Uncategorized

“Амь тасарсан” шаазан урлал дахин сэргэжээ

Өвгөдийн бурхад дундаас ялгарах Баян Намсрай,Энх-Амгалан хааны баримал, хавтастай бор толины өмнө ижилсүүлэн тавьсан шаазан морь, үнэг гээд нэгэн үе айл бүрийн хойморт заларч байсан шаазан эдлэлийг Монголд үйлдвэрлэхээ болиод удсан.Эдүгээ мартагдах шахсан шаазан ваарны үргэлжлэл болсон цомхон үйлдвэрт хуучны шилэн эвдлэл дахин “мэндэлж” байна.Налайхад байрлах тус үйлдвэрийн ойр орчим эл хуль, уран бүтээлчид бүтээлээ туурвихад тохирсон нам гүм ажээ.Энд толь шиг тунгалаг, шил мэт гөлгөр хонх шиг жингэнэсэн дуутай гангар шаазан бүтээлүүдийг харж болохоор.Шаазангийн үйлдвэрт шаврын хурц үнэр хамар цоргих нь содон.Уран бүтээлчид дор бүрнээ ваар урлаад завгүй.Нэг нь ваарыг хэвэнд цутгаж, биежсэнийг нь маш болгоомжтой салгаж байхад нөгөө нь толь шиг тунгалаг болгохоор зүлгэж, бийрээр норгож харагдана.Хэв загварыг нь гаргахаас эхлээд цутгаж, өө сэвийг нь цэвэрлэж, угаасны дараа пааландаж, шатаасны эцэст шаазан “бүтдэг” аж.Үүнийгээ уран бүтээлчид хараад ёстой л шинэ хүн төрсөн мэт баярлаж, бас бахархдагаа хэлж байв.Энд өөрийн хүсэл сонирхлоороо нэгдсэн 10 гаруй хүн ажилладаг.Тэдний нэг Д.Байгалмаа 18 жил цутгуур хийж буй туршлагатай мэргэжилтэн. Тэрбээр дугуй ваарыг дөрвөлжин хэвээс нь салгах зуураа “Тэтгэвэрт гарах цаг минь болсон ч дуртай болохоороо ажиллаж байна.Хүүхдүүд маань “Та гэртээ суугаад, хүүхдүүдээ хар” гэж зөвлөдөг ч ажил минь миний сонирхол.Дуртай болохоороо шавартайгаа найзалж байна.Ваар хэвэнд цутгах ажил бол хүн бүрийн хийхээр амархан зүйл биш.Маш их мэдрэмж шаардана. Анхаарал сарнихыг андахгүй.Нэг болгоомжгүй үйлдэл шаазанг хог хаягдал болгодог.Тиймээс нямбай бас мэдрэмжтэй байх хэрэгтэй” гэв.Түүний хувьд өдөрт 20 гаруй ваар, шаазан эдлэлийг хэвэнд цутгаж бэлтгэдэг байна.Өрөөнд нь 70 гаруй хэвэнд цутгасан цагаан ваарнууд өрөөстэй. Дараа нь угааж цэвэрлэх хэсгээр оров. Бидний төсөөлсөн шиг цутгуураас гарсан ваарыг усаар угаахгүй. Хэвнээсээ гарсан ваарыг цаас зүсэгчээр өө сэвийг нь арилгасны дараа зүлгэж, бийрээр норгож угааж пааландана. Мөн л өчүүхэн өө сэвийг ваар андахгүй.Жаахан өө байхад пааландахад овойж товойх, арзайх гээд бас л учир дутагдалтай болдог аж. Яг л өндөг шиг өөгүй болтол зүлгэж, угаах зэрэгт нэг вааранд багадаа л 30 минут зарцуулдаг болохыг хэлж байлаа. Шил мэт гөлгөр болсных нь дараа зууханд шатааснаар шаазан ваар мэндэлнэ. Харин дараа нь будах чимхлүүр ажлын ард эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэхэд бэлэн болох нь тэр. Энэ мэтчилэн ваар урлах нь нарийн төвөгтэй, мэдрэмж шаардсан чимхлүүр ажил аж. Хэдий 30 жилийн өмнөх шиг дотоодын шаазан эдлэлээ хангадаг байсан үетэй харьцуулахад цөөхөн хэрэглэгчтэй, цомхон үйлдвэр ч мартагдах шахсан өв соёлыг өөрсдөө тээж үлдсэн нь сайшаалтай.Зохион бүтээгч Д.Дашдэлгэр хоёр жилийн өмнөөс “Монгол өв шаазан” нэртэйгээр үйлдвэрээ нээж байв. Түүний хувьд 30 жилийн тэртээ ажил буцалж байсан 300 орчим ажилтантай “Монгол шаазан” үйлдвэрийн нэгээхэн эд эс нь.Тухайн үед “Чамин хийцийн тасаг”-т зураач, зохион бүтээгчээр ажилладаг байж.Харин 1990-ээд онд зах зээлийн шуурганд үүдээ барьснаар керамикийн мэргэжилтнүүд шагай шиг тарж, дор бүрнээ өөрсдийн бүтээлээ туурвиж, замаасаа буцах нь буцсаар шаазан эдлэл гэх нэр томъёо ч мартагдаж. Ийм л үед “амь тасарсан” шаазан үйлдвэрийг 30 жилийн дараа дахин нээсэн нь энэ аж.Түүний үйлдвэрээ нээх болсон тухай түүхээс сонсвол “Шаазан үйлдвэр бол миний 30 жилийн мөрөөдөл.Анх үйлдвэрээ нээнэ гэхэд эсэргүүцэх хүн олон байсан.Зах зээлийг Хятадын шаазан эдлэл эзэлсэн байхад шаазан үйлдвэр нээх нь бүтэшгүй санаа болохыг зөвлөх нэгэн ч байсан.Гэхдээ мэргэжилдээ хайртай, дуртай болохоор бүх хөрөнгөө шавхаж, үйлдвэрээ нээсэн.Шантарвал шантрахаар, замаас нь буцаж хаахад амархан л байсан байх.Гэхдээ шаазан эдлэл үйлдвэрлэх нь миний хобби учраас өдийг хүргэлээ” гэв.Түүний хувьд ихэнх цагаа үйлдвэртээ өнгөрүүлдэг бөгөөд шаазан эдлэлийн зохион бүтээгч, хэв зураачаар ажилладаг.Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Хятад, Оросын шаазан эдлэлүүд монголчуудын дотоодын хэрэгцээг хангах болсон ч Энх-Амгалан хаан, эмээлтэй хос морь, өвлийн өвгөн гээд хуучны эдлэл үнэ цэнээ алдсангүй.Хэн ч харсан гайхан бишрэхгүй байхын аргагүй ховор нандин бүтээлийн нэгээхэн хэсэг Д.Дашдэлгэрт ч байдаг.Түүний шүүгээнд өрөөстэй шаазан эдлэлүүд 1950-1990 оны хооронд.Дийлэнх нь өөрөө урлаж, хадгалжээ.Нэгэн үед айл бүрийн хойморт заларсан эмээлтэй морь,Энх-Амгалан хааныг урд хөрш дуурайж үйлдвэрлэсэн ч монгол хүний ур хийц дахин давтагдашгүй болохыг тэрбээр хэлсэн.Энэ тухай ярихдаа “Хятад, Оросын шаазан эдлэлүүд дотоодын ахуйн хэрэгцээг хангаж, олон төрөл загварын бэлэг дурсгал ч их болсон.Гэхдээ аль ч улсын шаазан эдлэлийг цуглуулсан монгол хүний үйлдвэрлэсэн шигийг би олж хараагүй.Монголчуудын хувьд монгол ур хийцтэй, хуучны ховор нандин шаазан эдлэлүүдийг л их хайж, цуглуулдаг.Шаазан эдлэл харахад адилхан боловч ур хийцээрээ ялгарна. Жишээ нь, эмээлтэй хос морийг хятадууд хэчнээн дуурайлгаж үйлдвэрлэсэн ч монгол хүний урласан хийц дахин давтагдашгүй байдаг. Харахад л андашгүй” гэв.Тэр бол Монгол шаазангийн үргэлжлэл.

ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ ТУУЛАЙ ЖИЛ ?
Ямартаа ч АЗ ЖАРГАЛТ ЖИЛҮҮДИЙН НЭГ.
1. ГЭРЛЭЛТИЙН жил; 2. ГЭР бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө амар амгалан харилцах, эвлэрэх, эвсэх жил;
3.УРТ УДААН БАЯР БАЯСГАЛАНТ АМЬДРАЛЫН мөн чанарын бэлэг тэмдэг;4. ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН бэлэг тэмдэг;
5. АЗ ЖАРГАЛЫН бэлэг тэмдэг… гм6. ШИНЭийг таних мэдэхэд таатай жил;7. ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛд таатай жил;
8. ОРОН БАЙР, СУУЦАА шийдвэрлэхэд таатай жил гэнэ. copy Хүн бүр зурхайд итгэдэггүй ч зарим үед зурхай уншиж, сэтгэлээ засан багахан дэм авахыг хүсдэг хүн цөөнгүй. Ирэх онд ордуудын хувьд ямар үйл явдал хүлээж байгаа талаарх зурхайг хүргэж байсан бол энэ удаад РИА Новости агентлагт Оросын астрологич Юлия Рольникийн нийтлүүлсэн 12 жилийн зурхайг хүргэж байна.  Хулгана жилтэн

