Uncategorized

Н.Алтанхуяг: Ц.Элбэгдоржийн Эрдэнэтээс идэж байгаа мөнгийг шалгаач ээ!!! ЭНЭ ҮНЭН БОЛ ЭЛБЭГДОРЖИЙН ХӨРӨНГИЙГ ХУРААЯ!!!

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн маргаан өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр байгаа. Монгол улсын газрын доорхи баялагийг хэдхэн гэр бүл л эзэмшиж, идэж уудаг гэх асуудал өнөөдөр нийгэмд ил болж, одоо л ард түмэн баялагийн хул.гайчдыг таньж эхэлж буй гэхэд хилсдэхгүй. Яг энэ цаг үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Цензургүй яриа” нэвтрүүлгээр маш тодорхой факттай нь тайлбарлалаа. Улстөрийн гүнд олон жил ажилласан улстөрчийн хувьд түүний байр суурь үнэнийг өчсөн буйзаа. Түүний “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зөвхөн Эрдэнэтийн асуудлаар ярьсан яриаг сийрүүлье.Н.Алтанхуяг: Намайг Ерөнхий сайд болсоны дараа Ц.Элбэгдорж бид хоёрын хооронд Эрдэнэтийн тухай нэг яриа болсон юм. Надад юу гэж хэлсэн бэ гэхээр Н.Алтанхуягаа чи бусад ажлаа л хий. Би Эрдэнэтийг хариуцна аа л гэж хэлсэн… Би Монголын хөгжилд саад болоогүй. Би ард түмний төлөө юм хийж байсан. Эрдэнэтийг би ганцаараа хариуцна л гэсэн. Л.Мөнхбаясгалан: Тэр нь юу гэсэн үг юм? Н.Алтанхуяг: Эрдэнэтэд би бүх хүмүүсээ байршуулна гэсэн үг, Эрдэнэттэй холбоотой бүх бизнесийг би хийнэ гэсэн үг, гэхдээ арай 49-ийг би авна гэж надад хэлээгүй л дээ… Ц.Элбэгдоржид би нэг юм хэлчих үү Эрдэнэтийг идээд болоо юм биш үү? Эрдэнэтийн овоолгын шороо идэхээ болилдоо. Ц.Элбэгдоржоо шороог нь ядаж ард түмэнд үлдээж болохгүй юу… Яагаад гээч Эрдэнэтийн тэр шороон дээр Эрдэмийн гээд үйлдвэр байгаа нөгөөх нь Ачит-Эх Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёрын үйлдвэр. Би одоо ардчилал гэхээр энэ хоёрыг хараад ичээд байх юм … Би Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёрт овоолгын шороо авч өгөх гэж ардчилсан хувьсгалд оролцсон хэрэг үү ядаж шороог нь үлдээ л дээ ард түмэндээ …Намайг Ерөнхий сайд байхад 20 гаруй мянган иргэнийг нийлүүлээд Зэс эрдэнийн хувь ч билүү компани, тэрэнд та хоёр тэр овоолгоо өгчихөж болдоггүй юм уу хоёр хүн нийлээд үйлдвэр барьчихаад байхад 20 гаруй мянган хүн нийлээд үйлдвэр барьж болдоггүй юм уу гэж хэлж байсан. Ийм юмаа болиочээ газрын доорхи баялагийг идэх гэж л “хонгил” гэж бий болсон юм байна. Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын хийгээд байгаа “Ачит-Эх” компани Эрдэнэтэд 34 хувиа өгнө гэж гэрээ хийчихээд тэрнийг бас алга болгочихсон … Болилдоо уул уулаар нь иддэгээ болилдоо. Үлдсэн шороог нь хүртэл иддэг ямар ханаж цаддагүй юм бээ.Л.Мөнхбаясгалан: Эрдэнэт үйлдвэр жилд 500 орчим тэрбум төгрөг татвараар төвлөрүүлдэг. Хоёр тал ашиг хуваахаар 110 тэрбум төгрөгийн ногдол ашиг авдаг. Энэ бол зөвхөн нэг жилийн жишээ. Гэтэл Ц.