Uncategorized

“Г.Загдаа ах шо.ронгоос гарсныхаа дараа ирээд авбал “Зөв амьдрах ухаан”-д шууд буцаж очно”

Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаад зургаан жил, хоёр сар, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хо.рих я.л 2020 оны аравдугаар сард оноосон билээ. Удирдлагагүй, зангидах хүнгүй болсон тус төвд очоод архинаас гарч, амьдралаа шинээр эхэлсэн цөөнгүй хүн эргээд архинд орж, гудамжинд гарсаар байгаа нь харамсалтай. Тэдний төлөөлөл нь Б.Ганчөдөр, Л.Пүрэвсүрэн нар. Багшийн дээдийн тунельд дуу дуулан, хоногийнхоо хоолыг зогоож буй тэд эргээд ар.хинд оржээ. Уг нь “Зөв амьдрах ухаан” төвд байсан найман жилийн хугацаанд ар.хи огт амсаагүй гэнэ. Гэтэл эргээд гудамжинд гарахдаа бор дарсанд буцаад орсон байна. Тэдэнтэй ярилцлаа.–Та хоёр “Зөв амьдрах ухаан”–аас хэзээ гарсан бэ. Энд дуулаад хэр удаж байна вэ? Б.Ганчөдөр (Б.Г):- Хоёр сарын өмнө гарсан. Түүнээс хойш энд ингэж амьдарч байна. 2013 оноос хойш тэнд найман жил байсан юм билээ. Гарахад нь юу нөлөөлөв? Б.Г:- Г.Загдаа ах болон түүний эхнэр Амараа эгч хоёр шо.ронд орчихсон. “Зөв амьдрах ухаан” төвийн гол хоёр хүн нь байхгүй (Эхнэр Амарсайхан нь энэ сард өршөөлөөр суллагдсан). Ах, эгч хоёр байхгүй болохоор тэгээд л “Зөв амьдрах ухаан”-аас гарчихлаа. Тэнд байсан олонх хүн гарчихсан. Одоо тэнд хүн бараг байхгүй. Үлдсэн хүн цөөхөн.Л.Пүрэвсүрэн (Л.П):- “Зөв амьдрах ухаан”-д байх, тэндээс гарах эсэх нь хүний өөрийнх нь асуудал. Бид хоёртой хамт байсан ихэнх хүн гарчихсан. Цар тахлын улмаас тус төвийн үйлдвэр нь зогсчихсон, ямар ч орлогогүй болчихсон юм. Б.Г:- Тэнд гарч, орж болохгүй нь хэцүү. Хаалга нь үргэлж түгжээтэй. Л.П:- “Зөв амьдрах ухаан”-д 130 гаруй хүн байсан. Бид хоёрыг гарах үед ихэнх нь гарчихсан байсан. Одоо хэд нь үлдсэнийг мэдэхгүй. –Тэндээс гарсан хүмүүс одоо хаана байгаа вэ? Б.Г:- Мэдэхгүй. Зарим нь гэртээ, хамаатан садныдаа буцаж очсон байх. Гудамжинд эргээд гарсан нь ч бий. –Та хоёр гарахаар болсноо тус төвийнхөнд хэлсэн үү? Б.Г:- Өөрсдөө л гараад ирсэн. Л.П:- Би хэлээгүй. Шууд гараад ирсэн, шударга л хэлье –“Зөв амьдрах ухаан”-ынхан та хоёрын араас ирсэн үү, уулзсан уу? Л.П:- Бид хоёртой холбогдоогүй. Хэн ч араас ирээгүй. -Тэнд буцаж очих бодол бий юү? Б.Г:- Байлгүй яах вэ. Л.П:- Буцаж очно оо. –Энд дуулаад өдөрт хэдэн төгрөг олдог вэ. Амьдралд нь хүрэлцдэг үү? Л.П:- Өдөрт 10,000-20,000 төгрөг олдог. Амьдралд ёстой хаана нь ч хүрдэггүй. Б.Г:- Хоёр хуушуур авахад л 2000 төгрөг. Тэгээд там.хи авна. Ам цангавал ус авна.Л.П:- Би зохиолын дуу дуулах дуртай. Хань минь гитар тоглодог. –Та хэдэн ая тоглож чадах вэ? -Ямар л бол ямар ая тоглоно. Гадаад, Монгол гэлтгүй бүх ая, дууг тоглож чадна. –Энэ хоёр гитарыг худалдаж авсан юм уу? Б.Г:- Нэг нь минийх. Энэ гитарыг өчигдөр нэг охин бид хоёрт бэлэглэсэн. –Гитар хэзээ сурсан бэ? -Би Филармонид хөгжимчин байсан. Дуучин Оюунчимэг багшийн шавь. Хөөрхий минь өөд болчихсон юм. Би Филармонид есөн жил ажилласан. -Амьдрал санаснаар болохгүй. Яагаад алдаад гишгэчихэв, ийм амьдралд хөл алдчихав?Б.Г:- Ийм амьдралыг би хүсээгүй. Амьдралын бололцоогүйдээ сэтгэлээр их унасан. Бага багаар амссаар ар.хинд орчихсон. Л.П:- Би нэг их сүйдтэй ажил хийж байгаагүй. Нэг хамтлагийн дуучин байлаа. Зургаан жил дуулсан. Хамгийн гол нь орон гэргүй, түшээд явчих төрөл садан надад байхгүй. Ийм амьдралыг хэн ч хүсэхгүй. Ингэж амьдарч буйдаа гутардаг.Ар.хинаас гаръя, мэргэжлээрээ ажиллая гэж боддог уу? Б.