Төрсөн он: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020
Хулгана жилтнүүдийн хувьд туулай жил аз жаргалтай мөч байна. Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, амьдралаа сайжруулах боломжууд гарна. Ажил хэрэгтээ амжилтад хүрэхийн тулд шинэ зүйл суралцах ёстой.

Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна.

Үхэр Төрсөн он: 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021 Үхэр жилд төрсөн хүмүүсийн хувьд Туулай жилд ажил, карьерт өөрчлөлт гарна. Таны цаашдын хувь тавилан ихээхэн шалтгаалах чухал сонголт хийх шаардлагатай болж магадгүй.

Оны хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд илүү таатай байна. Та хүчин чармайлтынхаа ачаар зорилгоо биелүүлж, амжилтад хүрнэ. Ирэх онд санхүүгийн хувьд таатай байна.

Та өөртөө илүү итгэлтэй болж, шинэ сонирхолтой хүмүүсийг өөртөө татна. Ирэх онд хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай.

Бар

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй.

Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ.

Туулай

Төрсөн он: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Ирэх он Туулай жилтнүүдийн хувьд тун чухал. Учир нь чухамхүү энэ онд цаашдын хувь тавилангаа тодорхойлох шийдвэрүүдийг гаргана. Энэ он амьдралын олон талбарт шинэчлэлийн жил байна.

Таныг хөгжих, урагшлахад саад болж буй зүйлсийг олж тогтооход тохиромжтой цаг. Түүнчлэн шинэ ажил үйлс, төсөл эхлүүлэх, эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд таатай. Санхүүгийн тал дээр одоо байгаа хөрөнгө мөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал. Төлөвлөгдөөгүй зардал гарах эрсдэлтэй.

Хувийн амьдралын тал дээр шинэ үйл явдлууд гаран. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай.

Луу

Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх жил холимог нөлөө үзүүлнэ. Багагүй хүндрэлийг даван туулах шаардлагатай болно. Гэхдээ цэцэн ухаан, зорилгодоо хүрэх тэвчээр гаргаснаар оны сүүл гэхэд та бүхий л сорилтыг давж чадна.

Ажил хэрэгт үүссэн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа, нөхөрлөл тус болно. Ирэх онд та бусдын тусламжгүйгээр аливаа хүндрэлийг даван гарч чадахгүй. Оны туршид орлого тогтвортой, зарим үед бага зэрэг өснө. Гэхдээ үүнийг дагаад зардал ч нэмэгдэж болзошгүй.

Хувийн амьдралын тал дээр ирэх онд олон өөрчлөлт гарах бөгөөд зарим тохиолдолд таагүй өөрчлөлтүүд ч гарч магадгүй.

Могой

Төрсөн жил:1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Могой жилд төрсө хүмүүсийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт эерэг байна. Гэхдээ зарим талаар хүндрэлүүд гарч болзошгүй. Та үүнийг цэцэн ухаан, тэвчээр гаргаснаар сорилтуудыг даван туулж чадна.

Энэ онд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхийн тулд илүү их эргэцүүлж, амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Карьерын хувьд бүх зүйл таатай байхгүй ч нөр их хөдөлмөр, тэвчээр, сэтгэл хөдлөлөө барих чадварын ачаар та сайн үр дүнд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна.

