Uncategorized

Цайгаа өргөж байхад таны гал дүүрнэ Будаа өргөхөд үйлийн үр багасна

БИД ЯАГААД ӨРГӨЛ ӨРГӨДӨГ ЮМ БЭ? Өргөл буюу өгөхийн хуулийн нэгээхэн хэсгээс: • Сүүгээ өргөж байхад хариуд нь таны сүнс өөрийнхөө гэрлийг тэлнэ. • Цайгаа өргөж байхад таны гал дүүрнэ. • Будаа тариагаа өргөөд таны болон өргөөний хувь дүүрнэ, үйлийн үр багасч байдаг. • Сэтгэл зүрхээр өргөх олон олон өргөл байдаг ингэж оршихуйтайгаа зөв харилцаж сурснаар ТАНЫ ГЭРЛЭН БҮРХҮҮЛ өнгөжиж харсан даасан тэнгэрийнхээ ивээлд орж, ХИЙМОРЬ ЛУНДААТАЙ МОНГОЛ ХҮН БОЛЖ хэн нэгнээс хамаарахгүй итгэл төгс нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, хөх толбот монгол хүнийг ТЭНГЭРТЭЙ МОНГОЛ ХҮН гэнэ. Бидний хөх толбот эцэг өвгөд Ертөнцийн 9 хуулийг мөрддөг байжээ. Үүнд: 1. Төрөхийн хууль 2. Ү.хэхийн хууль 3. Галын хууль 4. Өгөхийн хууль 5. Авахын хууль 6. Дүүрэнгийн хууль 7. Нөхөхийн хууль 8. Авч дарахын хууль 9. Ар эс лантай байхын хууль гэж дагаж мөрдөж байжээ. Эдгээр хуулийн ӨГӨХ-ийн хуулийн хариуд АВАХ-ын хууль хэрэгждэг. Бид дэлхий ертөнц, нар сарандаа, одот тэнгэртээ, өвөг дээдэсдээ (тэнгэрт хальсан эмгэд өвгөддөө) байгаль дэлхийдээ, уул усандаа өргөл өргөж сэтгэл зүрхээрээ хайр талархлаа илэрхийлдэг уламжлалтай байжээ Энэ нь мухар сохор үйл биш харин зэргэлдээх ертөнц оршихуйтайгаа ( Хан хурмаст тэнгэр, лус савдаг, далд ертөнцтэй) эрчим энергээр харилцан тэтгэлцэж бас хариуд нь ивээл ачилалд нь орж чаддаг тэнгэр ухаантай байсан учраас ТЭНГЭР ЗАЯАТ МОНГОЛ гэдэг байна. Энэ бол Ертөнцийн, Орчилонгийн, Хорвоогийн, Тэнгэрийн, Байгаль дэлхийн хуультай зохицож чадсан агуу ард түмэн байсан. Харин одоо цагт алдагдаад цөөн эх орон газар дэлхийдээ хайртай эцэг өвгөд, эжий эмгэддээ дээдэлдэг хэдхэн хүний мухар сүсэгээр хийж буй зүйл мэт андуурах нь даанч харамсмаар. Иймд: Та энэ дэлхийн нэгэн эд эс болж төрсөн л юм бол чиний чин сэтгэлээсээ хэлсэн өршөөл, уучлал, хайр талархал, өргөл ерөөл өргөж чадваас гариг эрхэс, нар сар, зэргэлдээх ертөнц таныг сонсож хариу ивээж ӨГСӨНИЙ тань хариуд чамд эрчим энерги ивээлдээ багтаах нь АВАХын боломжийг олгох нь дамжиггүй юм шүү.Бид энэ цагтаа өгдөг хуулийг гээж авахыг илүүд үзэж хүн өөрийгөө хэмжээгүй эрхтэй мэт мунхаглаж юу хүссэнээ авч ухаж төнхөж, ан амьтан араатан жигүүртэнг хороож, газрын баялагыг дэндүү хайргүй авснаас цөвүүн цаг болж газар лус хилэгнээд буй юмаа. Монголчууд бид сэтгэлээрээ, үйлээрээ, үгээрээ, инээд хайраараа, дуу аялгуугаараа, өргөл ерөөлөөрөө ӨГЧ ЧАДДАГ ард түмэн байж гэтэл харийн соёлд дэндүү ууссанаар хуучин мухар сүжиг нэрийн ёс улажлал, аяга жаягаа мартсан ухамсарын доройтолд орж ҮНДЭСНИЙ ӨВӨӨ УХАЖ ТАНИХ МӨРЛӨХ шаардлага гарсныг сануулж буй бодит жишээ юм … … … #copy

Related Articles

Back to top button
error: Content is protected !!