Элбэгдорж энэ бол 1976 онд байгуулагдсан 30 жил ажиллах ёстой. Одоо 40-өөд жил ажилласан. Зөвхөн тоног төхөөрөмжийн зардал гэхэд хагас тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ийм үйлдвэрийг Монголын хөрөнгө оруулагч аваад ирсэнийг та нар яагаад хурааж авах гээд байгаа юм бэ гэж Их хурал дээр хэлсэн юм л даа. Н.Алтанхуяг: Ер нь бол газрын доорхи баялгийг хул.гайлж дээ.рэмдэж авч байгаа хүмүүс чинь ингэж л ярьдаг юм. Тэр нэг ямбий юм байхгүй юу, үеэ өнгөрөөцийн төр чинь ер нь муу менежер байхгүй юу гэж…ХУДЛАА. Одоо Эрдэнэт үйлдвэр дахиж 30 жил ажиллах нөөцөө тогтоолгоод явж байгаа. Мэддэг хүнээс нь асуу. Дахиад 30 жил ажиллах нөөцөө тогтоогоод явж байна. Тэгэхээр Их хурал дээр ороод одоо наад үйлдвэр чинь 6 жилийн дараа зогсох гэж байгаа гээд хувьчлаад авчихсан нь дээр байгаа биздээ.Ийм л юм хийдэг улсууд шүү дээ наадуул чинь.Л.Мөнхбаясгалан: Эрдэнэтийн 49 хувийг яагаад Монголын зэс компани авсан юм бол? Яагаад Ч.Сайханбилэг тэрийг Их хуралд мэдэгдэхгүй шийдвэр гаргасан юм бол гэж та боддог вэ? Н.Алтанхуяг: Хонгил л ажиллаж байна шүү дээ. Наадуул чинь ингэж л дээрэм хийнэ, өөр юу хийдгийн… Эрдэнэтийн 49 хувийг өгөх,авах тухай асуудал заавал Улсын Их хурлаар орно. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээ байдаг байхгүй юу. Тэрийг Ч.Сайханбилэг ганцаараа мэдэх эрхгүй. Их хурлаар оруулахгүй шийдчихсэн. Хууль зөрчсөн шүү дээ. Ер нь МАНАН-гийн Засгийн газар гарч ирээд Ц.Элбэгдоржийн захиалгаар бүх юмыг хийсэн. Дахиад нэг жишээ хэлэх үү. Ч.Сайханбилэг дөнгөж гарч ирээд Тагнуулын даргыг сольж Б.Хурцийг тавьсан. Б.Ариунсан гэж хүн байсан. Цагдаагийн дарга,Шүүхийн даргаа сольсон. Ерөөсөө гарч ирээд 5 хоноод л ингэж байгаа юм. АН-ын дарга нь Н.Алтанхуяг байсан, яахаараа бүх хүнийг сольдог юм. МАНАН-гийн Засгийн газар Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын захиалгаар байгуулагдаж бүх юмыг тэр хоёрт зориулж хийсэн.Ц.Элбэгдорж овоолгоос мөнгө идэж байна тэрийг шалга, жилдээ эрдэнэтээс идэж байгаа мөнгийг шалга. Хоншоор нь дутна биздээ, Ц.Элбэгдоржийгоо шалгана гэж дээ… Энэ хүн чинь өөрөө найман жил хаан суугаад дараачийн найман жилдээ М.Энхболдыг найман жил хаан суулгах гэж бүх төлөвлөгөөгөө хийгээд тэрнийх нь эсрэг өрвөлзсөн,өрвөлзөж мэдэх бүх хүнийг хонгил руугаа хийгээд шо.рон гяндангаар айлгаад ингээд хаанчилна гэж тооцоолсон шүү дээ, худлаа юм уу. М.Энхболдыг гаргах гэж яаж а.ла.лцваа. Болсонгүй шүү дээ. Ард түмний заяа түшлээ. Ийм төлөвлөгөөтэй байсан. Энэнд нь хэн саад болсон юм Н.Алтанхуяг гэж нөхөр, Х.Баттулга. Бусад нь тоглоомын хүүхэлдэй. Нэгэнт л бүх юмыг нь хэлэх ёстой. Хэлэхгүй бол энэ хүн чинь худлаа хэлээд байдаг юм чинь… Ц.Элбэгдорж л Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгоорой л гэж хэлсэн. Ц.Элбэгдорж хаан болчихсон байсан, би харин хааныг шалдан байна гэж хэлж явсан цөөхөн хүний нэг шүү.

