Uncategorized

ХААН БАНКИНД САНААРХАГЧ ИЛЧЛЭГДЭВ…

“Хаан” банкны 60 хувийн хувьчлал хуудуутай болох аваас Монгол ФАТФ-д эдийн засгийн хар жагсаалтад орно, “Хар жагсаалтад орно” хэмээн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар сэрэмжлүүлсэн. Үүнд нь олон нийт итгэж хувьчлалын ард хэн байна хэмээнбие биенээ хардаж эхэлсэн билээ. Яг үнэндээ нөхцөл байдал эсрэгээрээ “Хаан” банкыг авах сонирхол Ч.Хүрэлбаатарт байсан бөгөөд Япон эзнийг нь эртнээс дарамталж байсан байгаа баримт өөрөө өгүүлсэн байх юм. Хотгор шанагын уурхайгаа солонгосчуудад зараад хоншоороо далдартал мөнгөтэй болсон тэрээр банк мөрөөдөхөөс яах вэ дээ. Ямартаа ч сэтгүүлч нарын гаргаж тавьсан баримт Ч.Хүрэлбаатар руу чиглэж “Мугалзуур эвэр ухархайгаа отно” гэгч болжээ.БАРИМТ ӨӨР ТҮҮХ ЯРИВ…. Ч.Хүрэлбаатар ХААН банкны хувьцаа эзэмшлийн асуудалд улайран орж чуулганы танхимд ихэд бачуурч, хэвлэл, сошиалаар мөнгө цацан, амь тэмцэж байх шиг байна. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдаж байгаад хаан банкны хувьцаа, арилжааг баахан улс төржүүлсэн тэрээр 2019.01.29-нд Таванбогд групп компанид хувьцаагаа зарах “БАТАЛГАА” нэртэй “дарамт”-ыг Японы хөрөнгө оруулагч талд илгээж байсан нь баримтаар ил болжээ. Мөн таванбогд групп компанийн захирал Ц.Баатарсайхан нь Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Чимэдийн Гантулгатай “Би Жи Пит” нэртэй компанийг 2010 оноос хойш эзэмшиж байна. Тэгэхээр Таванбогдын Баатарсайханы Хаан банк дахь хувьцаа, нөлөөг нэмэгдүүлэх сонирхлыг Ч.Хүрэлбаатар хамгаалж, дэмжсээр байгаа гэдэг нь тодорхой. Учир нь таванбогд групп Монголын хамгийн олон салбартай Хаан банкны хэрэгцээний дийлэнхийг нийлүүлдэг. Багагүй хэмжээний худалдан авалт, ашиг сонирхол бий гэсэн үг. Өөрийнх нь ашиг сонирхол нь илрэнгүүт Монголбанкны Ерөнхийлөгч болон нэр бүхий улс төрчид рүү чиглүүлсэн дайралт хийж, олны анхаарлыг сарниулахаар хүчээ шавхаж эхэлжээ. Ч.Хүрэлбаатарын уснаас хуурай гарах арга энэ мэтээр гаргууд болохыг улс төрийн хүрээнд сайн мэддэг. Монгол Улс 2019 онд саарал жагсаалтад ороход тухайн үед сангийн сайд байсан Ч.Хүрэлбаатарын эрхлэх үүргийн хүрээнд хийгдэх ёстой байсан ажлууд хийгдээгүй нь томоохон шалтгаан болсон юм. Эргэн сануулбал, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага ФАТФ 2017 онд манай улсыг “Эрчимтэй хяналт”-д оруулж, хугацаатай үүрэг даалгаварыг өгсөн байдаг. Энэ үүрэг даалгаварыг хэрэгжүүлэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хууль зүйн дотоод хэргийн яам болон хууль сахиулах байгууллагуудаас бүрдсэн “Хамтын ажиллагааны зөвлөл” ажиллаж заасан хугацаанд ФАТФ-аас өгсөн 20 зөвлөмийн 16 ыг нь ахиулж, шууд хэрэгжилтийн үнэлгээний 11 үзүүлэлтээс 4-д нь хангалтгүй үнэлэгдснээр манай улс “саарал жагсаалт”-д орж байсан юм. Гэтэл тухайн үед Монгол Улс саарал жагсаалтад орлоо гэж дэлхий дахинд зарлагдахад манай засгийн газар цаашид яах вэ гэдгээ ярихын оронд би буруугүй шүү гэдэг байр сууринаас асуудалд хандсан. Тэр тусмаа Ч.Хүрэлбаатар хамгийн идэвхтэйгээр чичирч арьсаа хамгаалсан үйлдлийг удаа дараа хийхдээ банкны салбар болон Монголбанк руу бурууг тохож байсныг үйл явдлууд гэрчилнэ. Улмаар Н.Баяртсайханыг суудлаас нь огцруулах үндсэн шалтгаан болгосон. Угтаа бол Засгийн газраас хийх ёстой байсан ажлууд хийгдээгүйгээс Монгол Улс саарал жагсаалтад орсныг учир ойлгох хэнбгуайн ч мэдэж байсан юм. Энэ нь Засгийн газраас хийгдэх ажил байсан нь тодорхой бөгөөд тэр дундаа Сангийн яам буюу Ч.Хүрэлбаатарын хийх ёстой байсан ажил болох нь тодорхой харагддаг. Гэвч тэр ширэн нүүрлэж, алдаагаа бусад руу түлхэж чадсан. Монголбанкны удирдлагуудын суудал ганхаж эхлэх тэр үед 2016 онд Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар томилуулсан өөрийн эхнэр болох Р.Саранцэцэгийг дахин албан тушаал ахиулж Монголбанкны дэд ерөнхийлөгч болгохоор санаархаж байсан яриа одоо ч байдаг. Харин энэ удаад дахин Монголбанкны ерөнхийлөгчөөр оролдоод эхэлсэн нь түүний ашиг сонирхол ХААН банкны 40 хувийн хувийн хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайхантай холбоотойг сэтгүүлчдийн гаргаж тавьсан баримтаар нотлогдоод байгаа. Түүнийг булзааруулах гэсэн санаархлаа дарах ээлжит уснаас хуурай гарах аргаа дахин ингэж хайж ядаж эхэлжээТанд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!