Uncategorized

ОДОО ЗҮГЭЭР Л ХЯТАДАД ДАГААР ОР‼️ ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН ДААЛГАВРААР ЯВАА ТӨЛГӨН КОММУНСТУУД ИЙМ АЖИЛ ХИЙДЭГ ……

Монгол улсын цэвэр уст 11 гол дээр 33 усан каскат буюу УЦС баригдана. Ойлгож ядаад байх юмгүй. Бүх зүйл маш тодорхой байна. УЦС барих төслийн танилцуулгаас хар‼️❗️ Төслийг ухаад хөөгөөд, судлаад үзвэл Эрчим хүчний асуудал биш, ашиг мөнгөний асуудал ч биш. Тусгаар тогтнолын асуудал гэдэг нь шууд ойлгогдоно❗️ Хятадын нэг зам хөтөлбөрт хамрагдаж, Хятад Монголын иж бүрэн түншлэлийн гэрээнд багтсан, хятадын аажим алхаж, алгуур эзлэх, алс хэтийн бодлогыг хэрэгжүүлэх ийм л ажил бололтой‼❗️ Гэтэл бид хямд эрчим хүч, эрчим хүчний хараат бус болох гэсэн инээдтэй тэнэглэлээр эх орноо худалдахаар сэтгэл нийлэн уухайлж сууна. Өвөг дээдэс минь хэдэн үеэрээ, мянган дамнан цусаа урсган хамгаалж ирсэн нутгаа хэдхэн халтар төгрөгөөр худалдчихаад газар нутгаа хамгаалсан бүхнийг “Мөнгөнд шунасан” “Шантаажчин” гэж ичих ч үгүй бичээд сууж байна‼❗️ Тэнэг хүнийг магтаж алдаг. Ухаантай хүнийг гүтгэж алдаг гэдэг чинь их эртний үг байхаа‼️ Угаасаа улайд шунасан сэтгэлд ичих булчирхай байдаггүй. Гэхдээ нийтээрээ ийм “маанаг” болох нь жинхэнэ аюул. Том том нийтлэлчид, сэтгүүлчид бүгд алга ташиж байгаад эх орон тусгаар тогтнолтой нь худалдлаа. Үүгээрээ Монголд ШУ байхгүй, эсвэл ШУ-нд огт хамаагүй гэж зарлах мэт‼️ Яагаад Монголд УЦС ихээр баригдах болов❗️ Хятад Гурван хавцалыг УЦС гэж том станц барьсан. 6000 мВт гаргадаг том станц. Оросын Саян-Шушенскийн УЦС-тай дүйцнэ. Энэ нь газар нутагт ноцтой хохирол учруулдгийг ухааруулсан бүтээн байгуулалт болжээ. Тиймээс Хятад дахиж УЦС барихгүй зогсоосон. УЦС-ын тоног төхөөрөмж төмрийн хог руу явах болоод байж. Гэтэл манай ноёд түүнийг нь шүүрээд авсан. Хядадууд гар барингаа бугуй барьж “Төхөөрөмж үнэгүй. Бодлогоо манайх хэрэгжүүлнэ” гэсэн. Ашиг харсан ноёд арзайтал инээгээд бөхийсэн. Ингээд Монгол төр иргэдтэйгээ дайн зарлаж, төрж өссөн нутгийг нь хүчээр дээрэмдэх ажил шат дараалалтай явагдаж эхэлсэн. Энэ ажил нь Монголын хууль болоод олон улсын гэрээ конвенцийг ноцтой зөрчиж байгаа‼️ УЦС баригдах голууд❗️ -Орхон голын Орхон-Онги \Майхан уул\. Орхон говь. Дулаанхан. Орхон. Хашаат гэсэн таван байршилд. -Туул гол дээр мөн таван байршилд. -Эгийн голын Хэнгэрэгтэй. Элстэй. Цамба. Ханатай. Эг гэсэн таван байршилд. -Онон голын Батширээт. Дэлэн уул. Еншийн уул гэсэн гурван байршилд. -Ховд голын Тавалтай, Бугын