Uncategorized

​М.Саранчимэг: Арьсан дээр батга гараад байвал дөрвөн төрлийн хүнснээс татгалз, зөв арчил

Арьсны тууралт болон нүүрний батга бол өсвөр насныхны хувьд эмзэг сэдэв. Иймд Арьсны дасгалжуулагч М.Саранчимэгээс энэ талаар зөвлөгөө ярилцлөгө авлаа.-Батга өсвөр насныхан гэлтгүй насанд хүрэгчдийн дунд их байна. Юунаас болж ингэж ихээр нэмэгдээд байна вэ?-Насанд хүрэгчдэд спирт, алкахол, тамхи хэрэглэх, орой унтах зэрэг амьдралын буруу хэм маяг  их байна. Тэр дундаа архины хэрэглээ их байна. Эдгээрийг хэрэглэснээр цус өтгөрдөг. Цус өтгөрнө гэдэг биеийн шингэнийг татаж сорж авч байна гэсэн үг. Ингэхээр хүний арьс хуурайшна. Хуурайшсан арьс өөрөө өөрийгөө зохицуулах горимд орж тослог ялгаруулж батга гарах үндэс болдог нь гол шалтгаан юм.-Батга гарлаа гээд иргэд мөс тавиад байдаг. Энэ нь батгыг улам нэмэгдүүлэхгүй гэж үү? -Мөсийг яаж тавьснаас шалтгаална.Нэг мөсийг арьсны гадаргуу дээр 2-3 минут тавьж, арчих юм бол арьс нь мөсөндөө цочирч эмзэгшинэ. Ингэснээр тослогжиж бас л батга гарна. Харин үүний оронд оройн арьс арчилгаагаа хийчхээд хамгийн сүүлийн шатанд нэгхэн минут арчиж болох юм. Ингэснээр арьс цочрох буюу нүүрэнд дохио өгдөг. Дохио өгснөөр арьс судас шөрмөснүүд нь ургаж нөхөн сэргээлт явагддаг гэсэн үг. Тэрнээс хэт их арчаад байх юм бол арьсны доор байгаа суурь чийг хөлдөж, зайрмагтан хуурайшилт үүсдэг. Тэр нь эргээд дараагийн батга болдог. Тэгэхээр мөсөөр арчих гэж байгаа бол яаж арчиж байгаагаас хамаарна. -Нүүр болон бусад хэсэгтээ батгатай хүмүүс эм бэлдмэл ихээр хэрэглэж, тос түрхдэг. Энэ нь хэр үр дүнтэй юм бэ, юу хэрэглэвэл зохих вэ? -Эм бэлдмэлийн хувьд эмчээс зөвлөгөө авч, зааврын дагуу ууна. Эм бол онцгой бүтээгдэхүүн. Тиймээс дур мэдэж ууна гэсэн зүйл байж болохгүй. Мөн тос бүтээгдэхүүн арьс руу нэвчиж байгаа учир ямар нэгэн шүүлтүүргүй шууд хүний биеэр задрахгүй цусанд ордог. Тиймээс зөв бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Мөн батга нь өөрөө шархлаа шүү дээ. Нүүрээр дүүрэн шархлаа үүсчихсэн байгаа гэсэн үг. Энэ шархлаа дээр хатаах бүтээгдэхүүн түрхэнэ гэдэг маш том эрсдэл. Тиймээс эхний ээлжид маш сайн чийгшүүлэхийн хажуугаар жижиг биржгэр батга уу, үрэвсэлтэй батга байна уу гэдгээ тогтоосны дараа арьсныхаа арчилгааг хийнэ. Жижиг биржгэр батга байвал гуужуулж болно.