Uncategorized

Т.Ганзул: Н.Түвшинбаяр ‘150 сая төгрөгийн ивээн тэтгэлгийн уулзалтад хамт явъя’ гээд Э.Энхбат тэргүүтэй хүмүүс дээр очсон..

Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбат дөрөвдүгээр сарын 2-нд олимпын аварга Н.Түвшинбаярт з.од.уулж, та.рхи.нд.аа х.үн.д г.эмт.эл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног хэвтэн эмчлүүлсэн. Хо.хиро.гчи.йн тархины гол багана нь гэ.мтсэн учраас гар, хөл нь ямар ч хөдөлгөөнгүй гэх оноштойгоор БНСУ-д эмчлүүлэхээр явсан билээ. Тус улсад очсон даруйдаа яаралтай хүчил төрөгч, бөөр, уушги орлуулагч аппарат залгаж, найдвартай гэж үзсэн бүх төрлийн эмчилгээг эхлүүлсэн байдаг. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл нэг ч удаа ухаан о.ро.огүй учир БНСУ-ын эмч нар эмчилгээг нь зогсоох тухай ар гэрийнхэнд нь мэдэгдэж, улмаар найман сарын дараа эх орондоо ирсэн юм.Түүнийг “Сонгдо” эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн, үргэлжлүүлэн эмчилж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд түүнтэй холбоотой үнэн, худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж, олныг бухимдуулсан. Ялангуяа эх орондоо ирсэн сүүлчийн өдрүүдэд түүнийг “Н.ас ба.рс.ан” хэмээн таамаглаж цуурхал тарааж, олон хүний сэтгэлийг з.ово.ож байгаа билээ. Харин өчигдөр Э.Энхбат начны Н.Түвшинбаярт зо.дуу.лс.ны дараах өрөөний бичлэг олон нийтэд ил болсон аж. Тус бичлэг яагаад өдийд з.адр.ав, хэн тараах зөвшөөрөл өгсөн бол гэх дараагийн асуудал бий болсон юм. Түүний хэрэгт олимпын аварга Н.Түвшинбаяр, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын гишүүн Г.Ганбаатар, аймгийн Ардчилсан намын дарга С.Гал-Эрдэнэ, Засаг даргын зөвлөх Х.Соёмбоо, Мүхаүт-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, Булган аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Ундрах, найз Г.Золбоо, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.Ганзул, “Херо” Б.Баатар гээд олон хүний нэр холбогдож байсан. Тухайн үед тус хэрэгт нэр холбогдсон хүмүүс өөрсдийн байр сууриа илэрхийлж, хэргийн талаар товч мэдээлэл өгч байсан юм. Харин зарим нь өөрийн цахим хуудсаараа “Хэрэг гарах үед байгаагүй” гэдгээ илэрхийлж байсан юм.Хэрэг болох үед юу болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзулаас Ergelt.mn сайтын тодруулгыг хүргэж байна. -Э.Энхбат начны хэрэгт таны хэр холбогдож байна. Хохирогчийн эхнэр нь таныг “Хэргийн газраас зугтсан” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ? -Би тухайн өдөр нэвтрүүлэг хийхээр Н.Түвшинбаяр аваргаас ярилцлага авсан. Ярилцлагын дараа Н.Түвшинбаяр аварга “150 сая төгрөгийн ивээн тэтгэлэг олох уулзалт байгаа. Тийшээ хамт явъя” гэсэн. Тэгээд Булган аймгийн Ардчилсан намын бүлгийн дарга С.Гал-Эрдэнийн оффист очсон. Тэр өрөөнд танихгүй гурван хүн байсан. Би Э.Энхбат начныг ч таньдаггүй. Тэд ивээн тэтгэлэг ярих нь битгий хэл өөр зүйл ярьж, үргэлжлүүлэн ууж суусан. -Та тэдэнтэй хэр удаан суусан бэ. Таныг байхад тэд м.ууд.алцаж, з.одо.лдсон уу? -Би тэдэнтэй 45 минут болсон байсан. Намайг хоёр найз маань ирж авсан. Тэд намайг байхад му.удалцаж, зо.до.лдо.огүй. -Таныг явахад хэдэн хүн үлдсэн бэ? -Булган аймгийн С.Гал-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Н.Түвшинбаяр, Э.Энхбат дөрөв үлдсэн.-Та Э.Энхбат начны эхнэрийнх нь бичсэн сэтгэгдлийг харсан уу? -Харсан. Өнгөрсөн зургадугаар сард бичсэн байна лээ. Би түүний сэтгэгдлийг уншаад зөвөөр ойлгохыг хичээсэн. Түүнд хань нь ухаангүй олон сар болж байхад маш хэцүү, хүн бүр бу.ру.утай юм шиг санагдаж байгаа. Тийм болохоор тэр сэтгэгдлийг уншаад янз бүрийн юм санаж э.мзэг.лээгүй. Хэзээ нэгэн цагт үнэн, зөв нь шийдэгдэнэ гэж бодож байгаа. -Та Э.Энхбат начны эхнэртэй холбогдож энэ тухайгаа хэлсэн үү?-Шүүх хурал нь тодорхой болоогүй, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа болохоор би дуугүй байгаа. Дуугарах ч ёсгүй гэж бодож байна.-Та хэдэн удаа байцаалт өгсөн бэ? -Хоёр удаа мэдүүлэг өгсөн. Т.Ганзул Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарын хэрэгтэй нэр холбогдсноос хойш гурван сар гаруй хугацааны дараа Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар томилогдсон юм. Мөн Э.Энхбат начны эхнэрийн бичсэн гол буруутай хүний нэг болох Булган аймгийн Ардчилсан намын дарга С.Гал-Эрдэнээс хэргийн талаар тодруулах гэсэн боловч “Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөхгүй” гэсэн юм. Эх сурвалж: Ergelt.mn

Related Articles

Back to top button
error: Content is protected !!