Uncategorized

Хань минь чи өнөөдөр, нөхөдтэйгээ уулзаж нарги Хашгирч орилоод мэндэл, ханхалзаж омогшоод тэврэлд

Хань минь чи өнөөдөр, нөхөдтэйгээ уулзаж нарги Хашгирч орилоод мэндэл, ханхалзаж омогшоод тэврэлд Халуун залуу насныхаа, ааг омогоор хөлчүүр Хамаг сайхан дурсамжаа, сэтгэлийнхээ хүүдийнээс сэгсэр.., Намрын улиас модод, навчисаа гөвөн шуурах шиг Надад хэлээгүй мөрөөдлөө ч, тэдэндээ хэлж ярь Бөгтөр буурал өвгөн болж, намбаа гээтэл чинь ханьсах тул Бүсгүй хүний ертөнцөд, насаараа чамайг гавлахгүй .., Миний өвөрт амьдрах, хорин мянган шөнөөс чинь Мэдэл шилжүүлж чамдаа, зуун хоногыг нь өгье Зүүнээс наран ургаж, хүүгээ сэрэхээс урьтаж л Зүггүй харцаа гээчихээд, гэрийн эзэн шиг ирж байгаарай.., Ухаант хүмүүний ёсоор, ойлгож амьдрах болохоор Уруул эзгүй шөнүүдийг, чамаасаа би нэхэхгүй Урхи цалам алдсан, итгэлийн жигүүр хугалахгүй гэж Улам улам цөөрч буй, уулзалт наргианыг чинь хо.рихгүй ээ.., Харчууд та нар өнөөдөр, хамтдаа уулзаад инээлд Хамаа замбараагүй үгсээр, нэг нэгнээ шилбүүрд Наргиа наадам хөөцөлдөх, нас богино шүү дээ гэж Намрын шаргал тал шиг, уужранхан байж явуулъя би.., 2014 оны 10 дугаар сар 7 Д.Номин-Эрдэнэ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!