Uncategorized

Б.Жаргалсайхан: БЭЛЧЭЭР УСАА ХАРАМЛАСАН МАЛЧДЫГ ШО.РОНД ХИЙХ ХУУЛЬ БЭЛЭН БОЛЖЭЭ…

Уул уурхайг хамгийн их эсэргүүцдэг салбар бол мал аж ахуй. Бараг л уул уурхайн том машины бараанаар буу шийдэм бариад босоод ирэх нь холгүй болжээ. Чоно үзсэн хонь шиг цочиж уул уурхайн компанитай нэгийгээ үзнэ. Мөнгө төгрөг өгсөн ч авдаггүй малчид бий. Харийн булаан эзлэгчидтэй газар нутгийнхаа төлөө тэмцэнэ гэсэн үзэл санаа үр хүүхэд бүрт нь шингэсэн байх шиг. Харин төр засгийн түвшинд уул уурхайгаас ашиг олж эдийн засгаа сэргээнэ гэсэн ганцхан онолтой. гэвч уул уурхайг иргэдэд ойлгуулах, хамтран ашиглах, үр шимийг хүртэл ойлголт өгөхгүй. Бүр эсрэгээрээ малчидтай нийлэн уул уурхайгаа хөөж туугаад явж байх жишээтэй. Улс төрд хүч түрэн орж ирсэн уурхайн төлөөлөл “Улсын зөвшөөрөлтэй уул уурхайнд саад учруулсан, үйл ажиллагааг саатуулсан иргэдээс гарсан зардал, төлбөр гаргуулах, улмаар хо.рих я.л өгөхөөр хуулийн төсөл боловсруулаад явж байна. Үүнийг мэдэж байгаа хүн байгаа юу. Хамгийн гол нь уул уурхайг дагасан мэргэжлийн шантаачид бий болсон гэх хардлага уг хуулийг гаргахад хүргэж байгаа юм. Уул уурхайн компаниудыг дарамталдаг, түүгээр амьдрах аргаа болгосон Төрийн бус байгууллагууд бий болсон гэх үндэслэл байгаа юм. Нутаг орон, бэлчээр юугаа харамласан малчид шо.ронд ордог цөвүүн цаг айсуй. Үүнийг уул уурхайгаас ашиг хүртэгч улс төрчид санаачилж хэдэн цагдаа малчидаа бороохойдож өгөх нь дээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!