Uncategorized

Энхтуул:Миний шал цэвэрлэх яах вээ та нар минь л сэтгэлээ цэвэрлэж үз…..

Намайг Энхтуул гэдэг. Нэгэн хувийн компанид менежер ажилтай. Гартаа яагаад бээлий өмссөн бэ гэж үү? Би бас цэвэрлэгч. Олон мянган залуу гэр бүлүүдийн төлөөлөл, олон жил миний төлөө хөдөлмөрлөөд тэнгэрийн оронд очсон аав ээжийнхээ үргэлжлэл. Ажлынхаа шалыг угаагаад цалингаа нэмүүлдэг, алдрайхан охиныхоо төлөө ханийнхаа хамт зүтгэдэг жирийн нэгэн эмэгтэй. Гайхах зүйл юу байна?Гадаах шатаа шүүрдээд зогсож байтал хэдэн бүсгүй хэдэн залуу хажууханд та.мхи татан зогсоно. Шарр хийх чимээнээр эргэн харвал миний зургийг авч байх юм. Яаж байгааг лавлавал -Цэвэрлэгч юм байна хахаха. Фэйсбүүктээ хийнэ ээ хахах гэх юм. Учраа мэдэхгүй жаахан хүүхэд үү гэхээр үгүй юм аа. Өмссөн хувцас нь өлөн хиртэй. Өнжсөн архи нь эхүүн үнэртэй. Миний шал цэвэрлэх яах вээ та нар минь л сэтгэлээ цэвэрлэж үз….. Намайг Энхтуул гэдэг. Харин таныг?

Related Articles

Back to top button
error: Content is protected !!