Хувийн амьдралын тал дээр хайртай болон дотны хүмүүстэйгээ маргалдаж, харилцаагаа муутгахгүйн тулд тэвчээртэй байж, уур бухимдлаа хянах хэрэгтэй

Морь

Төрсөн он: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийн хувьд ирэх он тийм ч тайван жил болж өнгөрөхгүй. Гэхдээ тааламжтай нөлөөлөл сөрөг муу бүхнийг зөөллөж, хүндрэлтэй зорилтуудыг амжилттай шийдэх боломж өгнө.

Ажил дээр хүндрэл гарсан ч та хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ ачаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Ирэх онд ажлын хамт олонтой зөрчилдөх, хөндлөнгийн хүмүүсийн атаархалд өртөх магадлалтай.

Мөнгө санхүүгээ зарцуулахдаа болгоомжтой байж, луйварчдаас сэрэмжил.

Хонь

Төрсөн жил: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд ирэх он бүхэлдээ таатай жил болно. Таны амьдралын бүхий л талбарт харьцангуй тогтвортой байдал ноёлно.

Ажил хэргийн тал дээр бүх зүйл эерэг байж, таныг удирдлага, нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Ирэх онд олон сонирхолтой хүнтэй танилцана. Та шинэ төсөл эсвэл бизнес эхлүүлж магадгүй.

Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олж магадгүй.

Бич Төрсөн жил: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016Бич жилтнүүдийн хувьд хүндхэн жил болж магадгүй. Гэхдээ хувь тавилангийн бүхий л сорилтыг давахад туслах эерэг үйл явдлууд ч олон гарна.

Ажил дээр олон зорилт шийдэх хэрэгтэй болно. Маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийн тулд хамт олонтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаарай. Өнгөрсөн үеийн алдаагаа эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр та урагшилж, сайн үр дүнд хүрч чадна.

Санхүүгийн хувьд ирэх жил тогтвортой байна. Гэхдээ аливаа тохиолдолд хэмнэж сурах хэрэгтэй.

Тахиа

Төрсөн жил: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд ирэх он зөрчилдөөнтэй жил болно. Нэг талбарт ололт амжилт дүүрэн байх бол нөгөө талд алдагдал хүлээж магадгүй.

Ажил болон карьерын хувьд хүндрэл, бэрхшээл гарч болзошгүй. Та ажлаа алдах эсвэл орлого буурах эрсдэлтэй.Ажлын тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байж, шинэ найз нөхөдтэй бол. Найз нөхөд болон ижил сэтгэлгээтэй хүмүүс таны ажил хэргийн асуудлыг шийдэхэд тусална.

Хайр дурлал, хувийн харилцааны тал дээр ирэх он ихээхэн амжилттай байна.

Нохой

Төрсөн жил: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Нохой жилтнүүдийн хувьд ирэх онд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Гэхдээ санаа амарч, хэт тайван суух зав гарахгүй.

Ажлын тал дээр та үр бүтээлтэй, идэвхтэй байх бөгөөд үүнийхээ төлөө зохих шагналаа хүртэнэ. Ажлын хамт олонтойгоо харилцахдаа тайван, нөхөрсөг байгаарай, ингэснээр та маргаан зөрөлдөөн, илүүц хурцадмал байдлаас зайлсхийж чадна.

Санхүүгийн тал дээр хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил, аз сорьсон алхам хийх хэрэггүй.

Хувийн амьдралын тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хүнтэй танилцаж, гал халуун хайр дурлалын харилцаа үүсгэнэ.

Гахай  Төрсөн жил: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүдийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт аз одтой, тааламжтай байна. Хамгийн гол нь таны өмнө гарч ирсэн шинэ боломжуудыг алдахгүй ашиглах хэрэгтэй.

Карьер, ажил хэргийн тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ажил дээр сайн, итгэлт харилцаа, тааламжтай уур амьсгал ноёлно. Ажил дээр эерэг өөрчлөлт гарснаар таны орлого нэмэгдэнэ.

Ирэх онд та бусад хүмүүсээс илүү хайр дурлалын тал дээр азтай байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох боломжтой.  Энэ жил та онцгой анхаарах шаардлагатай цорын ганц зүйл нь эрүүл мэнд. Тиймээс асуудалтай нүүр тулахгүйн тулд өнөөдрөөс эхлээд биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах тал дээр анхаараарай.  Г.Бямбасүрэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!