хавцал. Чизигтэй \Шижигт\ гэсэн гурван байршилд. -Дэлгэрмөрөн голын Цагаан уул. Чаргайт дээр. -Сэлэнгэ мөрний Бүрэн, Шүрэн дээр. -Хэрлэн голын Хэрлэн тооно дээр. -Улз гол Тээг уул дээр. -Шишгэд гол -Байдраг гол… зэрэг Монгол улсын цэвэр уст 11 том гол дээр 33 УЦС барина‼️ Монголын бүх цэвэр уст голын сан дээр хятад харуул бий болно❗️ Түүнийг дагаад хятад суурин бүрэлдэнэ❗️ Малчид бэлчээр нутаггүй болно❗️ Бүх УЦС-ыг Хятад барих юм байна. Тэгээд зээлээр шүү. УЦС-ын баталгаат ажиллах хугацаа 40 жил гэнэ. Гэтэл 30 жил зээл төлнө. Ийм л зүйл хүн бүхний нүдэн дээр ил өрнөж байна❗️ УЦС-ын бүх танилцуулга нь ижил бөгөөд түүн дээр 5 зүйл онцолж байгаа. Тэр тав нь тавуулаа худал❗️ 1: Эрчим хүчний хараат биш болно гэж байгаа.-Энэ худлаа❗️ Хятад биш өөр хаанахын хэн ч барьсан гаргасан эрчим хүчээ зардаг юм байгаа биз дээ. Тэгээд юун тусгаар тогтнол яриад “элийрээд” байгаа юм бэ? Хятадаас эрчим хүч авснаас ялгаа ерөөсөө байхгүй ш дээ❗️ Эрчим хүчний хараат биш гэдэг зүйл дэлхий нийтэд байхгүй. Герман өөрийн станцаа хаагаад францаас тог авсан нь тусгаар тогтнолоо алдсан хэрэг үү? Бүх л улс орон бие биенээсээ эрчим хүч авдаг нийтлэг тогтолцоо ш дээ❗️ 2: Усалгаат газар тариалан эрхлэх боломжтой гэж байгаа. -Энэ худлаа❗️ Тэгш газар нь усаар дүүрчихээр уулын ташууд яаж газар тариалан хөгжүүлэх юм❗️ 3: Аялал жуулчлал хөгжүүлнэ. -Энэ худлаа❗️ УЦС үзье, эсвэл хиймэл нуур үзье гэж жуулчин ирэхгүй. Харин онгон байгаль үзье гэж ирн ❗️ 4: Цэвэр усны сан бүрдүүлнэ гэж байгаа.-Энэ худлаа❗️Тогтсон ус “үхмэл” болдог. 5: Загасны аж ахуй хөгжүүлэх боломжтой гэж байгаа. -Энэ худлаа❗️ Малчин хүн загасчин болтол удна. Энэ үг малчин Монгол биш загасчин хятад болгоно гэж сонсогдож байна❗️ Хэн ч ойлгож болох ийм энгийн зүйл дээр зөв гэж “хо”-роор дуулаад байгааг би үнэхээр ойлгохгүй байна❗️ Гэхдээ усан станц огт барьж болохгүй гэсэн үг биш❗️ Нуур үүсгэхгүй, бага талбайд ус хуримтлуулаад хийж болох шинэ технологи олон гарсан. Энэ нь хууль тогтоомж зөрчихгүй үйлдвэрлэл хийх боломж бүрдүүлэх шийдэл юм. Норвеги, Дани, ОХУ-ын УЦС-ыг үзэх хэрэгтэй. Тэд байгаль сүйтгэж, хор хөнөөл учруулахгүйгээр хийсэн байгаа❗️ -Манайх эрчим хүчний дутагдалтай байгаа юу гэвэл байгаа❗️ -Хэрэглээ өсөж байгаа юу гэвэл өсөж байгаа❗️ -Импортоор авч байгаа юу авч байгаа❗️ Гэхдээ энэ дутагдал, энэ өсөлт, энэ импорт уул уурхайтай холбоотой гэдгийг тодотгох ёстой Төрөө зарчихсан манай ноёд үйлдлээ зөв гэж харуулахаар үйлээ үзэн тэмцэлдэж