Uncategorized

КАЗАХ ЭМЭГТЭЙ МОНГОЛЧУУДАД НОЦТОЙ АНХААРУУЛГА ӨГЛӨӨ!

Монголд өгч буй Хятадын зээл, хөрөнгө оруулалт, концессын цаана ямар бодлого хэрэгжиж байгааг бид таамаглаад, мэдээд л байгаа. Хятадууд ямар санаатай болохыг монголчууд л сайн мэднэ. Гэтэл Хятадын Шинжаан дахь хо.рих лагераас оргон Европт гарсан Сайрагүль Сауытбай хэмээх казах эмэгтэй 2035 оноос хөрш орнуудаа эзлэх Хятадын төлөвлөгөөг олон улсад илчилж, ном болгон тодорхой бичиж, дэлхийг шуугиулж байна. Энэ эмэгтэй БНХАУ-ын Шинжаан дахь засан хүмүүжүүлэх лагерьт багш, хүмүүжүүлэгчээр ажиллаж байгаад Казахстанд зугтаж очсон ч Казахстан нь Хятадын нөлөөнд орсон тул тэндээ амьдрах аргагүй болж Европ руу зугтжээ. Одоо Швед улсын хамгаалалтанд байгаа Сайрагүль Сауытбай “Түлхүүр гэрч” ном бичиж, Нюрнбергийн хүний эрхийн шагнал хүртжээ. Хятадын аюумшигт харгислал, бохир бузар улс төрийн нууц гал тогоонд байсан энэ хүний номонд хятадууд цөөнх үндэстнүүдийгээ яаж та.млан зо.воодгийг тодорхой бичсэн нь уншихад ч аймшигтай байлаа. Сайрагүль Сауытбай Хятадын 3 үе шаттай нууц бодлого гэж байдаг тухай бичжээ. 1-р үе нь 2014-2025 он. Шинжаанд бүрэн уусахыг нь уусгаад, уусахгүйг нь устгах 2-р үе нь 2020-2035 он. Цөөнх үндэстнүүдээ уусгаж дууссаны дараа хөрш орнуудыг эзлэх. Их хэмжээний зээл өгөх замаар эдгээр улсуудыг өрөнд унагах. Нутагт нь хятад хүмүүсийг олноор суурьшуулж, иргэн нь болгож, үйлдвэрүүдээ барих, хэвлэл мэдээлэл, ТВ-үүдэд нь хөрөнгө оруулж, Хятадын бодлогыг сурталчлах, улсынх нь нууц мэдээлэл олж авах тагнуулуудыг явуулах. 3-р үе нь 2035-2055 он. Дээрх хятад мөрөөдлийг биелсний дараа Европыг эзлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх.Эх сурвалж: ᠮᠢᠭᠮᠠᠷ ᠳᠣᠷᠵᠢᠪᠠᠲᠤ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!