Г:- Боддог. Ийм амьдралаас өөрийгөө татаж гаргамаар байна. Ханиа сайхан амьдруулмаар байна. Хүсээд, хүсээд санаснаар болохгүй нь гачлантай. Би өөрөө мянга хүсээд дийлэхгүй байна. -Амьдралаа өөрчлөхөд та өөрийгөө я.лах чухал. Ар.хинаас гарах оролдлого хийж байсан уу? Б.Г:- Би архинаас гарч чадна. Бид хоёр “Зөв амьдрах ухаан”-д 2013 оноос хойш есөн жил амьдарсан. Тэнд байхдаа ганц ч дусал ар.хи амсаагүй. Бүх хүнийг огт ар.хи уулгадаггүй. Л.П:- Тэнд бид хоёр их сайхан байсан. Үнэндээ муу хэлэх юм байхгүй. Б.Г:- Өдөр бүхэн дуу дуулаад, сайхан байсан. Л.П:- Би Загдаа ахын талаар үнэндээ муу хэлэхгүй. Олны төлөө гэсэн сэтгэлтэй мундаг хүн шүү дээ. –Тэнд байсан бол архи уухгүй, амьдрах байртай амар байж, тийм үү? Б.Г:- Тэгэлгүй яах вэ. Хоолоо идээд, зурагт үзээд, дуулаад аягүй сайхан байсан юм. Ах, эгч хоёрыг минь шо.ронд оруулчихна гэж даанч санасангүй. –Найман жил гэдэг багагүй хугацаа. “Зөв амьдрах ухаан”–аас гарсныхаа дараа ар.хи уухгүй амьдаръя гэж бодсон уу?Л.Г:- Бодолгүй яах вэ. Хамгийн түрүүнд тэгж бодогдсон. Хүний амьдрал хэцүү. Амьдралдаа гутраад ар.хинд орчихлоо. -Вакцинаа хийлгэсэн үү? Б.Г:- Хоёулаа хоёрдугаар тунгаа хийлгэчихсэн байгаа.-Өдөрт энд дуулж өнжчихөөд, шөнө хаана очиж хонодог вэ? Б.Г:- Ийшээ (Тунелийн доошоо гараараа заав) ороод л унтчихдаг юм. Энд байгаа наймаачид бид хоёрыг андахгүй.-Та хоёрт хамаатан садан бий юү?Б.Г:- Бид хоёрт байхгүй.Л.П:- Эгч нь охинтой. Одоо БНХАУ-д амьдардаг. Хүнтэй суугаад, тусдаа гарчихсан. Өөрийнхөө амьдралыг яая гэж явахад нь би тээг болохыг хүсдэггүй.–Байгаадаа сэтгэл хангалуун амьдрах чухал гэдэг. Амьдралын хамгийн сайхан нь юу вэ?Л.П:- Амьдрах сайхан шүү дээ. Би амьдралыг сайхнаар, өөдрөгөөр төсөөлдөг. Өөрийн гэсэн гэр оронтой болчихсон, эрх чөлөөтэй амьдарч буйгаар.Хоёулаа ар.хинаас гаръя, хүн шиг сайхан амьдаръя гэж боддог. Гудамжинд ингэж гуйлга гуйж, орох орон, оочих аягагүй амьдрахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Би ханиа орхихгүй, хань минь намайг хаяхгүй. Санаснаар болдоггүй амьдралыг яалтай.Амьдралдаа харамсмаар, гутармаар үе гардаг байх. Тийм үед амьдрах итгэл, урмыг юунаас авдаг вэ?Л.П:- Амьдрах сайхан. Ханьтайгаа хамт дуулаад суух би дуртай. Амьдралын сайхныг дуу, хөгжмөөс мэдэрдэг.Б.Г: Орцны жижүүр ч болтугай хийн, өөрийн гэсэн гэр оронтой болоод амьдармаар л байна.-Тэгж амьдрахад гол саад, бэрхшээл юу байна вэ?Л.П:- Бэрхшээл зөндөө. Адаглаад бид хоёрыг ажилд тоож авах газар бий юү.–Ажилд орох гээд хөөцөлдөхөөр байгууллагууд ямар хариу өгдөг вэ?Б.Г Тэгж хөөцөлдөж байгаагүй. “Ажилд оръё” гэж хандаж үзээгүй. Намайг ажилд тоож авахгүй байх гэж өөрийгөө голоод байдаг юм.Л.П:- Би гудамжинд ингэж амьдармааргүй байна. Би эмэгтэй хүн шүү дээ. Хань минь сураггүй болчихоор, утас нь холбогдохгүй байхаар санаа зовно. Ухаан а.лдчих шахдаг.–Дахиад асуухад, “Зөв амьдрах ухаан”–д буцаж очих уу?Л.П:- Мэдэхгүй Б.Г:- Би өөр газар очмоор байна. –Г.Загдаа шо.ронгоос гарч, та хоёрыг ирээд авбал очих уу? Б.Г:- Тэгвэл шууд очно (Сэтгэл нь хөдлөн, уйлав). -Загдаа гуай тийм юм хийх хүн биш. Би түүнийг хэзээ ч буруутгахгүй. Гүтгүүлээд л шо.ронд орчихлоо. Үргэлж л бусдын төлөө гэж явдаг хүн шүү дээ. Л.П:- Залуустаа хандаж хэлэхэд, бид хоёр шиг битгий алдаж гишгээсэй. Ар.хи битгий уугаарай, бор дарснаас хол байгаарай гэж захья. Б.Г:- Боловсрол, мэргэжил чухал шүү. Хүний охинтой ханилчихаад аз жаргалтай амьдруулаарай. Ээ, дээ ар.хинаас хол амьдраарай, битгий уугаарай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!