Uncategorized

О.Осоржамаа ажил хийхийг хүсэж, ажил олгогчдод ханддаг ч “Сэтгэцийн өвчтэй хүнийг ажилд авахгүй” гэсэн хариулт сонсдог

Фэйсбүүкийн “од” О.Осоржамаагийн гэрт “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч байсан Г.Алтантүрүү очиж, ярилцажээ. Энэ үеэр О.Осоржамаа “Та нар миний амьдралаар долоо хоног ч амьдарч үзээгүй шүү дээ” хэмээн олон нийтэд хандаж хэлсэн байна. Тэрбээр ямар ч гэм хийгээгүй хэрнээ гудамжинд, хөдөө үл таних хүмүүст хэд хэдэн удаа зод.уулсан. Хамгийн сүүлд орон нутагт аялалаар явж байхдаа бусдад зо.дуулсан талаараа цахим хуудсаараа уйлж лайв хийсэн билээ. Өмнө нь түүнийг гудамжаар явж байхад нь эхлээд чулуу шидэж, гэмтээсэн байдаг. Түүнийг олон удаа лайв хийж, дуулж бүжиглэж, ёс бус үг хэрэглэсний төлөө дургүйцлээ илэрхийлсэн хүмүүс түүнийг бэртээсэн гэдэг.О.Осоржамаа ажил хийхийг хүсэж, ажил олгогчдод ханддаг ч “Сэтгэцийн өвчтэй хүнийг ажилд авахгүй” гэсэн хариулт сонсдог. Энэ мэт бэрхшээл туулж ирсэн залуу бүтэн өнчин учир харж хамгаалах хүнгүй өөрийнхөө бор зүрхээр өдийг хүрч ирсэн билээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!