Uncategorized

Манай гэр бүл лав хотоос хөдөө рүү нүүгээд АМЬДРАЛ маань бүх талаараа дэвжиж дээшилсэн дээ

ХОТООС ХӨДӨӨ РҮҮ.. Монгол хүн САЙХАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ хөдөөнөөс сум руу, сумаас аймгийн төв рүү, аймгийн төвөөс хот руу, хотоос гадаад руу нүүдэг байсан ЦАГ ҮЕ өөрчлөгдсөөр байна уу даа? Манай гэр бүл лав хотоос хөдөө рүү нүүгээд АМЬДРАЛ маань бүх талаараа дэвжиж дээшилсэн дээ. Хотоос хөдөө нүүж ирээд манайхаас сайхан амьдарч яваа айлууд зөндөө байна! Гадаад улсад олон жил ажиллаж, хөдөлмөрлөсөн хүмүүс Монголдоо ирээд хөдөө л амьдрах сонирхолтой болжээ. Хөдөө байгальд, цэвэр агаарт сайхан эдлэн байгуулаад, онлайнаар долларын орлоготой, хүүхдүүдээ ч интернетээр home school-ээр гадны чанартай сургуульд сургадаг, чимээгүйхэн даруухан амьдардаг айлууд ч цөөнгүй болсон байна. Дэлхий нийтээрээ ковидоос өмнөх & ковидоос хойших амьдрал гэж ярьдаг болчихлоо. Цаг үеэ МЭДЭРЧ, хэн түрүүлж хөдөлсөн нь л хождог хорвоо шүү дээ! Өөрийгөө гололгүй, ХЭН нэгэн надад туслах ёстой гэсэн бодлоосоо салж, СЭТГЭЭД, зориглоод хөдөлбөл МОНГОЛЫН ХӨДӨӨ НУТАГ шиг САЙХАН АМЬДАРЧ болох газар дэлхийд ховор шүү дээ! Би үзмэрч биш л дээ. Гэхдээ ӨӨРӨӨ амьдралаараа үзэж, туулж яваа хүнийхээ хувьд, мөн худлаа үнэн дэлхийн хөгжлийн чиг хандлагыг АЖИГЛАЖ байдаг хүнийхээ хувьд хэлэхэд 5,10 жилийн дараа ИНТЕРНЭТТЭЙ Монголын хөдөө нутаг шиг ЭРҮҮЛ, САЙХАН АМЬДАРЧ болох газар УЛАМ л ховордоно! Цаг хугацаа явсаар..л.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!