ЭЛБЭГДОРЖ ДЭЭР НЭГДЭХ ЮМ БОЛ АН СЭРГЭЭД Ч ХЭРЭГГҮЙ Бидний ой санамж үнэхээр богино юм. Сүүлийн үед Ц.Элбэгдорж гэдэг хүн Ардчилсан намын аврагч аятай аашилж, уулзалт зохион байгуулан явах болжээ. Уг нь бол АН-ын залуус түүнээс цэрвэж, ичих хэрэгтэй. Саяхан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай уулзсан зургаа сошиалд оруулсан байна. Өөрийнх нь тайлбараар бол чухамдаа л нэгдэж, нийлэхийн төлөө санаа нэгдсэн гэх. Харин түүнтэй уулзсан хүмүүс хожим нь тун ч тааруухан сэтгэгдлээ сошиалд хуваалцсан байх юм билээ. Н.Алтанхуяг юу хэлэхийг хүлээж л байя. Цагтаа үр хүүхэдтэйгээ Ц.Элбэгдоржийн занаанд орж, хонгилоор “чирүүлж” явсан хүн шүү дээ.
Монголд “Шударга бусын хонгил гэж байдаг” тухай нэр томьёог гаргаж ирсэн хүн бол Н.Алтанхуяг. Хонгилын эзнийг Ц.Элбэгдорж хэмээн зарлаж байлаа. Ерөнхийлөгч байхад нь шүү. Одоо л бид мартчихаад байгаа болохоос биш тухайн үедээ айхтар зориг шаардсан мэдэгдэл байсан юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч эрх мэдэлдээ сагаж ёстой л “дунд чөмгөөрөө жиргэж байсан” үе байхгүй юу. Түүний үгэнд нь ороогүй хүн шоронгийн хаалга татдаг байв. Хүн хулгайлж, хөнөөсөн Б.Хурцыг баруун Европоос авчирч Авлигатай тэмцэх газрын дэд дарга болгож улмаар Тагнуулын ерөнхий газрын даргаар тавьж байлаа.
Д.Дорлигжавыг түүний дараа М.Энх-Амгаланг Улсын Ерөнхий прокурор болгож, бизнесүүдийг дээрэмдэж, хөрөнгө мөнгөтэй хүмүүсээс татвар авдаг байсныг нь Тордойн Ганболд хэлэх хангалтгүй байгаа бол өнөөг хүртэл эргэж таргалаагүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын арьс махтайгаа хатчихсан явааг хар л даа. Ямар хэрэг хийсэн нь одоог хүртэл яг ч тодорхой биш л байгаа биз дээ. Өнөөдөр ажиллаж байгаа 300 гаруй шүүгчийн 90 хувь нь түүний үед томилогдсон хэвээрээ байгаа. Чухам үүнийг л “Шударга бусын хонгил” гээд байгаа юм. Мөрдөн шалгадаг, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг АТГ, ТЕГ түүний мэдэлд, хэргийг нь боодог прокурор, ял оноодог шүүх нь нэг хүний дохио зангаагаар ажиллаад эхлэхээр шударга ёс гэдэг зүйл байтугай нь алга болно.
