Uncategorized

Б.Жавхлан: Дундаж давхаргыг тэлэх ажлыг Төрийн банкаар дамжуулан хийнэ

Өнөөдөр /2021.08.18/ Засгийн газар ээлжит хураллдаанаа хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулав.Тэрбээр, “Сангийн яамнаас өнөөдөр Засгийн газрын хуралд хэд хэдэн санал орууллаа. Төрийн банк болон Хөгжлийн банкны чиг үүргийг шинэчилнэ. Төрийн банк жижиглэнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Цаашид илүү тодорхой болгон, бага орлоготой хэсгийг бойжуулах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх алсын хараанд Төрийн банк хувь нэмрээ оруулна. Ингэснээр тус банкнаас үзүүлдэг үйлчилгээний цар хүрээ тэлнэ. Нийгмийн тодорхой хэсэгт хүрч үйлчилнэ гэсэн үг юм. Төрөөс Төрийн банканд тусалж дэмжинэ.Манай улсад сард 1-1.3 сая төгрөгийн орлоготой өрхийг дундаж давхарга гэж үзнэ. Машин, байрны зээлээ төлчихдөг, хадгаламжтай өрхүүдийг олон улсын жишгээр дундаж давхаргынхан гэж нэрлэдэг. Бид цаашид дундаж давхарга бойжуулах хэрэгтэй.Хөгжлийн банк нь бие даасан хуультай хуулийн этгээд. Тиймээс тус банкийг одоо байгаа хуулийн хүрээнд экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлэх хөгжлийн өөрчлөлтүүдийг дүрмийн хүрээнд хийлээ.Төсөв хүнд байгаа хэдий ч халамжийг үргэлжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 22 мянган иргэнд гурван хувийн зээл очсон байна. Нийт 90 гаруй мянган ажлын байрыг хамгаалж чадсан. Одоо бол коронавирусийн цар тахлын дараах эдийн засгаа хэрхэн яаж хамгаалах чиглэлд анхаарч ажиллаж байна” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!