-Мөнгө зардал гаргахгүйгээр хэрхэн эмчлэх вэ? -Батга гарах нь нойр алдалтаас ихээхэн шалтгаалдаг. Хэрэв нүүр нь дээр юм гарсан тохиолдолд ус, шингэн зүйлээ уугаад унт. Энэ бол маш том зөв эмчилгээ. Мөн арьсаа гуужуулахын давхар чийгшил өгөх ёстой. Нуруу нь дээр чинь батга гарсан бол содатай ваннд хэвт -Сүүлийн үед нуруугаар нь их батга гарлаа гэх болсон. Нүүр нь дээр маск эсвэл тос түрхээд байж болно. Нуруу нь дээрх батгыг яах вэ? -Нурууны хэсэг нүүрний хэсгийг бодвол зузаан байдаг. Тийм учраас нүүрний бүтээгдэхүүн, эмчилгээ нурууны батганд сулддаг. Хэрэв нуруу нь дээр батга гарсан бол нэгд, содатай ваннд сайн хэвтэх хэрэгтэй. Хоёрт, содыг бие нь дээрээ 1-2 минут байлгаж байгаад үрж авах арьс арчилгааг нуруу нь дээр хийвэл илүү дээр байдаг.Ингэснээр илүү хурдан хатаж өгдөг.-Мөн батгыг шахах гэдэг асуудал байдаг. Энэ нь мэдээж буруу зүйл байх тийм үү? -Ер нь идээтэй батгыг арьс нь дээр удаан байлгах тусам идээ нь арьсаа идэж хонхойлгох эрсдэлтэй. Гэхдээ тухайн хүнийхээ арьсны дархлаанаас хамаарна. Мөн идээтэй батга гарсан болгон хонхойлгоно гэсэн үг биш. Тухайн хүнийхээ арьснаас л шалтгаална. Гэсэн ч идээтэй батгыг заавал шахаж гаргах хэрэгтэй. Харин биржгэр үүссэн тослогийн батгыг чийгшүүлнэ. Шахаад хэрэггүй. Чийгшүүлэх тусам аяндаа өөрөө арилдаг. -Тоосжилт орчин хэр нөлөөтэй юм бол? -Тоосжилттой орчин бол маш их нөлөөтэй. Тоосжилттой орчинд арьс бохирдоно, хуурайшна, эмзэгшинэ, нүхжилт үүснэ гэх мэт эрсдэлүүдтэй. Тиймээс тоосжилттой орчинд арьсанд маш муугаар нөлөөлнө. -Халуун ногооноос боллоо гээд байдаг. Тэгвэл үүнтэй адилхан өөр юу юу байдаг вэ? -Халуун ногоо бол захын жижиг судаснуудыг тэлдэг. Захын жижиг судаснуудыг тэлснээр арьсанд эмзэгшил үүснэ. Үүнээс болж тослогжиж батга гардаг. Мөн арьсан дээр нь батга гараад байгаа бол дөрвөн төрлийн хүнснээс татгалзах хэрэгтэй. Тухайлбал, сүү цагаан идээ, шоколад, цагаан гурил, шар жимсийг заавал хориглох ёстой байдаг.-Арьс арчилгаандаа юуг анхаарвал зохих вэ? -Оройн арьс арчилгаандаа заавал 1-2 минут хөнгөн массаж хийж байх хэрэгтэй байна. Массаж хийж булчингийн чангарлыг арилгаж өгснөөр үрчлээнээс сэргийлж чадна. Мөн арьсанд үргэлж шинээр ургаж, нөхөн төлжих үйл явц явагдаж байдаг тул арьс илүү залуу байх боломжтой. Үүнээс гадна чихийг 1-2 минут массажлах ёстой. Ингэж чадвал тархиар цус бүрэн эргэлдэж, арьс өөрийгөө нөхөн төлжүүлэх чадавх нь сайжирна. -Хүүхэд залуучуудад юу зөвлөх вэ? -Хүүхэд залуучуудад хэлэхэд, амьдралын зөв хэв маяг гэдэг чухал шүү. Бид арьсны гаднаас мянга үнэтэй эмчилгээ, арьс арчилгаа хийсэн ч зөв цагтаа унтахгүй, хүссэн хоолоо идэх юм бол ямар ч үр дүн гарахгүй. Тиймээс маш их мэдлэгтэй байсан ч зөв амьдралын хэм маяг барихгүй байвал нөлөөлөхгүй гэсэн үг. Зөв амьдралын хэв маяг гэдэг хамгийн эхэнд нойр. Өдөржин зөв хооллож байсан ч оройн нь оройтож унтах юм  бол үр дүнгүй.-Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!