Нэг гараараа үгэнд ороогүй хэнбугайг ч “хонгилдох” эрх мэдэлтэй болсон бол нөгөө гараараа мөнгө сааж болох бүхий л зүйлийг эзэмшиж байлаа. “Эрдэнэт” үйлдвэрийг “Сааль нь дууссан үнээ” гэж зарласан хэрнээ зөвхөн ашиглаад орхисон овоолго дээрээс нь жилдээ 44 тэрбум төгрөгийн ашиг авч байсан хүн хэн бэ. Тамгын газрынх нь дарга асан П.Цагаан “Эрдэнэт”-ийн овоолгыг дахин угаах компани байгуулаад мөнгө шуудайлж байгаа. Ядаж эрдэнэтчүүдэд шороог нь үлдээ л дээ гээд орилолдоод байдгийн учир тэр. Үйлдвэрийг нь “сахал” Д.Эрдэнэбилэгт өгсөн үйл ажиллагааны зохион байгуулагч нь ч Ц.Элбэгдорж. Улс төрийн хүрээнд Д.Эрдэнэбилэгийг Ц.Элбэгдоржийн “түрийвч” гэж ярьдаг байлаа шүү дээ. Түрийвч нь гэхэд Монголын эдийн засгийг тэр чигт нь атгачихсан хүн байсан гэхээр айхтар байгаа биз. Нүүрсний тээвэр, түүнд оролцсон оролцоо зэргийг нь ярих ч юм биш. АСЕМ-ийн уулзалт зохион байгуулсных нь дараа хэдэн зуун тэрбумаар яригдах хулгай нь илэрч байлаа. Хэдэн залуу л өмнөөс нь шоронд явсан байх.
Хуулийн байгууллагыг өөртөө ажиллуулж бусдыг дарамталж, дээрэмддэг явдал Ц.Элбэгдоржоос эхлэлтэй юм. Түүний өмнө Н.Энхбаяр хэчнээн шүтүүлж байсан хэдий ч хуулийг захирах гэж оролдож байгаагүй юм. Ц.Элбэгдорж дээрэмдсэн хөрөнгө, хулгайлсан урлагийн бүтээлүүдээ эхнэрийнхээ дүү нарын нэр дээр хэрхэн шилжүүлж байсныг мэдэх нэг нь мэдэж л байгаа. Загалмайлсан эцэг шиг аашилж баячуудыг төрүүлж, тэднийг үүдэндээ суулгаж тооцоо хийдэг түрийвч болгож байсныг нь харсан хүмүүс дурсахаа байж, хохирсон хүмүүс нь санахаа больсон бололтой. Түүний дараа Ерөнхийлөгчөөр ажилласан Х.Баттулга бол Ц.Элбэгдоржийн дэргэд хөдөөний халтар бацаан байхгүй юу. Өмнөх ахаа дуурайх гэж оролдоод юу ч чадаагүй нэг нөхөр л юм. Гол нь одоо хуулийн байгууллага шударга болж цэвэршсэн бол ажлаа хиймээр байна. Ц.Элбэгдоржийн үед томилогдсон хэдэн зуун шүүгчид өнөөг хүртэл байдаг юм гэхэд наад талд нь мөрдөн шалгах, прокурорын байгууллагууд нь ядаж цэвэршсэн байлгүй дээ. Хуулийг гууль болгож тоглож байсан хүн “Хууль дуудахад гутлаа арчаад очно” гэж даналздаг нь гэмгүйдээ биш босгож бүтээсэн “хонгил”-доо эрдсэнийх юм. Тийм болохоор эрх баригчид үнэхээр хүний эрхийг дээдэлсэн, хууль ёсоо мөрдсөн нийгэм байгуулах гэж байгаа бол Ц.Элбэгдоржийг улс төрийн хамгаалалтаасаа гарга аа. Залгаад хуулийн байгууллага нь шалгах хэрэгтэй. Харин тэр АН-ынхан хэрэв Ц.Элбэгдорж дээр эргэж нэгдэх гэж байгаа бол сэргээд ч хэрэггүй дээ. Хаширсан хүний үг шүү.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!