Uncategorized

Эхнэртээ дараах үгсийг бүү хэлээрэй..Эхнэртэй эрчүүд заавал уншаарай

Гэргийдээ хэлж болохгүй үг…Эмэгтэй хүн болгон л хүүхэд төрүүлдэг. Ганцаараа төрдөг юм шиг битгий баашил… гэж гомдоохын оронд “Хөөрхөн хүүхэд төрүүлж өгсөнд баярлалаа.Төрсний дараах гам барилт, хямрал, бие сэтгэлийн өөрчлөлтийг хоёулаа хамт даван туулна аа” гэж хэлбэл эхнэрийн чинь сэтгэл хөнгөрч дагаад бие нь тэнхрэх болно.Эмэгтэй хүн болгон л хүүхэд төрүүлж гэртээ суудаг, битгий хэрүүл өдөөд бай. гэхийн оронд “Чи минь энэ хорвоогийн хамгийн чухал ажил хийж байна.Удахгүй хүүхэд гараас  гараад миний эхнэр хамт олныхоо дунд орно.Тэр хүртэл жаахан тэвчээрэй” гэвэл эхнэрийн тань сэтгэл утга учраар дүүрч нийгмийн хязгаарлалтад байх үеэ даван туулах сэтгэлийн тэнхээтэй болно. Хүүхэд төрүүлсэн эхнэр, бэр, охин, найзыгаа “Төрөөд бүдүүн авгай болчихжээ” гэж бүү хэлээрэй.Энэ нь дааврын өөрчлөлт орсон жирэмсэн болон, хөхүүл ээжид тохиох зайлшгүй өөрчлөлт. Төрсөн ээж ч гэсэн өөрийгөө хараад сэтгэлээр унаж байдаг. Тиймээс “Миний хань, охин, бэр, найз минь хөхүүл байх үедээ сэтгэлээ тайван байлгаарай. Хүүхэд бор хоолонд ороод бие нь тэнхрээд ирэхээр хань нь чинийхээ бие болоод гоо сайханд анхаарна гэж тайвшруулаарай.Олон хүүхэд цувуулсан гэрийн авгай гэж эхийн сэтгэлийг бүү харлуулаарай. Хүн бүр ийм тийм хүүхэдтэй болно гэж бодож мөрөөдөж төлөвлөдөг ч, хүүхэд гэдэг хүссэнээр биш хувь тавилангаар ирдэг Бурханы бэлэг. Өтлөхийн цагт хураасан хөрөнгө бус төрүүлж өсгөсөн хүүхэд жинхэнэ өв байх болно.Гэрт сууж байж яах гээд байгаа юм. гэлгүй эхнэртээ зориулж сайхан хувцас, сайхан үг, сайхан бэлэг өгч байгаарай. Мөн зөвхөн өөрт нь зориулж мөнгө өгч байгаарай. Гэртээ хүүхдээ өсгөнө гэдэг хүн байх эрхгүй болсон үг биш шүү дээ. Хүүхдээ орхиод хаачих гээд байгаа юм. гэлгүй хүүхдээ өөрөө хараад, хүүхэд харах хүн олоод 7 хоногт хоёр цаг ч болтугай найз нөхөдтэй нь уулзуулж байгаарай. Ингэснээр танд уурлах эхнэрийн чинь ааш татрах болно. Эхнэр чинь ч гэсэн нөхөр хүүхдээ халамжлах эрч хүчээ нөөх болно…Ажилгүй гэрийн авгай гэж бүү хэлээрэй.Хүүхдээ хаяад хоёулаа ажиллаж байгаа гэр бүлээс илүү, ар гэр рүүгээ санаа зовох юмгүй байна гэдэг ажлын бүтээмж өндөр байна.Мэдээж нэг нь ажиллаж байхад санхүү бага хэдий ч хүүхдийн хүмүүжил амьдралын чанар өндөр. Хайр авч өссөн хүүхэд ээж аавыгаа өтлөхийн цагт жаргаах болно.Амьдрал таныг эхнэртээ үнэхээр хайртайг чинь жирэмсэн болон хөхүүл байхад нь шалгадаг. Энэ үедээ эмэгтэй хүн ядарч, бөөлжиж, орилж, гомдож,царай алдаж, хямарч, гутарч, ааш аягийн хамгийн доод цэгтээ хүрдэг.Энэ үед эхнэрээ голоод өөр эмэгтэй сонгоод, салаад явсан нөхрүүд дахиад л нөгөө эмэгтэй нь таргалаад бүдүүрээд ирэхээр гайхдаг.Эхнэрийнхээ хэсэг хугацааны энэ зовлон жаргалыг ойлгож, байгаагаар нь хайрлаж, урьдын адил эргээд хивэндээ ороход нь туслах хүн нь та юм шүү. Мөн эхнэрийн тань хямралын үе ард үлдэж эхнэр чинь энэ хэвээр ааштай, ууртай, бүдүүн байхгүй гэдгийг ойлгоорой. Эцэст нь эмэгтэйчүүдийн хямрал гэр бүл болсны эхний жилүүдэд тохиодог бол эрчүүдийнх тэтгэвэрт гарах насан дээрээ тохиодог.Тиймээс эхнэрээ хямралтай байх үед хайрлаж тусалж байвал танд хямрал ирэх үед хажууд чинь байж ойлгож хайрлах эрчим хүч энэ үед нь л нөөцлөгддөг юм шүү. Эрчүүд мандтугай. “Хайрлагдсан Эмэгтэй” сургалтын багш Раашийн Оюундарь 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!