Uncategorized

Насны зөрүүтэй амрагын хайрын түүх

Магадгүй насны хамгийн хол зөрүүтэй амрагууд бол яруу найрагч З.Түмэнжаргал агсан, дуучин Б.Мягмарсүрэн хоёр. Хэдийгээр нэрт найрагч хэдэн сарын өмнө Францад өөд болж, нөгөө ертөнцөд одсон ч гэлээ уран бүтээл, алдар нэрээрээ ү.хэлгүй мөнх амьдрах гавьяатай Загдын Түмэнжаргал агсныг бид энэ цаг үед дурсахаар шийдсэнээ өчсү.Жинхэнэ гал халуун хайрандаа хөтлөгдөж суусан тэд анх “Ардын эрх” сонины гал тогоонд танилцаж байсан гэдэг. Урлагийн гэр бүлээс гаралтай, хойно сургуулиа төгсчихөөд ирсэн байсан залуухан бүсгүй Б.Мягмарсүрэнд найрагч маань анхны харцаар сэтгэл алдарч, “Сайхан чамдаа” дуугаа зориулж байсан. Гэр бүлээсээ салаад, сэтгэл гундуухан хааяахан балгачихдаг байсан ноён З.Түмэнжаргал жинхэнэ хайртайгаа учирч, амьдралаа шинээр эхэлсэн гэдэг. Залуу эхнэрээ Ану хэмээн өхөөрдөн дууддаг нь явсаар урлагийн нэр нь болсон түүхтэй. Хэдэн жилийн өмнө дуучин бүсгүй төрж, нэрт найрагчид хэнз үрийн зулай үнэрлүүлж, нялхаруулж байсан бол өдгөө хоёр хүүхэдтэй.Энэ мэт УИХ-ын эрхэм гишүүн болон “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, СТӨ-ний захирал хатагтай Байгалийн охинтой суусан, УИХ-ын эрхэм гишүүн БСШУ-ны сайд Ө.Энхтүвшин анхны амьдралаа орхиж залуухан, царайлаг Булгамаа хэмээх бүсгүйтэй гал голомтоо бадрааж, хэнз охинтой болсон бол дуучин УГЖ Бүрнээбаяр өөрөөсөө 20 дүү залуутай гэр бүл болж дуулиан дэгдээж байсан нь бий. Эцэст нь хайр дурлалаараа гэр бүл болсон Монголын бүх хосуудад аз жаргал хүсье!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!