Uncategorized

Б.Чинбат: Намайг амьдруулсан сайхан ханьдаа баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн найруулагч Б.Чинбатыг Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.Тэрбээр “Төр засагтаа, намайг төрүүлсэн ээж аавдаа баярлалаа. Намайг амьдруулсан сайхан ханьдаа баярлалаа. Мөн Никитон хамтлагийн хамт олондоо баярлалаа. Өдий хүртэл надтай маш олон уран бүтээлийг хамтран хийж, Монголынхоо ард түмнийг цэнгүүлж байсан урлагийнхандаа маш их баярлалаа.Маш их итгэл хүлээлгэлээ. Илүү олон уран бүтээлийг хийхийг хүсэж байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.Б.Чинбатыг дан хөгжим болон найрал хөгжимд зориулсан олон шилдэг бүтээл туурвиж, 300 гаруй дууны ая зохион, олон улсын түвшинд хөгжмийн найруулга, уран бүтээлээрээ эх орныхоо урлагийг сурталчлан таниулж байгаа, олон арван тоглолт, цомгоо нийтийн хүртээл болгохын зэрэгцээ ард түмнийхээ урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёл урлагийг сурталчлан таниулах үйлсэд оруулсан бодит хувь нэмрийг нь ийн үнэлж байгааг Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!