Uncategorized

Өнөөдөр бид Осоржамаагийн хү.чирхийллийг үл тоовол ирээдүйд таны хүүхэд ялгаатай байдлынхаа төлөө бусдад зо.дуулж, до.ромжлуулдаг тийм нийгэм хүлээж байна

Сошиал хэрээ буюу Осоржамаа кейс “Чөтгөрүүд” Бусдаас ондоо байгаагынхаа төлөө удаа дараа хү.чирхийлэлд өртөж байгаа хүн бол Осоржамаа юм. Тэр бол ил, хэдэн мянган хүмүүс далд хү.чирхийлэлд өртөж байгаа. Тэр утгаараа Осоржамаа тэр олон мянган хүмүүсийн өмнөөс тэмцээд байгаа юм. Өнөөдөр бид Осоржамаагийн хү.чирхийллийг үл тоовол ирээдүйд таны хүүхдийг ялгаатай байдлынхаа төлөө бусдад зо.дуулж, до.ромжлуулж, сураар ороолгуулдаг тийм нийгэм хүлээж байна. Заримдаа надад Осоржамаа таалагдаггүй тэр бол миний л асуудал, таалагдах ч албагүй юм.Гэхдээ л бид түүний эрхийн төлөө, тэр хэнд ч гай болоогүй, Монгол улсын ямар ч хууль дүрмийг зөрчөөгүй зөвхөн өөрийнхөөрөө байсны төлөө бусдад зо.дуулж, зэрэмдэглүүлэх ёсгүй ЭНЭ ЗАРЧИМ дээр бүгд нэг байр суурьтай зогсох ёстой юм. Үгүй бол таныг надад туслаач гээд хоолойгоо сөөтөл орилоод газар хэвтэж байх үед хэн ч танд гараа сунгахгүй. Та өнөөдөр шударга бус байдлын хажуугаар чимээгүй өнгөрсөн л бол ирээдүйд өөрт ирэх бүх хогийн зүйлст гомдоллох, сүржигнэх хэрэгггүй !Үүнээс гадна ! Би сүүлд “Чөтгөрийн бясалгал” гэж ном бичихдээ ч хүний ийм хогийн далд чөтгөр, хамгийн адгийн арчаагүй байдлын талаар олон зүйл бичсэн. Яагаад бид Осоржамаагийн лайвыг тийм олуулаа үздэг гэвэл өөрөөсөө дор амьдарч байгаа, галзуу солиотой нь мэдэгдэхгүй арчаагүй нэг хүнийг харж таашаал авах гэж. Хэн нэг нь надаас дор, тэнэг байна гэж бодож тайвширах гэж …Тэгсэн хэрнээ өөрийнх нь дотор Осоржамаа байгаа болохоор, өөрөө ч гэсэн заримдаа тэгэж тэсэрч галзуурч өөрийнхөөрөө байхыг хүсдэг болохоор бяцхан баясалтай. Энэ үнэн шүү дээ ! Бидний ихэнхи нь бахаа хангах өөрийнхөө арчаагүй нуугдсан сэтгэлзүйгээ далдлах гэж энэ хүүхдийг үзэж, дор нь хамгийн аймшигтай коммент до.ромжлолыг бичиж, а.лна тална гэж сүрдүүлж, одоо бараг а.лж талж ч эхэлж байх шиг байна. Тэр хүн үйлдэж, та магадгүй бодож байгаа юм биш биз ? Be careful what you wish for ! #JusticeforOsorjamaa Ч.Ганжавхлан

Related Articles

Back to top button
error: Content is protected !!