Uncategorized

94-21 УАС дугаартай HILUX машинтай залууст БАЯРЛАЛАА

САЙН ЗАЛУУЧУУД ТААРСАН БАЙНА Өчигдөр Сүхбаатар аймгаас өдөр гаран хотын зүг хөдөлсөн боловч машин маань замд эвдрэн гэнэт хааз авахгүй явахаа байж асуудал эхэлсэн юм. Огт сүлжээ байхгүй, тас харанхуйд нам зогслоо, 2 цаг машинтайгаа ноцолдоод учрыг нь олоогүй тул замын машин гуйж тусламж гуйн гар өргөсөн боловч машин зогссонгүй. Нэгэнт машин зогсохгүй болохоор машинаа 10 настай хүүтэйгээ хамт хэр удаан түрэхээ ч мэдэхгүй түрж эхэлсэн дээ. Түрээд гүйж байтал өөдөөс 94-21 УАС дугаартай HILUX-тай хэсэг залуус “ЮУ БОЛСОН БЭ, ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ ЮУ?. Бид хажуугаар чинь өнгөрөх үед түрээд гүйж байхаар чинь буцаад эргээд ирлээ” гэсээр бидэнд туслан бидний авралын од болсон юм даа.Миний толгойд 70 гаран настай ээжийгээ 4 настай хүүгээ хот дайж явуулах бодол байсан болохоор “Ээж хүүхдүүдийг минь хот хүргээд өгөөч” гэж гуйсан ч тэд хэнийг нь үлдээх вэ, шууд чирээд явчихъя гээд 100 гаран км чирэн Багануурт хүргэж өгсөн юм. Бидний замдаа чирэгдэж явахдаа дуудсан хотоос туслахаар ирж байгаа машинтай минь уулзуулж өгснөөр бид өнөөдөр гэртээ САЙН_ЗАЛУУСын ачаар эсэн мэнд сууж байгаадаа ТАЛАРХАЖ БАЙНА. МАШ ИХ БАЯРЛАЛААА. @copy

Related Articles

Back to top button
error: Content is protected !!