаруй жилийг унтаж нойрсож өнгөрөөдөг. -Эсийн тоогоор хэмжих юм бол бид өөрсдөө илүү бактерийн амьдралтай байдаг ажээ. Хүний бие нь ойролцоогоор 10 их наяд эсээс бүрддэг боловч бие махбодид 10 дахин илүү олон бактерийн эсүүд байдаг. Гадны ихэнх бактери нь ямар ч хор хөнөөлгүй, зарим нь бүр ашигтай ч байдаг. -Мэргэжилтнүүдийн судалгаагаар бол хүний ​​нүд нь 10 сая янз бүрийн өөр өөр өнгө гэрлийг ялгаж чаддаг болох нь тогтоогджээ.


-Хэрвээ хүний ​​нүд гэрэл зургийн камер байсан бол 576 мегапикселтэй байх байжээ. 300 хуудас ном бичгийг унших явцад хүний нүд нэг километрийн зайг “туулдаг” ажээ.
-Шөнийн цэлмэг тэнгэрт Андромед (Тэнгэрийн заадастай хамгийн ойрхон оршдог Адагт чуулган хэмээх галактик) одны ордын ододыг харж чадваас, та техник технологи ашиглахгүйгээр аль болох холыг харж чадаж байна гэсэн үг. Түүний алс холын зай нь 2.5 сая гэрлийн жил юм. Таны харж буй тэрхүү гэрлийн фотонууд нь 2.5 сая жилийн өмнө сансарт түгэн аялж эхэлсэн байдаг. Ингэснээр та өнгөрсөн цаг хугацаа руу ч аялах боломжтой болно. Шинжлэх ухаан танин мэдэхүйгээс орчуулсан Норзонгийн Энхбаяр.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!