байна. Тэдний хэлж байгаа үг. –Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнд улсын төсвөөс бараг тэрбум татдаг гээд 20 жилийг нийлүүлээд сүртэй тоо хэлнэ. Зөвхөн баруун бүсэд төлдөг ч юм биш. Улсын хэмжээнд нэг жилд 20 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Ганцхан Монгол улс тэгдэг ч юм биш. Баруун бүс 20 жил импортоор авсан эрчим хүч Оюунтолгой Хятадаас авдаг эрчим хүчний 1 жилийн хэрэглээнд ч хүрэхгүй. Яаманд мэргэжилтэн алга❗️ ШУ-ны байгууллагуудад үг хэлэх хүн алга❗️ Бүх намууд санал нэгтэй дэмжиж байна❗️ Хэн Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалах юм бэ❗️ Хамгаалсан бүхнийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр гутаан доромжилж, Тагнуулын газар үйлдэл бүхнийг нь хянаж, АТГ шалган дарамталж байна❗️ Сөрөг хүчин гэж өөрсдийгөө нэрлэдэг АН хаана байна❗️ Эрх ашгаараа нийлсэн үү❗️ Сонгууль болохоор гараад ирдэг нөгөө олон намууд хаа явна❗️ Хувь хүртчих санаатай хуйхаа маажиж сууна уу❗️ Тусгаар тогнол чинь хөндөгдөж байхад үнэлэлт дүгнэлт өгдөггүй юмуу❗️ Одоо нэгэнт төрөө алдчихсан юм бол нийтээр алга ташаад Хятадад дагаар орох нь үлдлээ. \Ер нь бол албан бусаар дагаар орчихлоо доо\ Тэгээд Өвөрмонголынхаа араас элдээд байж дээ. Муу амьд явахаар сайн үг гэдэг шиг гишгэх газар нөмрөх тэнгэрээ зарж байгаа бол одоо зүгээр л Хятадад дагаар ор❗️ Тэгээд энэ нөхөр монгол ахуйгаа сэргээж байна. Тэр монгол бичгээр бичиж байна гээд хятадуудад матаас бичээд сууцгаа❗️ Яг ийм маягаар цааш явбал цөстэй эр цусаа үзээд дуусахаас өөр сонголт үлдэхгүй шүү. “Засаг буруу цагт зөв байх аюултай” гэж Вольтер хэллүү дээ. Гэхдээ маануус “Өвдөг сөгдөж амьд явсанаас өндийн босож үхсэн нь дээр” гэсэн дээдсийн захиастай хүмүүс. Малчид гэдэг чинь сошиалд хэрүүл хийгээд сууж байдаг хүмүүс биш❗️ Малаа маллаад нутгаа хамгаалаад эгэл жирийн амьдарч яваа. Дайн бол хүсэх зүйл биш, дайтаад эхэлвэл айх зүйл биш” гэдэг Дандар баатрын үг малчин Монгол хүний үг. Тиймээс тэд сошиалын шуугианаас үл хамааран нутгаа хамгаалах баатарууд юм шүү❗️ Тал бичээч Жич: Энэ тухай мэтгэлцэх хүнтэй би ярилцахад хэзээд бэлэн байна. Гэхдээ би өөрөөийнхөө мэддэгээр биш тэдний мэддэгээр тэдэнтэй маргалдах хүсэлтэй хүн. Усны хүнтэй усны тухай. Хуулийн хүнтэй хуулиар. Ургамлын хүнтэй ургамлын тухай гэх мэт. Мэдлэгтэй хүнтэй мэтгэлцвэл би мэдлэг нэмнэ. Худалч хүнтэй маргавал түүнийг худалчийг илчлэнэ. Миний буруу бол би буруугаа хүлээнэ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!