Uncategorized

Хятадын төлгөн коммунист гэх Х.Нямбаатарыг Хятадын коммунист намын даалгавараар Монголыг УЙГАР шиг бөөнөөр нь шоронжуулж байгаа гэж хэлээд байна уу да

Шоронгоос татгалз!
461 нэртэй хэрэг нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд яваа хүмүүсийг урьдчилан бөөнөөр хорих шорон бол залхаан цээрлүүлэлтийг амсуулж, хүний эрхийг боомилж буй газар.
Тэнд 30 хоногийн баривчилгаа гэж хоригдоод 30+30+30 хоног сунгасаар 1 жил хоригдсон хүмүүс их. Хоригдогсдын 80% 38 аас доош насныхан. Тэнд азтай нь долоо хоногт ар гэрийнхээ нэг хүнтэй цонхны цаанаас утсаар нэг холбогдоно. Хэрэг нь Шүүхэд шилжсэн бол ар гэрийнхэнтэй нь сардаа нэг л уулзахыг зөвшөөрдөг. Тэр нь 15-20 минут. Үр хүүхдээс нь захиа занаа оруулахгүй.
Үр хүүхэддээ захидал бичиж болохгүй. Тэд эхнэр нөхөр, ээж аавдаа тэврүүлж халуун дулаан хайрыг мэдрэх боломжгүй.Эндээс маш олон залуус шууд шорон руу тортой хувцасаа аваад ачигдана. Энд бас нэг ч том хулгайч суухгүй. Монголын нөхөн үржихүйн эд насан дээрээ яваа мянга мянган залуусаар шоронг дүүргэж байгаа нь Уйгараас ялгагдах юмгүй болж байна.
Бид шоронжсон, харгис бодлогоор энэ улс орныг өөд татахгүй. Недерланд улс шоронгоор хүн хүмүүждэггүйг аль 20-30 жилиын өмнөөс ярьсаар шоронгууд нь хаагдлаа. Шоронд удсан хүн нийгмээс тасарч ахин гэмт хэрэг үйлдэх магадлал их. Эцэст нь яаж шоронжуулахгүй байх вэ гэж үү? 1. Жинхэнэ хулгайчдаа барь! Хууль тэгш үйлчлэх ёстой.2. Залуусыг гадаадад цөлж ажлуулахаас өөр эх орондоо ажиллаж хөдөлмөрлөх боломжыг бүр анхан шатнаас нь болгох. 76+1 үндсэн ажил энэ юм. 3. Нэгэнт системеер нь гажуудуулж, бүх үйлдвэрээ устгасан газар ахин бүтээн босголт амаргүйч хүн бүхнийг оролцуулсан улсын нэгдмэл бодлого бид зайлшгүй бий болгох ёстой. Бидэнд хийх юм дэндүү дэндүү их байна. Бид оюун санаагаар нэгдмэл, хүнлэг байж энэ хүнд цаг үеийг давахаас өөр сонголт үгүй боллоо. 2023.3.11 Ерөөсөө сэжигтнээр татагдлаа л бол Шүүх гэм буруутай эсэхийг нь тогтоосон тогтоогоогүй гуч хоног баривчлаад цаашаа гуч гуч хоногоор сунгаад л шоронд ял эдлүүлдэг болчихсон юм байна. Улсаа зүгээр л ингээд шорон болгочихсон дөчтэй банди нар төрийн ордонд хөгжлийн тухай өдөржин номлоод байхаар асуумаар болох юм.
Улсын хөгжил гэж юу юм? Улсыг ер нь хэн хөгжүүлдэг юм? Ямар улс бизнесүүдээ зогсоо зайгүй торгоод, татвар, авлигаар эрүүдээд, давж гарсаныг нь дээрэмдээд, илүү бодсоныг нь толгой дараалан шоронд хийгээд, хийнэ шүү гэж айлгаад, булааж авсан хөрөнгөө арчаагүй ангаахайнуудад сонгуулиар тарааж өгөөд хөгжсөн байдаг юм?

Related Articles

Back to top button
error: Content is protected !!