Uncategorized

4 жилийн тэтгэлгээ 4 найздаа хувааж өгчээ

Яг жилийн өмнө нэгэн гэр бүл Ид шидийн орныг зорин ирж хайрт аавынхаа гэгээн дурсгалд зориулан, 12-р ангийн 4 хөвгүүнийг сонгон жилийн хугацаанд “Тэмдэглэл” хөтлүүлж, идэвхи зүтгэлээрээ тэргүүлсэн нэг хөвгүүнд хүссэн их дээд сургуульдаа суралцах 4 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох хүсэлтэйгээ бидэнд хэлснээр энэхүү тэтгэлгийн хөтөлбөр зарлагдсан юм. Хөтөлбөрт өрсөлдөхөөр маш олон хүсэлт ирснээс бид нийт 11 хөвгүүнд боломж олгохоор шийдээд, 4 дэвтэр биш 11 дэвтэр болгов. Ингээд тэд жилийн турш тэмдэглэлээ хөтөлж, хэд хэдэн арга хэмжээнд хамтдаа оролцож, хөвгүүдийн нөхөрлөл эхлэв. Харин жилийн дараа тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт дуусч, ТЭТГЭЛЭГ АВАХ ХӨВГҮҮН шалгарлаа. Тэгсэн яасан гээч!Би өөрийнхөө сонгосон сургуульд ТЭТГЭЛГЭЭР орчихсон байгаа гэх нь тэр. Үнэхээр хичээл зүтгэлтэй хүү маань өөрийнхөө хүчээр 2 тэтгэлэгтэй болчихлоо. Ингээд бид түүнээс, За тэгвэл чи өөрөө биеэ даагаад шийдээрэй. Энэ тэтгэлгээ өөр нэг найздаа шилжүүлж өгөх үү эсвэл өөртөө үлдээх үү? Шийдвэр аль нь ч байсан бид шийдвэрийг чинь хүндлэх болно Гэхэд, хүү хэсэг тээнэгэлзэв! Юунд гэж үү? Нэг найздаа 4 жилийн бүтэн тэтгэлгийг өгөх үү эсвэл 4 найздаа эхний 1,1 жилийн тэтгэлгийг өгөх үү гэж эргэлзсэн хэрэг. Одоо тэгэхээр ТЭТГЭЛГИЙН ЭЗЭН маань өөрөө сургуулийнхаа тэтгэлэгтэй, түүний шийдвэрээр 4 найз нь тэтгэлэгтэй, өөр нэг найз өөрийнхөө хичээл зүтгэлээр Польшийн Засгийн Газрын тэтгэлэгтэй, дахиад нэг найз нь МОНОС эмзүйн шинжлэх ухаан сургуулийн захирлын тэтгэлэгтэй гээд ТЭТГЭЛГИЙН ХУР буусан, баярын нулимсаа барьж дийлэмгүй үйл явдал боллоо.Ийм гайхмаар сэтгэл зүрхтэй, хүмүүжилтэй, хичээл зүтгэлтэй тэтгэлгийн эзэн хүүд Ид Шидтэй Гэр Бүлийнхнээс барьсан өөр нэгэн гэнэтийн бэлэг нь 4 жилийн турш сар бүр $100 мөнгөн тэтгэлэг өгөхөөр болсон явдал байлаа. Хайрлах, бахархах, баярлах мэдрэмжийг нэг дор мэдрүүлсэн Ид Шидтэй Гэр бүлийнхэндээ мөн ийм гайхалтай хөвгүүдийг өсгөн хүмүүжүүлж яваа ижий, аавуудад талархаад баршгүй.
Баяр дээр баяр нэмж тэтгэлэгт оролцсон хөвгүүн бүрт Alphabook – Альфа номын дэлгүүр номын дэлгүүр гайхалтай гарын бэлгээ мөн илгээсэн билээ. Залуу үеийнхэн маань ийм зөв үлгэрлэл үзүүлж байгааг харахад эх орны минь ирээдүй гэрэл гэгээтэй байх нь дамжиггүй ээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!